Крисмасаар бэлэглэх флаш

Tag Archives: флаш

Крисмасаар бэлэглэх флаш

Зул сарын баяр, шинэ жил дөхөөд ирэхээр бусад хүмүүст бэлэглэх зүйлс ховордоод ирдэг. Тэгвэл технологи хөгжиж буй өнөө үед таньд нэгэн бэлэг санал болгоё. Энэ бол X’mas оймсон USB Flash Drive юм. Крисмасын үеэр бусдад бэлэглэх хамгийн шилдэг бэлгүүдийн нэг яах аргагүй байж чадах байх. 4гб ийн багтаамжтай бөгөөд дэлгүүрүүдээр $25 аар зарагдаж байна.

Эрхийн хуруун флаш

Ойрд харагдаагүй сонин төхөөрөмж орж ирлээ. Энэ бол эрхийн хуруун хэлбэртэй флаш юм. Зөвхөн дизайн нь өвөрмөц төдийгүй 8гб ийн багтаамж нь таны энэ төхөөрөмжийг авах магадлалыг өндөрсгөх байх. Thumb драйв нь $40 ийн үнэтэй.

Суман флаш драйв

Сонин хачин хэлбэртэй олон л usb драйвуудыг та бүхэнд танилцуулж байлаа. Гэхдээ л тэдний дунд энэн шиг суман флаш драйв байсангүй. Уг нь гаднаас нь харахад тун сүртэй. Харамсалтай нь 1гб аас илүү багтаамжтай байхгүй байгаа аж. Одоогоор үйлдвэрлэгчид нь 4гб ийнх дээр нь ажиллаж байгаа сурагтай. Үнэ болон хэзээнээс зарагдаж эхлэх мэдээлэл одоогоор алга.

Aexea KeyXpress түлхүүрний хэмжээтэй флаш

Хамгийн анх үүнийг харахад хэн ч флаш гэж хэлэхээргүй санагдаж байгаа биз? Aexea KeyXpress нь яг л стандарт түлхүүрийн хэмжээтэй адилхан бөгөөд 4гб ийн санах ойн багтаамжтай юм. Хэрэв та байнга биедээ флаш авч явах шаардлагатай, мөн энд тэнд флашаа гээдэг бол энэхүү түлхүүрний оосорноос зүүх бололцоотой флашыг таньд санал болгож байна. Энэхүү бүтээгдэхүүний үнэ нь $27.