Нүдэнд массаж хийгч төхөөрөмж

Tag Archives: массаж хийгч

Нүдэнд массаж хийгч төхөөрөмж

Тоглоомонд донтогсод, хувьцааны шинжээчид гээд компьютертэй байнга нөхөрлөж суудаг хүмүүст нэгэн хэрэгцээтэй мэдээлэл хүргэе. Компьютерийн өмнө олон цагаар сууснаас нүдний хараа маш амархан мууддаг. Тэгвэл нүдэнд массаж хийдэг нэгэн төхөөрөмжийг шинээр зохион бүтээжээ. Япончуудын үйлдвэрлэсэн Eye Vibrato хэмээх энэхүү төхөөрөмж нь нүдэн дээр мөс тавих, эсвэл цайны ханд тавих зэргээс илүү үр дүнтэй арга юм. 162 грамм жинтэй бөгөөд хэрэглэгчийн толгойд нь эвтэйхэн гэгч нь угсарч өгөөд 5 аас 10 минут нүдэндэ массаж хийлгэчихэд сайхан болоод л явчихна. Нүд чинь ч сайн амарна. Одоогоор азийн хэдхэн орнуудад зарагдаж байгаа ба үнэ нь $65 байна.