Интернэтэд 1 триллион хаяг байна

Tag Archives: Интернэт

Интернэтэд 1 триллион хаяг байна

Ээ бурхан минь гэж.. интернэтэд ойролцоогоор 1,000,000,000,000 юник буюу давтагдаагүй URL байна гэдэгт та итгэж байна уу? Вэбийн ертөнц ямархуу хурдацтай явж байгааг эндээс харж болох байх. Google ийн системд бүртгэгдсэн ижил төстэй хуудаснуудаас арай өөр, ондоо хаягуудыг авсан нь энэ. Энэ хурдаараа цааш өсөн нэмэгдвэл ирээдүй ямар байх бол? Хэмжээ хязгаар гэж байх болов уу?

Яагаад таны бизнес вэбтэй байх ёстой вэ?

Өөрийн бизнестээ вэбсайт хийх нь хэтэрхий төвөгтэй санагдаж байна уу? Тэгвэл та доорхи зөвлөгөөг уншаарай.  Жастин Кич хэмээх Homestead.com вэбсайтыг санаачлан хүмүүсийг хамгийн хялбар аргаар вэбтэй болоход нь тусалж байсан залуу өөрийн амьдралын туршлагаас энэхүү өгүүллэгийг бичсэн бөгөөд жижиг бизнес эрхэлдэг ба вэбсайттай болохоос төвөгшөөдөг хүмүүст зориулав. Тэдний ихэнх нь хуучинсаг үзэлтэй ба шинэ үеийн өөрчлөлт, технологийн шинэчлэлтээс айж байдаг хэмээв.