Монголын Үндэсний Олон Нийтийн сувагаар гараад байдаг РОБОКОН шиг тэмцээн японд болжээ. Гол ялгаа нь илүү дэвшилтэт роботууд хоорондоо тулалддаг аж. Хэн нь түрүүлж 3 удаа өрсөлдөгчөө араар нь унагасан нь уг тулаанд ялдаг юм байна.
Монголын Үндэсний Олон Нийтийн сувагаар гараад байдаг РОБОКОН шиг тэмцээн японд болжээ. Гол ялгаа нь илүү дэвшилтэт роботууд хоорондоо тулалддаг аж. Хэн нь түрүүлж 3 удаа өрсөлдөгчөө араар нь унагасан нь уг тулаанд ялдаг юм байна.

Dell компани бусдаас яаж хоцрох вэ гэсэн шиг өөрийн Aero нэртэй, мэдрэгч дэлгэцтэй ухаалаг гар утсаа (smartphone) гаргах гэж байна. Энэ утас нь Гүүглийн Nexus One болон Droid утаснуудтай харьцуулахад хамаагүй хөнгөн гэнэ. Ингээд доорхи бичлэгнээс уг утасны боломжуудыг үзээрэй.
Зураг дээр дарж томоор үзээрэй
Apple компанийн шинэ бүтээгдэхүүн iPad таблетын программ, тоглоомын онлайн дэлгүүрийн нүүр хуудасны дизайн нэг иймэрхүү байх бололтой. App Annie хэмээх вэб сайтуудын анализ хийдэг сайтын хайлтаар илэрч гарч ирснээр энэ дэлгүүрийн зураг нь нийтэд ил болжээ. Уг таблетын урьдчилгаа захиалгыг онлайнаар авч байгаа бөгөөд эхний ээлжийн захиалгыг 4-р сарын 3-нд хэрэглэгчдэд хүргэх юм. Харин яг одоо захиалга өгсөн хэрэглэгчдийн гарт бүтээгдэхүүн нь 4 сарын 12-нд хүрнэ.

Нэтбүүкэн гар утастай байхад нэтбүүк, гар утас гэсэн 2 зүйл чирч явах шаардлагагүй болох гэнэ. BPHONE хэмээх нэртэй энэ нэтбүүкэн утас нь 5 инчийн мэдрэгч дэлгэцтэй, 624MHz CPU-тай, ARM Linux 2.6 үйлдлийн системтэй, 256GB флаш дискэн хадгалах төхөөрөмжтэй, Bluetooth, WiFi, GPS ба FM радиотай юм байна. Ийм том юм чихэндээ бариад ярих нь төвөгтэй учир Bluetooth чихэвч ашиглах шаардлагатай болох байх. Үнэ нь $569.99 /lock гаргасан/ байгаа бөгөөд GSM сүлжээтэй учир манай Мобиком, Юнителийн сүлжээнд хэрэглэх боломжтой.
Жич: Хятадууд энэ бүтээгдэхүүнийг аль хэдийн дуурайлгаад хийчихсэн байгаа гэнэ, тиймээс урдаас авбал хавьгүй хямдаар зарагдаж байгаа л байх.
Юм хөгжинө гэж сайхан. Гэхдээ заримдаа бас амьдралыг арай л хэтэрхий хөнгөвчилсөн санаанууд гарч ирэх юм. Австралийн Симавита гэдэг компани SIMbox хэмээх төхөөрөмж шинээр гаргасан бөгөөд түүнийг хүүхэд хөгшид, хэвтрийн өвчтөнүүдийн памперсан дотор хийчихдэг юм байна. Тэднийг хүндэрч хөнгөрөөд памперсаа солих цаг болохоор нь асрагчийнх нь гар утас руу өөрөөсөө мессэж явуулж мэдэгддэг гэнэ.

Энэхүү флаш диск нь Victorinox компанийн швейцар армийн хутгандаа хийсэн анхны флаш диск биш ч гэсэн нууцлалын өндөр хамгаалалттайгаараа бол анхных нь гэнэ. Тэд энэ флаш дискээ “хакердуулшгүй” гэж нэрлэсэн нь учиртай аж. Тэд энэ бүтээгдэхүүнийхээ нээлтийн ажиллагааны үеэр уг дискийг хакердаад доторхи мэдээллийг нь авчихдаг юм бол £100,000 (200 сая илүү төгрөг) өгнө гэж мэргэжлийн хакеруудад боломж олгосон боловч хэн ч аргалж чадаагүй байна.
Учир нь энэ диск нь AES256 хэмээх кодчиллын технологийг хурууны хээ шалгах системтэй хоршуулан ашигладгаас гадна хэрэв хүчээр онгойлгож доторхийг нь авах гэвэл өөрийн CPU /процессор/ болон санах ойгоо энргэж сэргэх аргагүйгээр шарж орхидог байна. Үүнээс гадна хамгийн гол ашигтай талуудын нэг нь энэ флашаараа хумсаа хуурайдаж болдог гэнэ шүү. 8GB -аас 32GB хүртэл багтаамжтай байгаа бөгөөд £50 – £180 буюу $75 – $270 үнэтэй зарагдаж байна.

Apple компанийн шинэ бүтээл iPad нь худалдаанд гаргахаасаа өмнө захиалга авч эхэлсэн боловч үйлдвэрлэл нь эрэлтээ гүйцэж чадахгүй болсон байна. Олон хүн энэхүү бүтээгдэхүүнийг амжилт олохгүй гэж дүгнэж байсан хэдий ч уг бүтээгдэхүүн одоогоор 500,000 ширхэг захиалагдаад байгаа юм байна.

Хөл бөмбөгийн бөмбөгөнд эргэлт гаргахуйц энэхүү бөмбөг нь хийлэх шаардлагагүй юм. Бөмбөгөнд суурилуулсан GPS буюу байрлал тогтоох төхөөрөмж нь байршлыг үргэлж тодорхойлж байх ба бөмбөг хаалганд орох буюу талбайгаас гарсан тохиолдолд бамбөг өөр өнгөөр гэрэлтэх юм байна. Мөн дотор талд суурилуулсан мэдрэгчүүд нь тоглогчийн цохилтын хүч, бөмбөгний нисэлтийн хурд зэргийг өндөр нарийвчлалтайгаар тодорхойлохоос гадна өөр дээрээ суурийлуулсан видео камерын тусламжтайгаар тоглолтын агшнуудыг бидний өмнө харж байгаагүй өнцгөөс харуулах нь байна. Хэдийгээр энэ бүтээгдэхүүн одоогоор концепт төдий байгаа ч ойрын ирээдүйд хийлдэг бөмбөгийг халах нь дамжиггүй биз ээ.


Танд заримдаа USB портоор залгах төхөөрөмж нь залгуурныхаа тооноос хавьгүй олон болчих тохиолдол гардаг уу. Ялангуяа ганц хоёрхон USB порттой нөүтбүүк хэрэглэдэг хүмүүст энэ нь байнгын гачаал болдог билээ. Энэ асуудлыг USB Hub хэмээх төхөөрөмжөөр шийдэж болох ч түүнээс хавьгүй хялбар, эмх цэгцтэй шийдлийг хятадын нэгэн оюутан бодож олжээ. Ар араас нь цувуулж залгаад л ганц USB портон дээр бүх флаш диск, вэб камер, дижитал аппарат, гар утас, бүр дахиад USB Hub ч залгаж ашиглах боломжтой юм байна.

Nintendo компани өөрийн шинэ бүтээл Nintendo 3DS бүтээгдэхүүнийг албан ёсоор зарлалаа. Энэ тоглоомын гол онцлог нь 3 хэмжээст дэлгэцтэй бөгөөд ямар ч нүдний шил хэрэглэхгүйгээр 3 хэмжээст орчинд тоглох боломж юм (3D театрт кино үздэг шиг наашаагаа товойж харагдах юм байх). 2011 оны 3-р сард худалдаанд гарах бөгөөд үнэ нь ямар байх нь одоогоор тодорхойгүй байна.
Нинтендогийнхон зөөврийн компьютер тоглоомын технологийг дараагийн шатанд гаргах энэхүү шинэ тоглоомныхоо талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэ 6 сард Лос Анжелест болох алдарт E3 Expo (Electronic Entertainment Expo) хэмээх электрон бараааны үзэсгэлэн яармаг дээр танилцуулах гэнэ.
Жич: дээрх зураг уг бүтээгдэхүүний жинхэнэ зураг биш бололтой