Apr
15th

ШИЛДЭГ МЭНДЧИЛГЭЭНИЙ УРАЛДААН

Категори Мобиком | 3 Сэтгэгдэл Бичсэн Odnoo |

mm2_logo

ШИЛДЭГ МЭНДЧИЛГЭЭНИЙ УРАЛДААН

Та бүхнийг мэндчилгээний уралдаанд оролцож өөрийн авъяас чадвараа сорихийг урьж байна.

Нэг. Танилцуулга
МобиМЕДИА-аас зарлаж буй энэхүү уралдаан нь хэн хамгийн сайн мэндчилгээ зохиохыг шалгаруулах зорилготой бөгөөд оролцогч нь өөрийн зохиосон хэдэн ч мэндчилгээгээрээ оролцож болно. Шалгарсан бүтээлийг МоbiMEDIA, DailyFun үйлчилгээгээр хэрэглэгчдэд хүргэх ба зохиогчтой нь цаашид хамтран ажиллах санал тавих болно.

Хоёр. Бүтээлд тавигдах шаардлага
Мэндчилгээг А4 цаасан дээр үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5, Arial Mon фонтоор бичсэн байна. Бүтээлдээ өөрийн овог, нэр, нас, хүйс, эрхэлсэн ажил-сургууль, холбоо барих утас, хаяг, огноог тавьсан байна. 1 мэндчилгээ 8 мөрт байх ба мэндчилгээгээ юунд зориулсан мэндчилгээ болохыг гарчиг тавьж заасан байна. Жишээ нь дараахи төрлөөс сонгож болно.

№ Мэндчилгээний төрөл
1 Төрсөн өдрийн, Найздаа, Талархлын
2 Өдөр тутмын /Өглөөний мэнд, Өдрийг сайхан өнгөрүүлээрэй, Сайхан амраарай/
3 Баяр ёслолын /Эх үрсийн баяр, Наадам, Улс тунхагласан, Шинэ жил гэх мэт/
4 Хайрын /Ханьдаа, болзоо, уучил, хуримын … /
5 Хошин
6 Эротик /Зөвхөн насанд хүрэгсэд оролцоно/

Гурав. Дүгнэх журам
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг уралдааны комисс шүүнэ. Оролцогчийн илгээсэн мэндчилгээний агуулга, чанар, тооноос хамаарч дүгнэх болно.

Дөрөв. Шагналын сан
Шилдэг мэндчилгээ зохиогч:
1-р байр нэг. 50.000 төг, M-Club ваучер
2-р байр нэг. 40.000 төг, M-Club ваучер
3-р байр нэг. 30.000 төг, M-Club ваучер
Тусгай байр тав. 10,000 нэгж, M-Club ваучер.

Тав. Хугацаа, холбоо барих
2009.04.16-аас 2008.04.30 хүртэл бүтээлийг хүлээн авч 2009.05.05-нд шагналыг гардуулна. Бүтээлээ цахим хэлбэрээр mbs@mongolcontent.mn хаягаар явуулна. Хэвлэмэл байдлаар өгөх бол доорхи хаягаар илгээх буюу биеэр авчирч өгч болно.
Хаяг:
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Төмөрчний гудамж, EXE Plaza, 4 давхар, МобиМЕДИА-д. Лавлах утас 99091074.

Зургаа. Бусад
Уралдаанд оролцогч нь зөвхөн өөрийн зохиосон бүтээлээр оролцох ба бусдын бүтээлийг ашиглаж үл болох бөгөөд үүнээс үүдэн гарах аливаа хариуцлагыг уралдаанд оролцогч хувь хүн бүрэн хариуцна. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг МобиМЕДИА нь үйлчилгээндээ ашиглаж олон нийтэд хүргэх эрхтэй болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 2222 /Мобикомын утаснаас төлбөргүй/, www.mobicom.mn

mobicom-new-logo

Apr
2nd

Asus Eee PC 1004DN анхны оптикал драйвтай нэтбүүк

Категори Нэтбүүк | 3 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

asus_eeepc

Нэтбүүкийн зах зээлд хангалттай олон бүтээгдэхүүнүүд бий болчихлоо. Тэгвэл эдгээр үйлдвэрлэгчид содон бүтээгдэхүүн гаргаж байж өрсөлдөх хэрэгтэй болох нь. Тэдний анхдагч  болж PC 1004DN нэртэй N280 процессортой, 1.66GHz ийн хурдтай 3.5-инчийн оптикал драйвтай 10.9 X 7.55 X 1.33 хэмжээтэй 1.7 кг жинтэй. 10-инчийн 1024 X 600 нарийвчлалтай, 120GB PATA хатуу дисктэй ба 2GB SoDIMM ийн санах ойтой. Анхны дотроо оптикал драйвтай энэхүү нэтбүүк нь Windows эсвэл Linux үйлдлийн системтэй ажиллах боломжтой.

Apr
1st

Dell Inspiron ийн шинэ дэсктоп

Категори Компьютер | 6 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

dell_inspiron-slim

Dell ийн Inspiron лаптопууд нь тун фанки стильтэй байсан. Гэхдээ дэсктопууд нь төдийлөн санаанд хүрэхүйц байж чадаагүйг бид мэднэ. Тэгвэл өнөөдөр Dell тэр бүх асуудлыг шийдвэрлэн нимгэн , шинэ Dell Inspiron ийг танилцуулав. 8 янзын өнгөнөөс сонгож авах боломжтой бөгөөд унтлагын өрөөндөө тавьчихсан байхад хүртэл нэг их зай эзлэхээргүйгээр хийгджээ.
Дэлгэрэнгүй »

Apr
1st

Asus Eee Pc 1000H зарна

Категори Нэтбүүк | 3 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

asus-eee-pc-1000h-notebook

Ашиглаад 21 хонож байгаа БНСУ аас орж ирсэн Asus EEE Pc 1000H зарна. 2 ширхэг батерей дагалдаж ирэх ба нийт 12 цаг батерейгээ барих боломжтой. Зөөвөрлөхөд хамгийн хялбар нэтбүүк юм.
Үнэ 800.000 төгрөг.

Manufacturer     Asus
Model name     Eee PC 1000H
CPU type     Intel Atom
CPU speed     1600 Mhz
Graphics     Intel GMA 950
OS     Windows XP Home Дэлгэрэнгүй »

Apr
1st

Acer Aspire One D250 Netbook

Категори Нэтбүүк | 7 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

acer_aspire-one2

Acer ийн Aspire One Series нэтбүүкүүд тун дажгүй байдаг. Зөөвөрлөхөд хялбар, хүчирхэг, үнэ нь ч харьцангуй боломжийн. Тэгвэл таньд хамгийн сүүлийн Aspire One ийг танилцуулж байна. Intel Atom N280 процессор дээр суурилсан ба 1.11кг жинтэй. Хамгийн онцгой зүйл нь гэвэл Aspire One D250 нь 7.5 цаг батерейгээ барина.
Дэлгэрэнгүй »