Mar
25th

Samsung N110 нэтбүүк чимээгүйхэн гарлаа

Категори Нэтбүүк | 5 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

samsung_n110-netbook

Өнөөдөр Samsung ээс бас нэгэн шинэ нэтбүүк гаргахаар зарласан нь N110 байлаа. Үүний өмнө нь бичсэн NC310 болон энэхүү нэтбүүкүүд нь тун сүр дуулиан, чимээ багатай худалдаанд гарлаа. 10.2 инчтэй, загвар сайтай,  Intel Atom N270 1.6GHz processor, GMA 945 дотоор график карт ба 1GB ийн санах ойтой. Гэхдээ дэлгэц нь 1024 x 600 нарийвчлалтай ба үнэ нь $469 байх юм. Батерей нь 7.5 цаг барина.

Mar
25th

Samsung NC310 HSDPA, WiBRO, WiMAX холболттой

Категори Нэтбүүк | 3 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

samsung_nc310-netbook

NC310 бол Samsung-ээс гаргаж буй хамгийн сүүлийн үеийн нэтбүүк юм. WiFi, HSDPA, WiBRO, ба WiMAX технологиор ажиллах боломжтой. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл тараагүй байгаа ч 10.1” ийн дэлгэц LCD, 1GB RAM, 160GB hard drive, 1.3 mega pixel webcam, Bluetooth, ба 5 цаг батерейгээ барих аж. Удахгүй шинэ мэдээлэлтэй уулзацгаая.

Дэлгэрэнгүй »

Mar
25th

Acer Aspire One 11.6″ нэтбүүк гарна

Категори Нэтбүүк | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

acer_aspire-one-116inch

Нэтбүүкүүдийн хэмжээ томрон худалдаанд гарсаар байна. Хамгийн анх 7″ инчтэй Asus Eee PC гарч байлаа. Дараа нь удалгүй 8″, 9″, ба 10″ нэтбүүкүүд гарсан. Хэдийгээр одоо 10-инчийн нэтбүүкүүдийг хүмүүсийн хамгийн ихээр таалж байгаа ч  Acer ийн хувьд энэ нь хангалттай санагдсангүй бололтой. Бидний олж авсан мэдээллээр 11.6″ инчийн өргөн дэлгэцтэйгээр шинэ нэтбүүк нь гарах ба 1366 × 768 нарийвчлалтай аж. 11.6″ Aspire One нь Intel ийн Poulsbo чипсет дээр суурилсан Intel Atom Z530 (1.6GHz) процессортой. Бас нэгэн онцлог нь Intel GMA500 график карттай ба бүтэн гар ба 4 цаг батерейгээ барьдаг аж.

Mar
24th

PlayBoy сэтгүүлийн үнэгүй онлайн хувилбар

Категори Вэб хуудас | 1 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

playboy

Гэрийнхээ унтлагын өрөөндөө нуугдаад аавынхаа Playboy сэтгүүл эсвэл Халуун хөнжил уншдаг байсан уу? Хэрэв та тухайн үедээ бие сэтгэлээрээ таашаал авч чаддаггүй байсан бол энэхүү дэлхийд алдартай Плэйбой сэтггүүлийг үзэж кайф авдаг байсан гэхэд эргэлзэх зүйл алга. Тэгвэл та Bondi Digital Publishing, Microsoft ийн тусламжтайгаар тус сэтгүүлийн хуучины 53 дугаарыг үнэгүйгээр үзэх эрхийг нээж өглөө.
Дэлгэрэнгүй »

Mar
24th

Лаптоп авах гэж байна уу?

Категори Лаптоп, Нэтбүүк | 4 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

dell-adamo_270x261

Сүүлийн үед янз бүрийн л лаптопуул, нэтбүүкүүд зах зээлд гарах боллоо. Sony Vaio, Toshiba Portege, HP Voodoo Envy 133, Lenovo IdeaPad, ThinkPad X300 нараас гадна хамгийн сайн сонголт гэж болохоор гурван компьютерүүдийг харьцууллаа.  Dell ийн энэхүү цоо шинэ бүтээгдэхүүн нь маш олон хүний анхаарлыг татаж байна.

Dell Adamo

* $1,999 (Dell Web site)
* 4 pounds
* 13.4-inch screen
* 1.2GHz Core 2 Duo
* Intel GS45 Integrated Graphics
* Internal optical drive: no
* Wi-Fi 802.11n wireless
* 128GB solid-state drive
* One-year warranty
Дэлгэрэнгүй »

Mar
23rd

Internet Explorer 8 гарлаа

Категори Үнэгүй программ | 2 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

ie-logo

Хэрэглэгчдийг нилээн удаан хүлээлгэсэн браузер гарлаа. Энэ бол Microsoft ийн Internet Explorer 8 юм. Үйлдвэрлэгчдийн мэдэгдэж буйгаар бол шинэ браузер нь илүү хялбар, хурдан, нууцлал сайтай болсон аж. Эндээс татаж аваарай.

Mar
23rd

Gmail дээр илгээсэн мэйлээ буцааж болно

Категори Вэб хуудас | 2 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

undo

Хэзээ нэгэн цагт та мэйлээ бичиж дуусгалгүйгээр Илгээх товчыг санамсаргүй байлдаар дарж байсан уу? Бичиж дуусаагүй мэйлээ нөгөө хүндээ илгээнэ гэдэг бол тун мишок явдал билээ. Үүнээс сэгийлэхийн тулд Gmail ийн ашиглагчидад нэгэн шинэ боломж гарч байна. Та мэйлээ илгээгээд 5 секундын дотор илгээсэн мэйлээ болиулах боломжтой боллоо. Хэрэв та энэ боломжыг идэвхжүүлэхийг хүсч байвал Setting -> Labs, дотор ороод “Undo Send” гэдгийг идэвхжүүлээрэй.

Mar
21st

DAILY FUN – ӨДӨР БҮРИЙГ ЗУГААТАЙ

Категори Гар утас, Мобиком, Мэдээ | 0 Сэтгэгдэл Бичсэн Odnoo |

Мобиком корпорациас “DailyFun” буюу “өдөр бүр зугаатай” нэртэй шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ.

Энэ нь Daily Info үйлчилгээтэй төстэй боловч олон төрлийн боломжийг багтаасан онцлогтой юм байна. Үйлчилгээнд хамрагдахын тулд тун амархан. “On” гэсэн мессэжийг 504 дугаарт илгээснээр таны утсанд цэс суух бөгөөд ямар нэг сарын суурь хураамж төлөх шаардлагагүй юм байна.

Бусдад мэндчилгээ илгээх, асуулт хариултаар өөрийгөө сорих, уралдаанд оролцож нэгж хожих, онигоо сонсох, зурхай ном айлтгал сонсох, үзвэрийн хуваарь харах зэрэг маш олон төрлийн мэдээллийг мессэжээр болон сонсох хэлбэрээр авах боломжтой гэнэ.

Энэ үйлчилгээг ашиглахад үнийн хувьд хямд бөгөөд DailyFun танд уйдах зав хэзээ ч өгөхгүй, өдөр бүр шинэ мэдээлэл хүргэх таны хамгийн дотны туслах, найз тань болж чадна гэдгийг Мобикомын зүгээс амлажээ.

Хичээлийн завсарлагааны үеэр, нийтийн унаанд явахдаа DailyFun тай нөхөрлөөрэй!
Үйлчилгээний дэлгэрэнгүйг энд дарж авна уу.

Mar
18th

Dell Studio One 19 шинэ компьютер

Категори Компьютер | 6 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

dell_studio_one_19

Dell саяхан бүгдийг нэг дор багтаасан компьютерээ Dell Studio One 19 хэмээн нэрлэн гаргалаа. Хөнгөн цагаан, шилээр бүрсэн энэхүү компьютер нь 18.5-инчийн дэлгэцтэй ба 16:9 ийн 1366 x 768 нарийвчлалтай.
Дэлгэрэнгүй »

Mar
18th

MSI Wind U110 ECO нь 9 цаг батерейгээ барина

Категори Нэтбүүк | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

msi_wind_u110_eco

MSI Wind серийн нэтбүүкүүд зах зээлд тун амжилттай явж байгаа. Тэгвэл тус үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүн болох Wind U110 ECO нь гарсан байна. Энэхүү нэтбүүкийн шинэ загвар нь дизайн нь улам сайжирсан ба хамгийн онцлог зүйл нь гэвэл батерейгээ 9 цаг барьж чаддаг юм. Wind U110 ECO нь Intel Menlow Atom процессортой ба 1.6 GHz Atoms Z530 тай, Intel Poulsbo чипсет US15W тэй ирнэ. 2GB DDR2 533MHz RAM ийг даах чадалтай ба 160GB эсвэл түүнээс дээш хадгалах төхөөрөмжийг сонгож болно. Дэлгэрэнгүй »