
Facebook хэмээх дэлхий дахинаа хамгийн олон хэрэглэгчтэй сайтуудын нэг болж чадсан энэхүү social network сайт нь хэдэн долоо хоногийн өмнө Terms of Use буюу хэрэглэх нөхцөлийг шинэчлэн гаргаснаар шинээр бүртгүүлсэн хэрэглэгчид нь түүнийг нь уншин хүлээн зөвшөөрч байж сайтад нэвтрэх эрхтэй болсон. Гэтэл тэрхүү шинэ нөхцөлд нь олонх хэрэглэгчидэд таалагдаагүй заалт оржээ. “Манай сайт бүртгүүлсэн хэрэглэгч болон түүний оруулсан контентийн зохиогчийн эрх нь тус хэрэглэгчийн өмч мөн. Гэхдээ аливаа хэрэглэгч манай сайтаас өөрийн профайлаа устгасан тохиолдолд тэр хэрэглэгчийн оруулсан контентийн зохиогчийн эрхийг тус хэрэглэгчийнх мөн гэдгийг бид хариуцахгүй” гэсэн утгатай нөхцөл заажээ. Өөрөөр хэлбэл та facebook-ээс уйдаад бүх аккаунтаа устгаад гартал таны өмнө нь оруулж байсан контент (зураг, дуу, блог) гэх зэрэг зүйлс тань facebook-ийн зохиогчийн эрхтэй болох магадлал өндөрсөөд ирнээ гэсэн үг. Дэлгэрэнгүй »
Fujifilm өөрийн хамгийн амжилттай бүтээгдэхүүний нэг болох FinePix S1000 ийн дараагийн загвар FinePix S1500 ийг танилцуулав. Fujifilm ийн Давхар Дүрс Тогтворжуулагчтай ба SR Auto (автоматаар сценариа сонгодог) төлөвтэй юм. 6 төрлийн төлөвөөс Portrait, Landscape, Night, Macro, Night Portrait, Backlit Portrait өөрөө тааруулан сонгож цайралтын баланс ба ISO гоо тохируулан гэрэл зургийг авна.
Дэлгэрэнгүй »

Samsung саяхан өөрийн хамгийн анхны Symbian ий бүтэн дэлгэц нь мэдрэгчтэй гар утсаа Samsung OMNIAHD нэртэйгээр танилцуулав. Дэлхий дээрх хамгийн анхны 720P HD видео үзэх боломжтой гар утас бөгөөд 3.7-inch AMOLED (Active Matrix Organic Light Emitting Diode) дэлгэцтэй юм.
Дэлгэрэнгүй »

Нилээн удаан явсан цуу яриа ийнхүү шийдэгдлээ. Fujitsu саяхан хоёр талын ойлголцлын хамтын ажиллагааны бичигт (HDD) Toshiba гийн хамтаар гарын үсэг зурлаа. 2009 оны эхний улиралдаа багтаан гэрээгээ байгуулахаар төлөвлөсөн аж. HDD-тэй холбоотой бизнесийн 80 гаруй хувийг Toshiba Group худалдаж аван шинээр компани байгуулан ажиллах аж. 20 гаруй хувийг нь Fujitsu өөртөө тодорхой хугацаанд хадгалах юм байна.

Чихэвчний үйлдвэрлэлээрээ дэлхийд хамгийн алдартай компани бол Германы Ultrasone юм. Студид, Дижей нарт ба хэрэглээнд зориулсан шинэ чихэвч болох Edition 8 нь Ultrasone ий хамгийн сүүлийн үеийн S-Logic Plus технологи дээр суурилсан бөгөөд дуу авиаг ямар ч өөрчлөлтгүй, нарийн дамжуулах юм Дэлгэрэнгүй »

CPU буюу төв удирдлагын хэсэг таны компьютерийн гол ажиллагааг гүйцэтгэж байхдаа тодорхой хэмжээгээр дулаан ялгаруулдаг. Хэрэв хөргөлтийн сэнс тань зохих түвшинд ажиллаж чадахгүй бол эвдрэх хүртэл аюул тулгарна. Өөрийн компьютерийн хамгийн өндөр хүчин чадлын ажиллагааг хангахын тулд та процессорынхоо ялгаруулж буй дулааныг заримдаа хянах хэрэг гарна. Тэгвэл таньд Intel –ийн үйлдвэрлэсэн процессоруудын ялгаруулж буй дулааныг хянах Real Temp Version 3.0 ийг хүргэе. Core, Dual Core, Quad Core ба Core i7 зэрэг процессоруудтай ажиллах боломжтой. Энд дарж татаж авч хэрэглээрэй.

Asus өөрийн N81Vg лаптоп хамгийн сүүлийн үеийн NVIDIA GeForce GT 120M график карттай гаргасан бол үүнээс нь LG ч гэсэн хоцорсонгүй. Тэд өөрсдийн Xnote P510 хэмээх сүүлийн бүтээгдэхүүнээ бизнесийн хүрээний хэрэглэгчдэд зориулан NVIDIA GeForce GT 130M видео гартаар тоноглов. 15.4” LCD дэлгэц LED тэйt, Intel Core 2 Duo T9800 (2.93GHz) processor, 64GB SSD + 500GB HDD, 4GB ийн DDR3 RAM, NVIDIA GeForce GeForce GT 130M график карт 512MB санах ойтой, ба Blu-ray drive.

Энэ жил буюу 2009 онд Барби хүүхэлдэйний 50 насны төрсөн өдөр болж байна. Тэмдэглэлт ойн хүрээнд Mattel хэмээх тоглоом үйлдвэрлэгч компани MP3 тоглуулагчийг INNO Design ий тусламжтайгаар гаргасан байна. Косметикийн саванд багтах энэхүү ягаан өнгөтэй тоглуулагч нь 2 гб ийн багтаамжтай, радио тоглуулагчтай бөгөөд хүзүүндээ зүүж болохуйц байдлаар хийгдсэн. Дэлгэрэнгүй »

Технологийн чиглэлийн дэлхийд тэргүүлэх үйлдвэрлэгч компани Dell саяхан шинэ халаасны хэмжээтэй Wasabi PZ310 нэртэй зөөврийн өнгөт гэрэл зургийн хэвлэгчийг таницуулав. Хаана ч халаасандаа хийгээд авч явж болохуйц энэхүү хэвлэгчний хорыг ZINK Zero Ink Printing Technology бүтээжээ.
Дэлгэрэнгүй »

USB Bamboo Speaker бол сүүлийн үед миний харсан хамгийн дажгүй эд байлаа. Энгийн бөгөөд тун хээнцэр харагдах энэхүү яригчийг өрөөнийхөө ширээн дээр тавьсан байхад бас л чамин харагдах байх. Сувенир байдлаар ч ашиглаж болох энэхүү яригчийг бэлэг болгож найзууддаа бэлэглээрэй. Зарагдаж байгаа үнэ нь $26.99.