Oct
7th

Acer Aspire 8930, 6930, 5735 ба 4730 гарлаа

Категори Лаптоп | 4 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Хүйтний улирал эхэлж Монголд анхны цас ч орлоо. Түүнийг нь мэдсэн юм шиг Acer өнөөдөр цоо шинэ 4 компьютерийг танилцуулсан бөгөөд Acer ийн өөрийнх нь Gemstone платформ дээр эдгээр компьютерүүд нь суурилав. Aspire 8930 нь 18.4-инчийн HD CineCrystal өргөн дэлгэцтэй ба өнгө, ялгаралын эффектийг мэдэрч байх хэрэгтэй хүмүүст зориулагдав. 8930-6448 ийн онцлог нь Blu-ray драйв, NVIDIA GeForce 9600M график карт, Dolby аудио, ба Intel Core 2 Duo Processor технологи юм. Харин Aspire 6930-6809 загварууд нь 16-инчийн HD CineCrystal LCD дэлгэцтэй ба 16:9 харьцаатай ба Dolby Home Theater дугаралт бүхий яригчтай.
Дэлгэрэнгүй »

Oct
7th

Sony гийн E-Reader – PRS-700

Категори PDA болон GPS | 1 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Sony өөрийн гурав дахь үеийн электрон ном уншигч PRS-700 ийг саяхан танилцуулав. 11 сард эдгээр нь худалдаанд гарах бөгөөд US$400 ийн үнэтэй байх аж.

PRS-700 нь 280грамм жинтэй бөгөөд PRS-700 нь өөрийн дотоод санах ойдоо 350 номыг хадгалах боломжтой ба нэмэлт санах ойг хийсэн ч болно. Sony гийн BBeB (Broadband electronic book), Microsoft Word documents, Adobe PDF ба International Digital Publishing Forum ийн XML-based EPUB формат унших боломжтой.

PRS-700 нь 6-инчийн электрон дэлгэцтэй ба орчин тойрны гэрлийн мэдэрч өөрийн дэлгэцний ялгаралыг тод эсвэл бүдэг болгоно.

Oct
6th

Adobe Creative Suite CS4 албан ёсоор

Категори Техник хэрэгсэл | 1 Сэтгэгдэл Бичсэн admin |


Бүтэн 3 жил чимээгүй байсаны эцэст Adobe Creative Suite CS4 Master Collection гарлаа
Үндсэндээ урдийн адил Design Premium, Web Premium, Production Premium , Master Collection хэмээх 4-н төрлийн багцтай бөгөөд Дээрх 3-таа орсон бүгдийг багтаасан бүрэн хувилбар болох Master Collection -нь 2,499 USD-т худалдаалагдаж байгаан байна
Дэлгэрэнгүй »

Oct
5th

Acer Aspire Predator албан ёсоор гарлаа

Категори Компьютер | 8 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

acer predator

Acer ийн Aspire Predator дэсктоп компьютерийг АНУд худалдаалж эхэллээ. Та үнэхээр лайтай геймер бол энэ яг л таньд зориулагдсан эд. Intel Core 2 Quad процессороор тоноглогдсон NVIDIA GeForce 9000 Series график карттай байхад ямар ч тоглоомыг гацалгүй тоглочих боломжтой. Тусгай хөргөлтийн системтэй ба WD Raptor 10k-rpm хард драйв ба RAID 0, 1, 5, 1+0 загварын NVIDIA MediaShield Storage технологитой.

Дэлгэрэнгүй »

Oct
5th

WD Caviar Green зарлагдлаа

Категори Хадгалах төхөөрөмж | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

WD өнөөдөр хоёр дахь үеийн алдарт WD Caviar Green дэсктопны хард драйвыг танилцуулав. GreenPower хэмээх технологи дээр суурилсан бүтээгдэхүүн нь бусад энгийн хард драйвуудтай харьцуулвал эрчим хүч зарцуулалт нь багассан. 500GB ээс 1TB ийн багтаамжтайга худалдаалж эхлэв. WD гийн хамгийн сүүлийн WD Caviar Green хард драйвууд нь илүү чимээгүй ажиллагаатай юм.
Дэлгэрэнгүй »

Oct
1st

Үнэгүй AVG Anti-Virus Free Edition 8.0.173a Build 1373 аваарай

Категори Үнэгүй программ | 5 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Шинэ AVG Anti-Virus Free Edition ийн хамгийн сүүлийн 8 хувилбар гарлаа. Windows үйлдлийн систем дээр ажиллах чадвартай энэхүү програм нь үнэгүй учраас зарим нэг функц нь ажилладаггүй. Гэхдээ арилжааны бус зорилгоор ашиглахад хангалттай сайн ажиллаж байна хэмээн хүмүүс дүгнэсэн байна билээ.
Дэлгэрэнгүй »