
Гүүглийн бүгдийг нэг дор багтаасан үнэгүй, опен сорс браузер өнөөдрөөс эхлээд бэта хувилбараа хэрэглэгчиддээ хүргэж эхэллээ. Энд дараад орж татаж аваарай. Одоогоор Windows XP/Vista -д зориулан гаргажээ.

Гүүглийн бүгдийг нэг дор багтаасан үнэгүй, опен сорс браузер өнөөдрөөс эхлээд бэта хувилбараа хэрэглэгчиддээ хүргэж эхэллээ. Энд дараад орж татаж аваарай. Одоогоор Windows XP/Vista -д зориулан гаргажээ.
Хайлтын системийн мангас Гүүгл компани маргааш буюу Монголын цагаар 9 сарын 3 нд Гүүгл Крөүм (Google Chrome) нэртэй цоо шинэ open source web browser project-оо албан ёсоор нээж танилцуулах гэж байна. Бэта хувилбарыг нь дэлхий дахинаа 100 гаруй улсад нээлтийг нь хийх бөгөөд нэг браузер дотор чаатлаад, имэйлээ шалгаад, вэбээ ухаад гэх мэтийн бүхий л үйлдлийг хийх боломжыг олгох энэхүү браузерыг олон хүмүүс ажиглан хүлээж байна. Одоогоор тодорхой мэдээлэл цацагдаагүй байгаа бөгөөд дэлгэрэнгүйг комик бүүкээс нь үзээрэй

Olympus саяхан ультра зүүмтэй (20x өргөн зүүмтэй линз 26-520mm) дижитал камер болох Olympus SP-565 UZ ийг танилцуулсан нь аливаа зүйлийг хэт ойроос эсвэл хэт холоос нэг линзний тусламжтайгаар зургийг нь дарах боломжтой болгож өгч байгаагаараа онцлог.
Дэлгэрэнгүй »
Чихэвчний үйлдвэрлэлээрээ алдартай Plantronics саяхан өөрийн шинэ бүтээгдэхүүн GameCom 777 Surround геймин чихэвчийг танилцуулав. Dolby Headphone технологийг тус бүтээгдэхүүндээ ашигласан бөгөөд компьютер тоглоом тоглоход, мөн хөгжим сонсож кино үзэхэд 5.1 сараундаар дугарах нь таньд илүү бодит мэдрэмжийг төрүүлэх болно. Тоглоом тоглож байхдаа яг л кино үзэж байгаа мэт сэтгэгдэлтэй үлдэнэ.

Transcend өнөөдөр олон олон флашыг устгах төхөөрөмжийг бүтээснээ зарлав. JetFlash V20 нь 64GB ийн багтаамжтай драйв бөгөөд өөрт хэрэгтэй бүх зүйлээ багтаагаад зөөвөрлөх боломжыг таньд олгох юм. Өмнөх хувилбар шигээ Windows ба Mac үйлдлийн систем дээр тохирох бөгөөд үнэ нь одоогоор тодорхойгүй байна.

Сонин хачин хэлбэртэй олон л usb драйвуудыг та бүхэнд танилцуулж байлаа. Гэхдээ л тэдний дунд энэн шиг суман флаш драйв байсангүй. Уг нь гаднаас нь харахад тун сүртэй. Харамсалтай нь 1гб аас илүү багтаамжтай байхгүй байгаа аж. Одоогоор үйлдвэрлэгчид нь 4гб ийнх дээр нь ажиллаж байгаа сурагтай. Үнэ болон хэзээнээс зарагдаж эхлэх мэдээлэл одоогоор алга.

Гийк хүмүүст зориулсан хамгийн шилдэг төхөөрөмж энэ л байх шиг байна даа. Одоо байгаа хаалганыхаа хонхны товчлуурны оронд нь үүнийг авч тавьбал бас л гоё харагдахаар байгаа биз? Одоохондоо албан ёсоор зах зээлд гарсан талаар мэдээлэл байхгүй байна. Гарвал та авах уу?