
Энэхүү Америкаас 7 хоногийн өмнө орж ирсэн лаптопуудыг худалдаалж байна. Холбоо барих утас 9928 3288 ба эмэгтэйчүүдэд тэр улаан нь янзтай зохино шүү.
Sony NR220E/S
Operating System: Windows Vista Home Premium
Processor: Intel Pentium Dual-Core Processor T2330
(1.60GHz, 1MB L2 Cashe, 533MHz FSB)
System Memory: 1GB (512MB * 2) DDR2-533 SDRAM
Hard DiskDrive: 160GB SATA (5400rpm)
Optical drive: DVD RW/R DL/RAM
Display: 15.4’’ WXGA TFT with XBRITE-ECOtm technology
Memory Stick Slot: Standard/Duo Size Compatible, MagicGate, Memory Stick Pro Compatible
• Wi-Fi
• Memory Stick
Борлуулах үнэ 1000$ Дэлгэрэнгүй »
Overdrive PC гийн Rev цувралын лаптопууд нь зөөврийн бөгөөд хамгийн өндөр үзүүлэлттэй байдгаараа мэргэжилтнүүдийн болон геймерүүдэд аль хэдийнээ танил болжээ. Тэгвэл дахин хэдэн шинэ загварыг нь танилцуулъя: Rev.GT нь тоглоом тоглоход тун хүчирхэг бөгөөд Intel ийн Core 2 Extreme / Core 2 Quad процессортой бол Rev.Pro нь Intel ийн Xeon процессортой аж. Rev.GT ийн үнэ нь $3999 бол Rev.Pro гийн үнэ нь $3599.
Дэлгэрэнгүй »
Иймэрхүү төрлийн usb бугуйн цагийг бид өмнө нь зөндөө танилцуулж байсан. Гэхдээ энэ удаагийн загвар хийц нь өмнөхөөсөө хамаагүй илүү болсон харагдаж байна. Арай илүү стильтэй, зүүхэд үнэхээр боломжийн болж чаджээ. Мөн дотроо 4GB usb ийн санах ойтой бөгөөд хэрэгтэй зүйлсээ гартаа зүүгээд авч явахыг хүсвэл $60.

Майкрософт онлайн ертөнц дахь нэгэн том тоглогчийг олж авах гэж ихэд хүсэмжилж буй бололтой. Тэд саяхан л Yahoo г худалдаж авах гэж нилээн оролдоод бараагүй. Тэгвэл энэ удаа тэд онлайн ертөнцийн Б үсэг болох AOL ийг сонирхож өөрсдийн MicroOL ийг бүтээхээр санаархаж байна. Майкрософтын онлайн хэлтэстэй AOL ийг нэгтгэх талаар захирлууд аль хэдийнээ хэлэлцээрээ эхэлсэн сурагтай. Yahoo бол онлайн ертөнцөд маш том байр суурийг эзлэгч компани, гэхдээ AOL үнэхээр Майкрософтод хэрэг болж чадах юм болов уу даа?

Lenovo ч сүүлийн үед машиндаж байнаа. 4 загварын шинэ IdeaPad танилцуулсаны дараа гурван SL-серийн ThinkPad лаптопыг танилцуулж шинэ зургаан ThinkPad болох R400, R500, T400, T500, X200 ба W500 ийг зарлав. Бүгд Intel ийн сүүлийн Centrino 2 процессортой ба ардаа LED гэрэлтүүлэгч дэлгэц ба GPS тоноглолтой. Одоогоор үнэ нь тодорхойгүй байна.

Хэрэв та IdeaPad ийн фэн бол таньд сүүлд гарсан IdeaPad ийн загварууд таалагдах нь гарцаагүй. Sony өнөөдөр Vaio гийн шинэ цувралаа гаргасан бол Lenovo мөн л хоцорсонгүй. Бас л шинэ Intel Centrino 2 платформтойгоор гаргажээ. Хурууны хээгээр нэвтрэх технологи, One-Key Rescue System нь таны алдагдсан датаг тэр дор нь сэргээх технологи ба HDMI болон Blu-Ray тоглуулагчтай. Энэ намраас эхлэн худалдаанд зарим нь гарах бол зарим нэг нь энэ сарын сүүлээр худалдаанд гарах нээ.

Олон хүний хүлээж байсан Sony гийн Vaio нуудын шинэ Intel Centrino 2 платформтой хувилбар гарлаа. Бизнесийн хүрээнийхнээс эхлээд коллежийн оюутнууд хүртэл хэрэглэх боломжтой хувилбарууд гарсан нь онцлог бөгөөд 13.1-инчийн VAIO Z нь хүчирхэг програмуудыг замын дунд ачаалладаг хүмүүст яг тохирно. 1.5 кг жинтэй VAIO Z нь Blu-ray Disc драйвтай 128GB SSD, том зайтай алюмини гар ба 6 цаг хүртэл батерейгээ барих чадалтай.

Данийн компани өөрийн дижитал гэрэл зургийн сүүлийн үеийн шилдэг төхөөрөмжийг танилцуулж байгаа нь Phase One бөгөөд P65+ нь дэлхийн хамгийн анхны бүтэн фрэйм 645 дунд зургийн форматаар авах системтэй Sensor+ CCD технологи дээр суурилсан эд юм. 1 секундэд 1 фрэйм авах бөгөөд динамик зайн 12.5 f-stops ийг хийх чадалтай.
Дэлгэрэнгүй »

Японы алдартай видео тоглоом үйлдвэрлэгч компани болох Нинтендо саяхан өөрийн хамгийн сүүлийн алдартай бүтээл болох Wii видео тоглоомны удирдлагад нэмж залгадаг бяцхан төхөөрөмжийг танилцууллаа. Wii MotionPlus нэртэй энэхүү жижиг нэмэлт залгагч нь удирдлаганы тусгалыг илүү нарийн, оновчтой, яг таг болгож өгөхөд чиглэгдсэн аж. Үйлдвэрлэгчдийн хэлж буйгаар бол 3-D орон зай шаардлагатай тоглоомуудад энэхүү нэмэлт залгагч нь илүү нарийн ажиллах бөгөөд таны тоглоом дахь өрсөлдөөнийг илүү бодитой болгоно хэмээж байна.
Америкийн үндэстэн дамнасан томоохон үйлдвэрлэгч болох Майкрософт саяхан шинэ 60GB ийн Xbox 360 гейминг консолийн загвараа АНУ ба Канадад $349 ийн үнэтэйгээр 8 сараас эхлэн худалдаанд гаргах гэж байгаа тухайгаа зарлав. 20GB Xbox 360 Pro нь $299 ийн үнэтэйгээр зарагдах аж.
Майкрософтын мэдэгдэж буйгаар бол Xbox 360 Arcade ба премиүм хувилбар 120GB Xbox 360 Elite нь тус бүр $279 ба $449 ийн үнэтэйгээр гарах аж.