Jul
31st

Norman Parental Control ийн 1 жилийн үнэгүй эрх

Категори Үнэгүй программ | 1 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Norman Parental Control нэрийг уншаад энэ програм бол бачир хүүхдүүдийг компьютер дээр элдэв төрлийн зүйлийг үзэхээс хамгаалдаг програм гэдэг нь ойлгомжтой байгаа байх. Сүүлийн үеийн хүүхдүүд интернэтээр элдэв насанд хүрэгчдийн зүйлсийг ихээр үзэж, сонирхох нь ихэссэн. Тиймээс ийм төрлийн програмуудын зайлшгүй хэрэгцээ гарч ирсэн.
Дэлгэрэнгүй »

Jul
31st

Шинэ Toshiba Camileo H10 HD камкордер

Категори Гэр ахуйн бараа | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Японы электрон барааны үйлдвэрлэгч Toshiba саяхан өөрийн Camileo гэр бүлийнхээ тоог нэмээр нэмж Camileo H10 загварын зөөврийн SD-дээр суурилсан HD камкордерийг гаргасан нь 720p видеог H.264/Mpeg4 форматаар бичих боломжтой юм.
Дэлгэрэнгүй »

Jul
31st

Meninos-ийн хард драйвын хайрцагнууд

Категори Дагалдах хэрэгсэл | 2 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Зөөврийн хардныхаа энгийн нэгэн улиг болсон дизайнаас уйдаж байна уу? Тэгвэл та Meninos HDD кэйсүүдийг сонирхоорой. $290 ийн үнэтэй энэхүү хайрцагнууд дотор өөрийн хардаа суулгаад энд тэнд аваад явахад хүмүүсийн хорхой лав хөдлөх нь дамжиггүй ээ.

Дэлгэрэнгүй »

Jul
31st

Хамгийн нимгэн мп4 тоглуулагч

Категори Дагалдах хэрэгсэл | 2 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

chinavasion cvsb 1304

Chinavision саяхан өөрийн шинэ MP4 тоглуулагч болох CVSJ-1304 ийг гаргасан бөгөөд энэ нь дэлхийн хамгийн нимгэн зөөврийн медиа тоглуулагч болж байна. 4.5mm ийн зузаантай ба 1.8 инчийн мэдрэгч бүхий дэлгэцтэй 160 x 128 ийн нарийвчлалыг үзүүлээд P4, MP3, WMA, ASF ба WAV форматуудыг унших чадалтай. Мөн FM тюнер ба дахин цэнэглэдэг батерей, ба 2.0 USB холболттой.

Дэлгэрэнгүй »

Jul
31st

PC MicroWorks Edge тоглоомын лаптоп

Категори Лаптоп | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

PC MicroWorks’ саяхан өөрийн гаргасан шинэ бүтээгдэхүүнийг дэлхийн хамгийн хүчирхэг 15.4″ ийн лаптоп хэмээн нэрлэсэн байна. Гэхдээ энэ үнэхээр бодитой байж чадах болов уу? Таньд 15.4″ ийн лаптоп хэрэгтэй болвол PC MicroWorks’ ийн вэбсайтанд ороод өөрийн хүүхдээ дуртайгаараа янзлуулж аваад ашиглах боломжтой. Intel Core 2 Extreme Quad Core processor, 8gig DDR3 санах ой, and NVIDIA Geforce 9800M GT график карттай.
Дэлгэрэнгүй »

Jul
30th

Dell ийн Inspiron 13 лаптоп ба 518 дэсктоп

Категори Компьютер, Лаптоп | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Inspiron 13 нь Dell ийн алдарт Inspiron серийн хамгийн сүүлийн бүтээгдэхүүн болон гарч байна. Inspiron 13 нь тун стильтэй $700 ийн үнэтэй үзүүлэлт сайтай компьютер нь таны зөв сонголт байх болно. 13-инчийн өндөр чанарын дэлгэцтэй, нэмэлт медиа товчлууруудтай, 8-in-1 медиа карт уншигч, DVD драйв, дотоод уайрлэс сүлжээ, вэбкамер ба Bluetooth холболттой. Хичээлдээ орж буй оюутнуудад зориулсан энэхүү компьютер нь үнийн хувьд ч тийм өндөр биш. Дараа долоо хоногоос эхлэн Wal-Mart аар эхлэн зарагдана.
Дэлгэрэнгүй »

Jul
30th

Dell Studio Hybrid дэсктоп гарна

Категори Компьютер | 2 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

dell studio hybrid

Ээ бурхан минь гэж энэ үнэхээр Dell үү? Тийм ээ, Studio Hybrid нь сүүлийн үед гарч буй дэсктопуудаас хамгийн дажгүй стильтэй нь билээ. Hybrid нь өвөрмөц гадаад төрхтэйгээс гадна түүний гаднах овор нь тун жижигхэн. Зузаахан толь бичгийн хэмжээтэй л ойролцоо байх. Босоогоор нь эсвэл хэвтээгээр нь байрлуулчих боломжтой. Мөн та Studio Hybrid ийг долоон янзын өнгөнөөс сонгож авах боломжтой юм. Энгийн компьютерүүдээс 70 хувиар бага эрчим хүчийг зарцуулдаг нь хүрээлэн байгаа орчиндоо тун хэрэгтэй гэсэн үг юм.
Дэлгэрэнгүй »

Jul
29th

Гүүглийн өрсөлдөгч Күүл?

Категори Вэб сайтууд | 5 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Өнөөдөр алдарт Гүүглийн шинэ өрсөлдөгч хайлтын систем төрөн гарлаа. Хуучин Ирландын мэдлэг гэдэг үгнээс гаралтай күүл хэмээн уншигдах Cuil нь Стэнфордын их сургуулийн эхнэр, нөхөр болох Tom Costello ба Anna Patterson нарын бүтээл юм. Гүүглийн одоогийн хайлтаас үзүүлж буй үр дүнгээс 3 дахин илүү үр дүн ба Майкрософтынхоос 10 дахин илүү үр дүнг хайлтаар харуулах чадалтай аж. Хэр олон хүн үүнийг нь хэрэглэж, хэр их нэртэй болох нь хамгийн сонирхолтой асуулт хэвээр үлдэж байна.

Jul
29th

Philips Bluetooth вэбкамер

Категори Дагалдах хэрэгсэл | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

philips webcam

Өөрийн ажлын ширээн дээр байлгаж байхад бас л күүл харагдах нэгэн төхөөрөмжийг танилцуулъя. Philips ийн энэхүү камер нь харь гаригийн хүн шиг хэлбэртэй хийгдсэн Bluetooth вэбкамер юм. Одоогоор бодитоор үйлдвэрлэгдсэн эсэхийг нь мэдэхгүй ч хэрэв үйлдвэрлэгдээд гарвал ширээг минь тун дэгжин харагдуулах нь.

Jul
28th

Хард драйв тодорхойлдог програм

Категори Үнэгүй программ | 3 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

hdd scan

Таны компьютерийн хард драйв ачааллаад ирэхээрээ сонин сонин дуу гаргаж байна уу? Тэгвэл таньд дараахь үнэгүй програмыг танилцуулж байна.

Энэхүү програм нь HDD ийн температурыг тодорхойлдог. Мөн түүнээс гадна S.M.A.R.T тестийг хийж HDD ийн тань Эрүүл Мэнд нь хэр байгааг бичгээр харуулах боломжтой. ATA, SATA ба SCSI драйвууд дээр ажиллах ба USB ба Firewire үүд дээр ч гэсэн ажилладаг нь тун гайхалтай. Хамгийн гол нь үнэгүй мөртлөө тун дажгүй боломжуудтай юм. Эндээс татаж аваарай.