Yahoo! Mail саяханаас эхлэн хоёр шинэ домэйн дээр имэйл хаяг нээлгэн үйлчлүүлэх эрхийг олгож эхэллээ. YMail.com ба RocketMail.com өргөтгөлтэйгээр та Yahoo! Mail ийн бас нэгэн үйлчилгээг хүртэх боломжтой ба одоогоор дэлхий даяаар 260 сая гаруй хэрэглэгчтэй болоод байгаа билээ. 2007 оны эхээр Yahoo! нь Four11 Corp (RocketMail) ийг $80 саяын үнэтэйгээр худалдан авч байсан ба тухайн үедээ RocketMail ийн хэрэглэгчид нилээд их байсан учраас тэднийг Yahoo өөрсдийн нэр дээр шилжүүлсэнгүй, харин саяханаас эхлэн энэ өргөтгөл дээр өөрсдийн үйлчилгээгээ нэвтрүүлэн шинэ хэрэглэгчдийг бүртгэж буй нь энэ юм.

Хоёр хоногийн өмнө Baby гийн 60 насны төрсөн өдөр болов. Baby гэж хэн болохыг гайхаж байна уу? Baby гэдэг нь компьютерийн ертөнцөд програм хадгалах чадвартай байсан хамгийн анхны санах ойг хэлдэг билээ. Small-Scale Experimental Machine буюу SSEM ийг “Baby” хэмээн нэрлэх ба Манчестерийн Их Сургуульд анх бий болгож бүтээсэн ба энэ бол 1948 оны 6 сарын 21 байлаа. Өөрөөр хэлбэл даалгавар биелүүлэх чадвартай анхны дижитал төхөөрөмж байсан гэсэн үг. Дэлгэрэнгүйг эндээс үзээрэй.
Мэдрэгч бүхий дэлгэцтэй цоо шинэ жижиг хэмжээний зөөврийн лаптопыг Panasonic гаргах гэж буй талаараа албан ёсоор зарлав. UMPC нь хамгийн сүүлийн үеийн Intel Centrino Atom процессор дээр суурилсан ба хамгийн гол багаж болох мэдрэгч бүхий дэлгэц нь 5.6-инч. Мөн жижиг хэмжээний QWERTY гартай бөгөөд гараар бичих дуртай, эсвэл мэдрэгч бүхий дэлгэцэн дээр тонших дуртай хэрэглэгчидэд зориулж 2 төрлөөр гаргажээ. Маргааш буюу Лхагва гаригт илүү дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд түгээх юм байна.

Дэлхийн хамгийн анхны 21.5” ийн 1080p Бүтэн HD LCD дэлгэцийг 1920×1080 нарийвчлалтайгаар BenQ E2200HDA гаргалаа. 10,000:1 DCR ба 300nit цайралт нь хамгийн баялаг 16.7сая өнгийг чанарын хамгийн өндөр түвшинд ялгаруулан харуулах бололцоотой. Дотор нь суурилуулсан өсгөгч нь мөн чанарын нилээн гайгүй дугаралтыг (2 x1W) ялгаруулдаг. Ямартай ч дүрсний чанарыг дахин нэг мэдрэх боломжыг энэхүү дэлгэц таньд олгож байна.

Усны ба электрон бараа үйлдвэрлэгчдийн тулаан үргэлжилсээр. Sanyo CE52SR1 саяхан зах зээл дээр танилцуулагдав. Энэхүү дэлгэцний хамгийн онцлог чанар нь гэвэл усны хамгаалалтандаа оршино. Үйлдвэрлэгчдийн хэлж байгаагаар дэлгэцнээс гадна бусад хэсгүүд рүү ч ус нэвтрэхгүй байхаар хийгдсэн юм байна. Хэдийгээр CE52SR1 ийг гадаа талбайд байрлуулах зорилгоор үйлдвэрлэсэн ч хэрэв та хүсвэл угаалгын өрөөний ханан дээрээ ч байрлуулах боломжтой юм.
Бүрэн чанарын HD нарийвчлал (1920 by 1080 pixels), ба 1500:1 контраст харьцаа ба 1500cd/m2 ийн цайралттай учраас нар туссан ч гэсэн та дүрсийг нь үзэх боломжтой гэсэн үг. SANYO CE52SR1 нь энэ 10 сараас эхлэн $13,995 ийн үнэтэйгээр зарагдана.

Бусад үйлдвэрлэгчдийн IBM ийг давж чаддаггүй нэг л салбар нь бий. Энэ бол суперкомпьютерийн салбар. Саяхан тус үйлдвэрлэгч нь Үндэсний Цөмий Аюулгүй Байдлын Удирдлагад зориулан тусгай лабораторийн компьютерүүдийг Лос Анжелест байрлуулжээ. Түүний үзүүлэлт нь 1,000-триллион үйлдлийг секундэд хийж дэлхийн хамгийн хүчирхэг компьютер болохоо нотолсон байна. Энэ үзүүлэлтийг бусадтай харьцуулвал IBM ийн бус системүүдээс 3 дахин хурдан ажилладаг гэсэн үг юм. Roadrunner нь 12,240 IBM PowerXCell 8i Cell Broadband Engine процессоруудаар тоноглогдсон ба 6,562 AMD Opteron Dual-Core процессорууд нийлж байж энэхүү хүчин чадлыг гаргана гэсэн үг юм.
Fujitsu өөрийн шинэ компьютерээ Intel ийн цоо шинэ процессорын чипсет дээр суурилан гаргалаа. LifeBook T5010 нь 13.3-инчийн дэлгэцтэй лаптоп ба Intel ийн Centrino 2 ийг vPro технологитойгоор гарч байна. 2GB DDR3 санах ой, 120GB хатуу диск, 13.3″ WXGA LED бүхий дэлгэц, Intel видео карт, давхар гадаргуйтай ДВД бичигч, Bluetooth, вэбкамер, хурууны хээ мэдрэгч, ба XP Professional Tablet Edition. LifeBook T5010 ийн үнэ $1,999.
Дэлхийн хамгийн шилдэг вэб браузеруудын нэгт тооцогддог Галт Үнэг буюу Файрфоксын удаан хүлээлгэсэн 3 дахь хувилбар өчигдрөөс эхлэн дэлхий даяар албан ёсоор гарлаа. Нэг өдрийн дотор татаж авсан тоогоороо дэлхийд Гиннесийн амжилтыг эвдэнэ хэмээж байсан зорилгоо ч биелүүлж нэг өдрийн дотор 8 сая таталтыг хэрэглэгчид хийжээ. Эндээс орж татаж аваарай
Удаан хүлээлгэсэн Firefox вэб браузер тун удахгүй буюу 6 сарын 18 ны Лхагва гарагт татаж авахаар дэлхий даяаар тараагдах гэж байна. 34 сарын идэвхтэй сайжруулалтын үр дүнг үзэх цаг ч ойртсоор л. Firefox ийн шинэ хувилбар дэлхий даяаар татаж авагдсан тоогоороо шинэ амжилт тогтоохоор зэхэж байна. Нэг дараад бүкмарк хийх боломж, хурдан ажиллагаа зэрэг олон зүйлээрээ өмнөхөөсөө давуу болох юм байна.
Ойрд харагдаагүй сонирхолтой нэг бүтээгдэхүүн гарчээ. Canon ий 3-ийг-1д багтаасан хулгана нь 1,000dpi тай бөгөөд 10 тэмдэгттэй тооны машин ба тоо оруулж болохуйц гар болон хувирдаг. Тооны машинаас зүгээр компьютер лүү оруулахгүйгээр өөртөө тоогоо ч бодох боломжтой. Canon ий 3-ийг-1д багтаасан хулгана нь 7 сараас эхлэн Японд $32 аар зарагдаж эхэлнэ. Дэлгэрэнгүй »