
Хэрэв таны ширээгээр нэг утастай төхөөрөмжүүд байдаг бол таньд энэ удаа таны ширээг эмх цэгцтэй харагдуулах утасгүй гарыг танилцуулж байна. Утасгүй Roll-Up USB гар нь таны гарыг ус, шороо, тоос ба хүчилээс хамгаалах чадвартай. Норгоод эвдлэчих вий гэснээс айх хэрэггүй боллоо гэсэн үг юм. 2.4GHz Радио Давтамж бүхий 121 товчлууртай ба QWERTY гадаргуйтай юм. Дэлгүүрүүдэд $32 ийн үнэтэйгээр зарагдаж байна. Дэлгэрэнгүй »

Other World Computing (OWC) саяхан цоо шинэ зөөврийн хард драйвыг худалдаанд гаргаж байгаагаа зарлав. Mercury On-The-Go нэртэй энэхүү бүтээгдэхүүн нь 7200RPM ийн зөөврийн технологи юм. 2.5″ драйв нь 320GB багтаамжтай ба энгийн яг ийм төрлийн бусад хадгалах төхөөрөмжөөс 60% илүү хурдтай ажиллана.
320GB драйв нь одоогоор $240 ийн үнэтэй зарагдаж байгаа ба 100GB аас 200GB ийн багтаамжтай нь $109.99 аас эхэлж байгаа ба 5400RPM загварууд нь 60GB аас 500GB ийн багтаамжтай нь $74.99 ийн үнээс эхлэн зарагдаж байна.

Таны компьютерийн гаралт дууг сайжруулах зорилготой The Sound Blaster Play нь хамгийн сүүлийн үеийн usb технологи юм. Creative бол дуу, саундтай холбоотой бүхий л бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ алдартайг та бүгд мэдэх байх. Тэгвэл энэ удаа зөөврийн дууны чанар сайжруулагчийг танилцуулж байгаа нь энэ. 7 сараас эхлэн Японы зах зээл дээр 23$ орчимоор зарагдаж эхлэх юм байна.

Хээнцэр гоё загвар бүхий төхөөрөмж барих дуртай юу? Тэгвэл таньд CINA драйвыг санал болгож байна. Энэхүү загварлаг CINA драйв нь спорт комплексийн цасан ширхэг маягаар хийгдсэн ба 4GB ийн багтаамжтай юм.
Дэлгэрэнгүй »
Imation компанийн хамгийн жижиг хэмжээтэй флаш саяхан гарсаныг Atom хэмээн нэрлэдэг бөгөөд цаас хавчигчтай ойролцоо хэмжээтэй юм. 1.5- x 0.5-инчийн хэмжээтэй энэхүү жижиг төхөөрөмж нь нууц үгээр хамгаалагдсан урчаас нууцлалын хувьд баталгаатай аж. Энэхүү жижиг төхөөрөмж нь 8GB ийн датаг хадгалах багтаамжтай.
Мөн Atom флаш нь Vista ReadyBoost технологийг дэмждгээрээ онцлогтой. Нэмэлт хадгалах төхөөрөмж маягаар ч ажиллах боломжтой хэмээн үйлдвэрлэгчид үзэж байна.
1GB, 2GB, 4GB ба 8GB ийн багтаамжтай флашуудыг $18 аас $100 ийн хооронд худалдаж авах боломжтой.
Dell ийн сүүлийн лаптоп нь The Studio нэртэйгээр гарч ирж байгаа бөгөөд Dell ийн XPS цуврал дээр Inspiron ий төсөвтэйгээр хийгдэж буй загвар юм. Dell Studio нь нилээн загвар сайтай хийгдсэн учраас загварлаг лаптопд дуртай хэрэглэгчидэд тийм ч өндөр үнээр бус худалдан авах боломжыг олгож байгаа аж. Studio нь Sony гийн Vaio загвартай өрсөлдөхүйц болж чадсан хэмээн үйлдвэрлэгчид өөрсдөө үзэж байгаа аж. Дэлгэрэнгүй »
Өнөөдөр Dell ийн хамгийн хүчирхэг XPS M1730 системээ зарлалаа. 17-инчийн дэсктоп компьютерүүдийг орлуулж болохуйц хүчин чадал бүхий лаптопууд нь NVIDIA GeForce 8800M GTX график карт дээр нэмж 1GB DDR3 санах ойтой байна. Үүнээс өмнө GeForce 8700M GT картууд нь 512MB ийн санах ойтой байсан ба энэхүү гарч буй загвар нь тун удахгүй худалдаанд гарна .

Хүн болгон л ямар нэгэн байдлаар санамсаргүй, болгоомжгүй үйлдлээсээ болоод өөртөө хэрэгтэй файлаа устгаж орхидог. Тэгвэл яг иймэрхүү зүйл тохиолдсон хүмүүст зориулж нэгэн файл сэргээдэг програмыг танилцуулж байна. UndeleteMyFiles нь бусад ийм төрлийн програмуудыг бодвол тусгай файлын жагсаалт хардан цонхон дотор урьдчилан харж байгаад зөвхөн сэргээх гэж байгаа файлаа эргүүлэн хатуу дискэн дээрээ дуудан сэргээдэг юм. Ингэснээр та хэрэггүй бүх устгасан файлаа сэргээх бус харин яг хэрэгтэйгээ л сэргээж авах боломжтой болно.
UndeleteMyFiles нь гурван төлөвт ажиллана: File Recovery, Media Recovery ба Mail Recovery. Media Recovery нь медиа төрлийн файлуудыг харин имэйлээ устгасан бол Мэйл Рекавериг нь ашиглаарай.

Бүгдийг нэг дор багтаасан компьютер дээр ажиллахдаа мембран гар дээр бичээд дотроо тусгагч бүхий дэлгэцэн дээр харж ажлаа амжуулах нь таньд хэр ойрхон сонсогдож байна даа? B-membrane компьютер нь Солонгосын дизайнер Уон Сеок Лигийн бүтээл юм. Дэлгэрэнгүй »

BridgePC ийн ерөнхий агуулгыг танилцуулж ирээдүйн чиг хандлага ямар байхыг харууллаа. Ойрын хэдэн жилдээ багтаан зах зээлд гарах болоогүй хэдий ч бидний үр хүүхэд, хойч үе маань ирээдүйдээ ямар техник хэрэгслээр өөрсдийн хэрэгцээгээ хангахыг харах нь сонирхолтой биш гэж үү? BridgePC ний хамгийн онцгой зүйл нь юу вэ? Дизайнеруудын хэлж буйгаар бол BridgePC ний гол анхаарч буй зүйл нь хүмүүсийн харилцааг зохицуулах ба хүнээс компьютер, хүнээс хүнд гэсэн зарчимыг баримтлах аж.
Дэлгэрэнгүй »