May
28th

Startup Manager 2.4.1 ийг татаж авч үзээрэй

Категори Программ | 1 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Бид үүний өмнө Boot Timer хэмээх ачааллах хурдыг хэмжих жижиг хэмжээний програмыг танилцуулсан. Харин энэ удаа таньд танилцуулж байгаа програм бол үйлдлийн системээ эхлүүлэхэд тань ачаалладаг хэрэгтэй хэрэггүй програмуудаа устгахыг санал болгож байна. Түүний тулд таньд бас нэгэн жижиг хэмжээний програм болох Startup Manager ийг танилцуулж байна. Ямар програмууд таны компьютерт суусан, ямар нь эхэлж ачаалладаг гэх мэтийн зүйлсийг харж болох боломжыг таньд олгоно.

Энэхүү үнэгүй багажыг татаж аваад ачааллах програмаа устгаад Boot Timer аар хэр хурдан ачааллаж байгаагаа үзээрэй.

May
28th

Үйлдлийн систем ачааллах хугацаа

Категори Программ | 2 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Таны компьютерээс BIOS (Basic Input/Output System) оос нь Үйлдлийн Систем хүртэл хэдий хэрийн хугацаанд ачааллаж байгааг хэмжих зорилготойгоор нэгэн жижиг програмыг танилцуулж байна. Үйлдлийн систем тань ачааллаж эхэлмэгц л програмууд тань ачааллаад байвал компьютер тань бүрэн хүчин чадлаараа ажиллах магадлал тун багасч ирдэг.

Одоогоор зөвхөн Windows NT ба XP дээр ажиллах ба тун удахгүй Windows Vista дээр ажилладаг хувилбарыг нь гаргах гэж байна.

May
28th

FineRecovery v1.2.17 ашиглаж файлаа сэргээ

Категори Программ | 2 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

fine recoveryЗаримдаа ямар нэгэн гэмтлээс болж хард драйв эвдрэх эсвэл вирүсний балагаас болж хэрэгтэй файлууд устах тохиолдолд гардаг. Тийм үед хэрэгтэй файлаа сэргээж авах нь зайлшгүй чухал. Оюутнуудын хувьд хэдэн өдөр сууж бичсэн рефератаа санаандгүй устгах нь хааяа нэг тохиолдох л зүйл. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэх чадалтай нэгэн програмыг танилцуулж байна: FineRecovery юм.

FineRecovery нь санаандгүй устгасан болон алга болсон файлуудыг сэргээх чадалтай Windows NT, 2000, XP, 2003 Server ба Windows Vista дээр ажилладаг эд. Энд дараад татаж авч болно.

May
26th

Logitech V450 утасгүй лазеран хулгана

Категори Дагалдах хэрэгсэл | 1 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

logitech v450 nanoV450 Nano нь энгийн Logitech ийн өдөр бүрийн хэрэгцээг тань хангахуйц хулгана болжээ. V450 Nano утасгүй лазеран хулгана нь дохио хүлээн авагчийг компьютертээ залгаад л хулганаа ашиглах боломжыг таньд олгоно.

May
26th

OLPC-гийн шинэ үеийн лаптоп

Категори Лаптоп | 1 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

olpc xo2One Laptop per Child саяхан хоёр дахь үеийн цоо шинэ лаптоп болох XO-оо танилцуулсан байна. Үйлдвэрлэгчийн “XO-2” шинэ загвар нь суралцахад таатай боломжыг бүрдүүлхээс гадна илүү сонирхолтой арга хэрэгсэл нь болж өгч чадах давуу талтай. Мөн XO-2 нь эхний үеийн XO оос хэмжээгээрээ хоёр дахин бага ба энгийн ном шиг л хэлбэртэй. Шинэ XO лаптоп нь хүүхдүүдийг сургуульдаа зөөвөрлөж явахад нь хамгийн хялбар болгож өгсөн ба хүүхдүүдийг өөрсдийн хүссэн өнгөө лаптоп дээрээ сонгож байршуулах боломжыг мөн олгоно.

May
26th

Brando-гийн дэлхийн хамгийн жижиг хулгана

Категори Дагалдах хэрэгсэл | 2 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

brando mouseBrando бол этгээд сонин төхөөрөмж үйлдвэрлэдгээрээ алдартай. Гэвч сүүлийн үед тус компани энгийн загвартай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх болсон. Саяхан тэд “дэлхийн хамгийн жижиг” хулганыг байнга аялж байдаг хэрэглэгчдэд зориулан гаргав. Бяцхан 2.4Ghz ийн утасгүй хулгана нь ердөө 32 грам бөгөөд энгийн бизнес эрхлэгч, аялагч нарт зориулагдсан бүтээгдэхүүн нь $29 ийн үнэтэй.

May
26th

Xentex-ийн 2 дэлгэцтэй лаптоп

Категори Лаптоп | 1 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

xentexХоёр тусдаа дэлгэц бүхий лаптопыг ашиглах дуртай хүмүүс тэр болгон байдаггүй байх. Гэхдээ өвөрмөц содон зүйл цуглуулах дуртай хүмүүс байвал ebay рүү ороод худалдаж авах боломжтой. Xentex Dual Screen Laptop нь хоёр 13.3″ ийн өргөн өнцгийн дэлгэцтэй ба тус тусад нь ажиллаж болохуйцаар хийгджээ. 850Mhz Athlon процессор ба 128MB ийн РАМтай.

May
23rd

Pentax W60 нойтон байх дуртай

Категори Дижитал камер | 2 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

optiow60 540Pentax өөрийн усны хамгаалалт бүхий камерийг хийгээд хэдэн жил боллоо. Хачин ч гэмээр дөрвөлжин хэлбэртэй хийдэг байсан камераа тэд сайжруулан шинээр Optio W60 загвараа боловсруулжээ. 10-мегапикселийн сенсор бүхий 5x optical zoom линзтэй ба 28-140mm юм. 28mm ийн өргөн өнцгийн линзээр усан дотор гар дээрээс авахад тусгайлан зориулагджээ. 13 фийт усны гүнд 2 цаг хүртэлх хугацаанд зураг дарах боломжтой ба далайн эрэг дээр тун гоё секси камертайгаар алхах боломжтой боллоо. Мөн хасах 14 хэмд ч гэсэн зураг дарах боломжтой болсон нь цанаар гулгаж байх үедээ ч зураг дарах боломжыг нээж өгч байна.

Мөн эднээс гадна W60 загвар нь 1,280×720-пикселийн видеог ч бичих боломжтой. Царай танигч нь хөрөг зураг авахад илүү боломжтой болсон ба ISO 6,400, 2.5-ямх хэмжээтэй LCD дэлгэц нь бүх дүрсийг тод харуулна. 7 сараас эхлэн $330 ийн үнэтэйгээр зарагдаж эхэлнэ.

May
23rd

Хийсэн сайтаа сайжруулахдаа ашиглах багаж

Категори Вэб хуудас | 2 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

website graderТаны блог эсвэл таны хийсэн сайт чинь хэр их хүмүүсийг татаж чаддаг вэ? Таны сайтууд таныхтай ижил төрлийн сайтуудтай хэр их өрсөлдөх чадвартай вэ? Хайлтын үр дүнд гарч ирэх алгоритмд нь тохируулан сайжруулмаар байна уу? Тэгвэл таньд вэбсайтын статистиктэй холбоотой бүхий л мэдээллийг үзүүлэгч Website Grader ийг танилцуулж байна.

Website Grader нь вэб шинжээч буюу урсгал хэмжигч гэж нэрлэж болно. Блоггеруудад, вэб дизайнеруудад өөрсдийн ранк буюу Search Engine Optimization (SEO) ийг сайжруулан хийхэд ихээхэн тусална. Хэрэглэхэд үнэгүй учраас сонирхоод нэг үзээрэй.

May
23rd

Acer Predator гарлаа

Категори Компьютер | 1 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

acer predatorТоглоомчид буюу геймерүүдэд зориулсан нэгэн лайтай бүтээгдэхүүн гарлаа. Acer ийн шинэ бүтээгдэхүүнийг хараад л дизайны хэлтэстээ нилээн их шинэчлэл хийсэн болохыг ойлголоо. Нэг хэсэг цэнхэр өнгөөр дагнаж байсан бол энэ удаа Predator ийг зохион бүтээв. “Трансформер” маягийн энэхүү тасархай үзүүлэлттэй компьютер нь тоглоомчдыг баярлуулах нь дамжиггүй юм.