VConsole саяхан 60 хүртэлх тооны флаш залгах боломжтой оролтыг зохион бүтээжээ. Хэрэв та нэг дор олон олон флаш залгаж ажиллах шаардлага гардаг бол таньд энэхүү төхөөрөмж хэрэг болох нь гарцаагүй юм. 128-bit AES энкрипшнээр ажиллах ба 1GB ийн флашыг нөгөө рүү нь 2 минутын дотор л бүх файлыг нь хуулах боломжтой. Дэлгүүрт зарагдаж байгаа үнэ нь $7,999.
Apple өнөөдөр өөрсдийн бүгдийг нэг дор багтаасан дэсктоп компьютерийнхээ сайжруулсан загварыг танилцуулав. Шинэ секси iMac нь $1,199 ийн үнэтэй ба 6MB L2 кэш бүхий процесор ба 2GB ийн санах ойтой. 24-инчийн дэлгэц дээр суурилсан загвар нь 3.06 GHz Intel Core 2 Duo процессортой ба өндөр үзүүлэлт бүхий NVIDIA GeForce 8800 GS график картыг та өөрөө сонгон суулгаж авах боломжтой.
Маш олон хэрэглэгчдийг удаан хүлээлгэсэн Windows XP Service Pack 3 албан ёсоор гарлаа. Энэхүү сүүлийн хувилбарын сайжруулалт нь өмнө нь гаргаж байсан бүхий л сайжруулалтыг өөртөө нэгтгэсэн байна. Мөн хэд хэдэн жижиг нэмэлтүүдийг багтаан оруулжээ. Вистагийн үзэмж таньд таалагддаг бол Windows XP SP3 дээр энэ функцыг багтаан оруулаагүй юм байна. Гэхдээ нэг давуу тал нь гэвэл Network Access Protection (NAP) бөгөөд энэ нь Windows Server 2008 үйлдлийн системтэй тохирон ажиллахад илүү хялбар болжээ.
30 жилийн өмнө Гэри Туерк хэмээх Digital Equipment Corporation ий маркетер залуу Arpanet ийн 393 хэрэглэгчидэд спам имэйлийг анх явуулж байжээ. Энэ нь хамгийн анхны албан ёсны спамд тооцогддог билээ. Хамгийн анх Туерк өөрийгөө нуудаггүй байсан ба хүмүүс түүний спам мэйлэнд нилээн сэтгэл дундуур байв. Тун удалгүй спам нь маш том асуудал болон хувирж улмаар өдөрт 120 тэрбум мессежийг явуулдаг болжээ. 2004 онд ноён Билл Гейтс хэлэхдээ 2006 он гэхэд ямар ч спам байхгүй болно хэмээн мэдэгдсэн ч тэрбээр хэрхэн бүтэлгүйтсэнийг бид харж байгаа.
Миний санаж байгаагаар сарын өмнө би өөрийн мөрөөдлийн төхөөрөмжийн тухай блог дээрээ бичиж байсан санагдаж байна. D-Link ба Интернэт ТВ ийн провайдер Veoh Networks нар хамтран цоо шинэ D-Link PC-on-TV медиа тоглуулагч (DPG-1200) гаргалаа. Өөрөөр хэлбэл миний тэрхүү мөрөөдөж байсан төхөөрөмж юм л даа. PC-on-TV буюу компьютер дээрээ үздэг байсан файл, видеонуудаа том дэлгэцний ТВ дээр тоглуулах боломжыг энэхүү төхөөрөмж олгоно гэсэн үг. Хамгийн өндөр чанартайгаар интернэтээс хүссэн видеогоо сонгоод ТВ дээрээ үзнэ гэдэг жаргал биш гэж үү? Зах зээлийн үнэ нь $239.99 байх аж.
Fujitsu өнөөдөр бүгдийг нэг дор багтаасан шинэ компьютерийг Японы зах зээлд танилцуулав. iMac тай нилээн төстэй өвөрмөц хийц дизайнтай хийгдэж чаджээ. FMV DESKPOWER F-Series нь бүгдийг нэг дор багтаасан 16-инч өргөн (16:9) LCD flat-screen, 5GB RAM, Intel Core 2 Duo processor ба Windows Vista бүхий үзүүлэлттэй байх аж. Дэлгэрэнгүй »
Seagate өнөөдөр дэлхийн хамгийн анхны 1 тэрбум дахь хард дискээ худалдсан компани болон тодорч байна. Тэд 1979 оноос хойш үйлдвэрлэлээ явуулж байгаа бөгөөд 29 жилийн туршид тэд 1 тэрбум Seagate ийн хатуу дискийг зарсан буюу ойролцоогоор 79 сая терабайтын хэмжээ бүхий багтаамжтай хадгалах төхөөрөмжүүдийг 158 тэрбум цагийн дижитал видео буюу 1.2 трилион цагийн дуртай дуугаа сонсох боломжийг таньд олгосон байна. Seagate ийн анхны бүтээгдэхүүн ST506 хатуу диск байсан ба 5 мегабайтын датаг буюу ганц MP3 дууг хадгалах хэмжээний зайтайгаар гаргаж байжээ.
Computer-Choppers саяхан MacBooks ийг алтаар хучсан загвараа танилцуулав. Энэ удаад тэд 24-каратын алтаар хучсан MacBook Air ийг олон нийтийн хүртээл болгов. “Дэлхийн анхны” 24kt алтлаг Air нь мөн олон өнгийн Apple ийн логотой. Хэрэв та өөрийн хүссэнээрээ дизайныг нь хийлгэхийг хүсвэл Computer-Choppers той холбоо тогтоох хэрэгтэй болох нь.
Өө лайтай. Супер хурдан хатуу диск тун удахгүй зах зээлд худалдаанд гарах гэж байна. Western Digital ийн VelociRaptor нь дараагийн үеийн WDийн 10,000 RPM SATA “Raptor” серийн энэхүү бүтээгдэхүүн нь мэргэжлийнхэн, хоббитой нөхдүүдийн магнайг тэнийлгэхүйц зүйл болж чадах байх. WD ийн мэдэгдэж буйгаар бол VelociRaptor ийн хатуу диск нь одоо байгаа хатуу дискнүүдээс 35 хувийн илүү хурдтайгаар ажиллах аж. 300GB ийн 2.5-инч WD VelociRaptor драйв нь IcePack ийн савалгаанд хийгдэж хамгийн өндөр хүчин чадал бүхий үзүүлэлттэй компьютерүүдийг чимэх дотоод хүчин зүйлс нь яах аргагүй болж өгөх юм байна.

Мобиком -оос 2 сар тутам хэвлэж тараадаг МОБАЙЛЕP каталогийн 2008 оны 5-р сарын дугаарыг pdf хувилбараар орууллаа.
Дэлгэрэнгүй »