Хориннэгдүгээр зуунд даяарчилсан нийгмийн үр шимийг эн түрүүнд хүртэж, хил хязгаараас үл хамааран ажил үйлчилгээгээ явуулах өргөн боломжтой мэргэжилтэнүүд бол мэдээллийн технологийн мэргэжилтнүүд билээ.
Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэн олон улсын түвшинд хүргэх, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Мэдээлэл, харилцаа, холбоо технологийн газар (МХХТГ), Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) нь Япон улсын Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын төв (JITEC)-тэй хамтран Монгол улсад мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварын стандарт болон ур чадварыг үнэлэх улсын шалгалтын системийг нэвтрүүлэхээр 2005 оноос ажиллаж эхэлсэн. Дэлгэрэнгүй »
Sony MDR-NC500D нь дэлхийн хамгийн анхны илүүдэл чимээ, шуугиан дарагчтай чихэвч болж байна. Дижитал аргаар DNC гийн хийж бүтээсэн софтуэр аргаар чимээг дарагч нь илүүдэл 99% ийн гадны шуугианыг салгаж таньд бүрэн хэрэгтэй дуугаралтыг мэдрүүлнэ. Дотроо өөрийн гэсэн саунд карттай.
Өөрийн ажлын талбараа чимэглэх тийм ч хэцүү зүйл биш болжээ. USB Neon ийг залгаад л өөрийн хүссэн тэмдэгтээ гэрэлтүүлж болно. Жишээ нь @ ийн тэмдэг болон бусад өөрт хэрэгтэй тэмдэгтүүдээ $20 төлөөд гэрэлтүүлээрэй.
Financial Times ийн 2008 оны 2 сарын 28 нд гаргасан мэдээллээр Apple нь 2007 оны гар утасны борлуулалтаараа 10 р байранд бичигдсэн аж. Apple ийн хувьд зах зээлийн 0.6% ийг гар утасны борлуулалтаараа эзэлсэн нь тус компанийн хувьд гар утасны төрлөөр эхний 10 т бичигдэж байгаа анхны тохиолдол юм. 2007 онд нийт 1.3 тэрбум шинэ утсыг үйлдвэрлэсэн байна.

NVIDIA 8800 худалдаж авахаар яарч байна уу? 8800 авахаар яарах хэрэггүй. Учир нь GeForce 9800GTX нь тун хүчирхэг график карт бөгөөд 3 сарын 18 нд худалдаанд гарах бөгөөд 3 сарын 25 нд түүний дараагийн хүчин чадал сайтай нь болох 9800GTX худалдаанд гарах юм байна.

Acer-ийнхан нилээн удаан бодсоны эцэст өөрсдийн цэнхэр өнгө бүхий тун секси харагдахуйц лаптопыг бүтээлээ. Мультимедиа удирдлагууд нь лаптопны зүүн доод хэсэгт байрлах ба супер тасархай загвар NVIDIA GeForce 9500M GS, Intel Penryn процессор, Blu-Ray Disc драйв, Бүтэн Өндөр Чанарын LCD дэлгэц ба мэдрэмж сайтай CineDash медиа консоль зэрэг нь уг компьютерийн үнэлэмжийг улам өсгөж буй. Ийнхүү Acer ийн лаптопны хувьд шинэ эрин үе эхэлж байна гэхэд буруудахгүй байх.

Global Lighting Technologies (GLT) компани саяхан LED-дээр суурилсан компьютерийн гарыг гэрэлтүүлэгч төхөөрөмжийг танилцуулав. Хэрэгтэй үед LED ийг ашигласнаар эрчим хүч ашиглалт илүү сайжрах бөгөөд илүү бага тог зарцуулах юм.
Өөрийн компьютертээ байгаа вирүсийг устгах нэгэн сонгодог арга бол онлайн сканер ажилуулах явдал юм. McAfee FreeScan ба Trend Micro гэх мэтийн олон олон алдартай анти вирүс байдаг ч гэсэн маш их цаг авдаг ажил байдаг. Харин NanoScan нь хэдхэн секундын дотор таны компьютерийг өтнөөс нь салгана.
Дэлгэрэнгүй »

2005 оны 11 сард Microsoft нэгэн үйлчилгээг ByteTaxi Inc. компаниас худалдаж авсан нь FolderShare байсан билээ. Энэхүү үйлчилгээ нь Windows ба Mac OS X компьютерүүдийг хооронд нь синк хийхэд зориулагдсан үйлчилгээ байв. Саяхан Microsoft энэхүү үйлчилгээгээ дахин сэргээж өөрийн Window Live Program-д багтаан оруулав. Шинэ үйлчилгээ нь цоо шинэ интерфэйстэй болсон ба өндөр хурдны интернэт холболттой бол та өөрийн хүссэн файл, хавтасуудыг бусадтай хуваалцах боломжтой болох юм.

Microsoft өнөөдөр саяхан хоёр цоо шинэ уайрлэс “Vista тай ажиллах боломжтой” дэсктопыг танилцуулав. Вистатай ажиллах боломжтой гэдэг нь Wireless Laser Desktop 7000 ийн хувьд Windows Vista үйлдлийн систем маш сайн ажиллах бөгөөд Windows Aero-г бүрэн дэмжих чадвартай.