Mar
19th

Windows Vista SP1 татаж аваарай

Категори Программ | 1 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Download Windows Vista SP1Хэдэн сарын туршид майлсан Microsoft ийн Vista SP1 татаж авахаар болохуйцаар албан ёсоор гарлаа. Үйлдлийн системийг илүү найдвартай байлгахуйцаар болж чадсан ба Vista SP1 нь 65MB ийн хэмжээтэй бөгөөд мөн та Windows Update ийг ашиглан татаж авах боломжтой.
Дэлгэрэнгүй »

Mar
18th

Хятад дэлхийн хамгийн олон интернэт хэрэглэгчтэй улс

Категори Интернэт | 5 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

China Internet Users Дэлхийн хамгийн олон интернэт хэрэглэгчтэй улс АНУ байхаа болив. Өнгөрсөн сард хийсэн China Internet Network Information Center ийн судалгаагаар Хятадууд хамгийн олон хэрэглэгчидтэй улсаар тодорсон байна. Хятадад ойролцоогоор 220 сая гаруй интернэт хэрэглэгч байгаа ба АНУ-д 217.1 сая хүн байгаа аж. Тиймээс одооноос Хятадын зах зээлд манай монголчууд хандаж ажиллах зайлшгүй шаардлагатай болж байна..

Mar
18th

Тогноос салгахдаа хөлөөрөө салга

Категори Гэр ахуйн бараа | 3 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

“Eject” Powerstrip is Foot Friendly
“Eject” нь тогтой нөхөрлөдөг хүмүүст нилээн хэрэгтэй эд юм. Ялангуяа оффист байх ёстой зүйлсийн нэг. Доошоо бөгтийж тог салгах шаардлагагүйгээр хөлөөрөө гишгэээд л салгах боломжыг олгож буй хялбар технологийг танилцуулж байна. Амьдрал улам л хялбар болсоор..

Mar
18th

LimeWire онлайн дэлгүүртэй болов

Категори Вэб сайтууд | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

LimeWire Launches Online Music Store
LimeWire саяхан онлайн дэлгүүр нээж өөрийгөө BitTorrent ийн араас явж байгаа гэдгээ харуулав. LimeWire хөгжмийн дэлгүүр нь одоогоор хагас сая гаруй чөлөөт уран бүтээлчдийн буюу жижиг бичлэгийн студийн уран бүтээлүүдийг худалдаалж байна. Одоогоор дэлгүүр нь бэта хувилбар дээрээ явж байгаа бөгөөд тун удахгүй бүрэн хүчин чадалаараа ажиллаж эхлэхээр бүхий л дагаж мөрдөх ёстой зарчимуудыг нарийвчлан боловсруулах юм байна. Одоогоор зарагдаж буй 256kbps MP3 нь тус бүр нь $.99 үнэтэй аж. Мөн сар сарын буюу нэгдсэн захиалганд хамрагдах боломжтой. Одоогоор энэхүү дэлгүүр нь зөвхөн Америкт л үйлчилж буй бөгөөд тун удахгүй дэлхий даяар ажиллаж эхлэх аж.

Mar
17th

Microsoft-ийн ажилчид Google-ийн хайлт ашигладаг

Категори Вэб сайтууд | 4 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Google MSN Google Blogoscoped ийн мэдээллэж буйгаар Майкрософт корпорацийн ажилчдын 66% нь Google ийг өөрийн хайлтын системээр ашиглаж байна. Миний хувьд энэ бол нэг их гайхаад байх зүйл биш юм. Учир нь тэд хамгийн хүчирхэг бөгөөд чадалтай хайлтаар л үйлчлүүлэхийг бодож буй нь тэдний буруу биш шүү дээ? Ингээд судалгааны үр дүнг танилцуулъя:
Дэлгэрэнгүй »

Mar
17th

YouTube-ээс сайн чанартай видео үзэх арга

Категори Интернэт | 8 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

youtubeВидео фэнүүд өөрсдийн өндөр чанар бүхий видеонуудыг WMV, AVI, MOV ба MPG зэрэг өргөтгөлтэйгээр YouTube рүү хуулдаг. Гэвч YouTube нь бүх төрлийн интернэт хурдтай хүмүүст тохируулан өндөр чанартай видеог нь 320 x 240 пикселтэй болгож чанарыг нь бууруулаад Flash 7 гоор 250kbps рүү хөрвүүлж компрес хийж шахдаг. Энэ нь өндөр хурдны интернэттэй хэрэглэгчидэд чанаргүй видео үзэх таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс саяханаас YouTube өөрсдийн интернэтийн хурд сайтай хэрэглэгчиддээ зориулан арай өндөр чанар бүхий видео үзэх боломжыг нь нээж өгсөн байна.
Дэлгэрэнгүй »

Mar
17th

Google Sky онлайнаар ашиглалтанд оров

Категори Вэб хуудас | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Google Sky Goes Online!

Google саяхан өөрийн браузер Google Sky ийн шинэ хувилбарыг танилцууллаа. Өмнө нь Google Earth програм дээр энэхүү браузер ажилладаг байсан билээ. Google Sky ийн бүтэц ба интерфэйс нь ерөнхийдөө Google Maps тай төстэй бөгөөд ойртуулж харж, дэлхийг эргүүлж хэрэгтэй газруудынхаа URL хаягийг шууд авах боломжтой.

Mar
17th

Microfost Windows 7 хувилбар нь 2010 онд гарна

Категори Программ хангамж | 1 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Microsoft саяхан Vista гийн илүү сайжруулсан төгс гэж хэлж болох Windows 7 нэртэй хувилбарыг одоо хөгжүүлэх шатанд явж байгаа бөгөөд 2010 онд худалдаанд гаргах гэж байна. Үйлдлийн систем үйлдвэрлэгчдийн төлөвлөж буйгаар бол 2009 оны сүүл гэхэд бүх ажлуудаа хийж дуусаад худалдаанд гаргахад бэлэн болох аж. Сүүлийн үед Windows 7 ийн тухай цуурхал маш хүчтэй гадуур тархаж буй учраас энэ талаар мэдээлэл хийх нь зүй ёсны хэрэг юм. Ийнхүү 3 жилийн туршид хөгжүүлэлтэн дор явж буй үйлдлийн систем нилээн сайн зүйл болох нь гарцаагүй байх. Бас нэг мэдээ гэвэл Windows Vista SP1 тун удахгүй буюу 3 сарын 18 нд албан ёсоор гарах юм байна.

Mar
16th

USB тэсрэх бөмбөг

Категори Хадгалах төхөөрөмж | 1 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

USB Bomb MemoryТасархай харагдаж байгаа биз дээ? USB Bomb нь usb холболттой гадаад хард драйв бөгөөд тэсрэх бөмбөгний дизайнтай хийгдсэн аж. Өөрийн найзууддаа үзүүлж тэднийгээ айлгаж болохоор төхөөрөмж шиг харагдаж байгаа биз? Бусад зөөврийн хардуудыг бодвол илүү багтаамж сайтай, дизайны хувьд ч гоё болж чаджээ.

Mar
16th

Gateway M-151X ба M-151XL лаптопууд

Категори Лаптоп | 1 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Gateway M-151X and M-151XL laptops now availableGateway саяхан өөрийн мультимедиа серийн M-Series ийн хоёр шинэ компьютерийг танилцууллаа. 15.4″ ийн дэлгэцтэй лаптоп нь тун сайн үзүүлэлттэй юм. $1660 ийн үнэтэй Gateway M-151XL нь гурван янзын өнгөтэй ба (мөнгөлөг, улаан, цэнхэр) 2.4GHz Intel Core 2 Duo “Penryn” T8300 процессор, ATI Mobility Radeon HD 2400 XT ийн 256MB санах ой бүхий график карт, DVD бичигч, 250GB хатуу драйв, хурууны хээ танигч, 3GB RAM, 1.3 мегапикселийн камертай вэбкамер, 802.11a/b/g/Draft-N Wireless, Bluetooth ба Vista Home Premium нарыг өөртөө агуулж ирнэ.