Feb
29th

Удахгүй гарах PSP2

Категори Компьютер | 12 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

PSP2

PSP2 ийн шинэ загвар нь өмнөх Sony гийн PSP ийн хэмжээг хоёр дахин зузаатгасан аж. Өөрийн PS Нэг ба PS2 ийн дискээ хийгээд ямар ч гацалтгүй OLED дэлгэцэн дээр хамгийн өндөр чанартай видео гаргалттайгаар тоглох нь ямар ч геймерүүдэд аз жаргал учраас хэмжээ бол нэг их чухал биш ч байж болох юм.

Feb
29th

Гэрэлтдэг угаалтуур

Категори Гэр ахуйн бараа | 1 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

water sink

Ихэнх айлууд энгийн угаалтууртай байх. Гэхдээ энэ бол янзтай угаалтуур байна шүү. “Water Ball Ripple” нэртэй энэхүү угаалтуурнаас та халуун ус гаргавал тэрхүү метал бөмбөгийг зүүн тийш нь эргүүлнэ. Хүйтэн ус гоожуулах хэрэгтэй бол баруун тийш болгоход усны өнгө нь цэнхэртэж харагдах болно. Янзтай л юм. Тийм биш байна гэж үү?

Feb
29th

Lenovo ThinkPad X300 гарлаа

Категори Лаптоп | 4 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Lenovo X300

Apple-ийнхан анхаарах хэрэгтэй байх. Өчигдөр Lenovo нилээн удаан хүлээлгэж байж гаргаж буй нимгэн ThinkPad X300 загварын лаптопоо гаргалаа. 13.3″ дэлгэцтэй авч явахад хамгийн хялбараар хийгдсэн загвар нь замд явдаг хүмүүсийн хамгийн зөв сонголт байх болно. Хүнд нь Америкийн хэллэгээр 2.9 фунт бөгөөд өнөөдрийн хэрэглэгчдийн хэрэгцээг хангалттай хангаж чадахаар хийгдсэн ба батерейгээ барих хугацаа, уайрлэс сүлжээ, хангалттай том багтаамж гээд л бүх зүйлийг агуулсан. X300 ийн хамгийн онцлог зүйл нь гэвэл 7-мм ийн давхар DVD бичигчтэй WWAN тай ба дотоод GPS болон хурууны хээ танигчтай.
Дэлгэрэнгүй »

Feb
27th

Sony-гийн шинэ камер Cyber-shot DSC-W300

Категори Дижитал камер | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Sony

Sony саяхан өөрийн шинэ дижитал камер Cyber-shot DSC-W300 ийг танилцуулав. Ультра түвшний 13.6 мегапикселийн CCD сенсор бүхий өндөр хурдаар нэг дор олон зураг авах төлөв дээрээ нэг секунд тутамд 5 фрэйм багтааж чадах нь гэрэл зурагчдын туршлагыг улам сайжруулж чанарыг нь дээшлүүлэх нь дамжиггүй.
Дэлгэрэнгүй »

Feb
26th

Лэгоны тоглоомон мп3 тоглуулагч

Категори Техник хэрэгсэл | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Lego mp3 player

ЛЭГО-гийн тоглоомны дүрстэй хийгдсэн мп3 тоглуулагч ньmicroSD санах ойн оролттой ба 6 цаг хүртэл хугацаанд дуу тоглуулах боломжтой юм. Тоглоомон дээр төмбөгөр хэсэг бүр нь нэг товчлуурыг орлуулах бөгөөд хамгийн гол нь пластикаар хийгдсэн болохоор авч явахад хөнгөн, загвар хийц сайтай гэдгээрээ онцлогтой.

Feb
26th

Нугалардаг зөөлөн гар утас

Категори Гар утас | 2 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Softphone

Гар утас бол найз нөхөд, гэр бүл, хамаатан садан, хамгийн гол нь ажил хэргийг амжуулах хамгийн гол хэрэгсэл нь болж өгдөг. Харин “Зөөлөн утас” нь эдгээр функциудыг гүйцэтгэхээс гадна таны зугааг гаргах тоглоом болж хувирна. Хэтэвчиндээ хийх юм уу түлхүүрний оосор болгоод зүүчихсэн байхад хэн ч утас гэж мэдэхээргүй.

Feb
26th

Ирээдүйн утас Nokia Morph

Категори Мэдээ | 3 Сэтгэгдэл Бичсэн admin |

Nokia Morph

Ирээдүйн шинэлэг загвараар хийгдсэн Nokia Morph-ийг та харж байна. Нано технологи дээр суурилсан үл үзэгдэгч хүртэл болж чаддаг энэхүү утас нь ирээдүйн цэвэрхэн хийцтэй утас болох нь. Сүүлийн үед Nokia компанийн ирээдүйн утасны хандлагыг тодорхойлохын тулд шинээр маш олон зүйлийг хийхээр оролдож буй. Тэрхүү оролдлогын нэг нь энэхүү утас байх боломжтой юм. Магадгүй тун удахгүй Morph загварын хийц бүхий утастай хүмүүс ирээдүйд олон болохыг хэн үгүй гэхэв.
Дэлгэрэнгүй »

Feb
25th

Mobiler каталогийн 3-р сарын дугаар

Категори Гар утас, Мобиком | 1 Сэтгэгдэл Бичсэн Odnoo |

Мобиком -оос 2 сар тутам хэвлэж тараадаг МОБАЙЛЕP каталогийн 2008 оны 3-р сарын дугаарыг pdf хувилбараар орууллаа. Дэлгэрэнгүй »

Feb
20th

LCD юу Плазма юу?

Категори Гэр ахуйн бараа | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

LCD

Хамгийн сүүлийн үеийн Өндөр Чанарын LCD ТВ үүд нь ихэнх нь 42 инчээс бага хэмжээтэйгээр хийгдэж байгаа. 32 аас бага инчийн LCD-ээс зайлсхийх хэрэгтэй, учир нь эдгээр ТВ үүд нь өндөр чанарын гүйцэтгэлийг харуулахад хэтэрхий жижигдэнэ. LCD ТВ нь чанар, үнэ, хэмжээний хувьд жижиг бөгөөд дунд зэргийн зэрэглэлд хамаарна. Тиймээс та 40-с бага инчийн хавтгай дэлгэц бүхий өндөр чанарын ТВ авах гэж байвал LCD-г сонгоорой.
Дэлгэрэнгүй »

Feb
20th

Toshiba дахиж HD DVD-г дэмжихгүй нь

Категори Хадгалах төхөөрөмж | 3 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

HD DVD vs. Blue-ray

Өндөр чанарын ДВД гийн дараагийн үе нь HD DVD юу эсвэл Blue Ray уу гэдэг асуултын хариу саяхан тодорлоо. Японы алдарт үйлдвэрлэгч Toshiba корпораци саяхан өөрийн HD DVD ийн бизнесээ зогсоохоор шийдэж дахин HD DVD ийн зах зээлд огт оролцохгүй ба тэднийг үйлдвэрлэхгүй гэдгээ албан ёсоор зарлав. Гэхдээ тэд өөрсдийн HD DVD ийн хэрэглэгчидэд үзүүлэх үйлчилгээгээ хэвээр байлгах аж.
Дэлгэрэнгүй »