May
4th

Dell: Баяртай PDAs, сайн байна уу, ухаант утас минь?

Категори PDA болон GPS | 1 Сэтгэгдэл Бичсэн admin |

Тун сонирхолтой л юм. Саяхан л бизнесмэнүүд маань PDA-д дурлаж байсан цаг. DigiTimes-ийн мэдээллэж буйгаар Quanta Computer хэмээх Тайваний лэптоп ба хардуэр үйлдвэрлэгч компани нь "PDA handset" ийг Dell-д зориулан үйлдвэрлэж байгаа бөгөөд түүнийгээ удахгүй худалдаанд гаргах гэж байгаагаа зарлав "Fly" хэмээх нэртэй төсөл Windows Mobile 6 ухаант утас нь QWERTY гар ба HSDPA-г дэмжин ажилладаг. Энэхүү мэдээнээс долоо хоногийн өмнө Dell өөрсдийн PDA болох Axim-ийг үйлдвэрлэхээ зогсоохоо мэдэгдсэн билээ. Ухаант утаснуудын борлуулалт тогтмол өсөн улмаар PDA-г зах зээлээс түрэн гаргасаар байгаа нь ийм шийдэлд хүргэжээ. Ron Garriques нь хуучин Motorola-гийн гар утасны салбарыг ахлан ажиллаж байсан бол одоо Dell-ийн хэрэглэгчдийн бизнес хэсгийг хариуцан ажиллаж байна. Эдгээр үйлдлүүдийг тайлбарлаж болох өөр бас нэгэн зүйл бол Apple iPhone-с өрсөн өөрсдийн байр суурийг эзлэх явдал байж болох юм.

Дэлгэрэнгүй »

May
4th

Xbox 360 Elite –ийн төлөө зүтгэе

Категори Дагалдах хэрэгсэл | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

03-27xboxelite_lg_270×358_resize1.jpgXbox 360 Elite-ийн тухай бүх зүйлсийг нь бичнэ гэвэл дэндүү урт түүх болно, тиймээс энэхүү шинэ бүтээгдэхүүний танилцуулгыг урьд нь тоглож үзсэн болон тоглодог хүмүүст зориулан зарим нэгэн анхан шатны зүйлсийг тайлбарлахгүйгээр хүргэе гэж бодлоо.

Үзэмж: Xbox 360 Elite нь хар өнгөөс ерөнхийдөө бүрдсэн. “Цагаан iPod” маягийн өнгө буюу өмнөх Xbox 360 –ийн загвар шиг байлгасан бол илүү дээр байсан мэт санагдав. Xbox Live-д багтсан утасгүй сүлжээний удирдлага ба чихэвч нь мөн хар өнгөтэй. Нэг дутмаг зүйл нь гэвэл нь өөр өнгийн ямар ч аксесуар нь худалдаанд гарах арай болоогүй байгаа аж.

HDMI гаралт: Xbox 360 хамгийн анх гарсанаасаа хойш л энэхүү нэмэлт гаралтыг хийгээсэй гэж хэрэглэгч, худалдан авагчид хүссээр ирсэн. Үүнийг идэвхжүүлж өгсөнөөр олон давхар кабель холбохыг хялбарчилж  HDTV ба A/V хүлээн авагчид залгаж болохоор боллоо.

Дэлгэрэнгүй »

May
4th

HP-н шинэ Deskjet/Photosmart принтер

Категори Хэвлэгч | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

c4280_gifimage_270×186.gifӨнөөдөр HP –ээс гурван Deskjet ба нэг Photosmart принтерийг шинээр гаргах гэж буйгаа зарлав.

HP Photosmart C4280 нь гурван үндсэн функцтай бөгөөд хэвлэх, сканердах, хувилах боломжтой. 1.5 ямх хэмжээтэй өнгөт LCD дэлгэцтэй бөгөөд санах ойн оролт, хүрээгүй 4×6 хэвлэх боломжтой өнгөт хэвлэгч болон нэмэлт 6 өнгөөр хэвлэх функцыг өөртөө агуулсан энэхүү бүтээгдэхүүний үнэ нь $100 байх ба 5 сараас худалдаанд гарна. Дэлгэрэнгүй »

May
4th

iPod -оо чангалцгаая

Категори Uncategorized | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

redgeneva_200x232_resizeАудио технологи улам жижгирсээр байгааг бид мэднэ. Жижгэрэх тусам илүү хүмүүсийн сонирхолыг татаж байгаа хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа хэдий ч зарим нэгэн үйлдвэрлэгчид түүний эсрэг зүгт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Жишээ нь "Geneva Sound System XL."

 

Энэхүү бүх зүйлийг өөртөө багтаасан сайхан эд нь СД тоглуулагч, ФМ радиотой бөгөөд iPod тоглуулагчийг залгах боломжтой. 8-ямх хэмжээтэй сабвүфэр 600-ваттын хүчин чадал бүхий өсгөгч нь улаан, цагаан ба хар өнгөтэй. Тоглуулагчийн хэмжээсүүд: 21.7 ямх өргөн, 23.5 ямх өндөр ба 15.8 ямх урт, 84 паунд хүндтэй.

 

Хэдийгээр энэхүү төхөөрөмж нь $1,075-ын үнэтэй ч гэсэн таны өрөөний тавилганаас арай хямд байгаа биз? Өсгөгчөөр өрөөгөө чимдэг болсон цаг.

Дэлгэрэнгүй »

May
4th

iPod –ийн удирдлага хар өнгөтэй болов

Категори Uncategorized | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

tuneviewbig_200x209_resizeKeyspan –ий гаргаад удаагүй байгаа iPod –ийн удирдлага болох "TuneView" –ийн гадаад үзэмжинд хэрэглэгчид нилээн голсон байдалтай хандаж байсныг тус компани харгалзан үзээд хар өнгөтэй болгож өөрчилсөн байна. Саарал өнгөтэй Өмнө нь саарал өнгөтэй тун үзэмжгүй харагдаж байсан гэж ихэнх хэрэглэгчид ярив.

 

iLounge –ийн мэдээлж буйгаар бол шинэ гялгар тод хар өнгөтэй загварыг $180-р худалдан авах боломжтой аж.

Дэлгэрэнгүй »

May
4th

Энэ бол аялалын МП3 аяга биш

Категори Дижитал камер | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

shaker_350×142_resize.jpgЭнэ зургийг хараад л хамгийн түрүүнд аялалын МП3 аяга байна гэж бодож байгаа биз? Тэгж бодогдож байгаа учраас л энэхүү бүтээгдэхүүнийг бидний насны хэрэглэгчидэд зориулж худалдаанд гаргаагүй гэдгийг та ойлгох болно.

SanDisk “Sansa Shaker” нь өсвөр насныханд зориулж гаргаж буйгаа өөрсдийн өнгөөр тодорхой харуулж байгаа байх, бүдэг ягаан болон усан цэнхэр өнгөтэй энэхүү SD flash нь 512мб багтаамжтай бөгөөд дотроо өөрийн яригчтай аж. Одоогоор үнэ нь ямар байх талаар тодорхой мэдээлэл алга л байна.

Дэлгэрэнгүй »

May
4th

Lenovo-гийн Олимпийн лэптоп

Категори Лаптоп | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

lenovo_270×254_resize.jpgLenovo өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр “Cloud of Promise”-ий дизайныг Олимпийн бамбарын хамт удахгүй гаргах лэптопууд дээрээ ашиглана хэмээн  мэдэгдэв. Түүнээс ганцхан хоногийн дараа тэрхүү лэптопын үзэмж ямар байх нь  тодроод олны нүдээ ил гарч эхлэв.

“Xiang” лэптоп нь алтан медальт тамирчин  Liu Xiang-тай хамтран бүтээсэн бүтээгдэхүүн
хэдий ч одоогоор ямар нэгэн дэлгэрэнгүй мэдээлэл, үзүүлэлт алга л байна. Lenovo
нь 2008 оны Бээжингийн Олимпийн Тоглолтын үеэр албан ёсны төлөөлөгчидийг 300 сервер ба 800 дэсктоп болон 70 лэптопыг үйлдвэрлэн хангах юм байна. Дэлгэрэнгүй »

May
4th

Lexmark-н шинэ таван өнгөт хэвлэгч

Категори Хэвлэгч | 2 Сэтгэгдэл Бичсэн admin |

x4550lvop_270×230_resize.jpgLexmark өнөөдөр өөрсдийн таван шинэ өнгөт хэвлэгчийг танилцуулав. Хар болон нэмэлт гурван өнгийн тусламжтайгаар өнгөт хэвлэлийг чанартай, бага өртөгтэйгөөр хэвлэх боломжийг олгож байгаа юм.

- Z1300– нь $25 –ийн үнэтэй үндсэн хэвлэгч ба хараар 22 хуудсыг 1 минутанд харин 16 хуудсыг өнгөтөөр 1 минутанд хэвлэдэг. 2 төрлийн хор ашигладаг ба хар ба CMY. 3 төрлийн нэмэлт хороор та 6 өнгөөр хэвлэх боломжтой. Дэлгэрэнгүй »

May
4th

LG-гийн ‘Байгальдаа эргэн очсон нь’ лэптоп

Категори Лаптоп | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

xnote_270×270_resize.jpgLG –гийн энэ лэптопыг “Байгальдаа эргэн очсон нь” гэж нэрлэж ч болох байх.

Тусгай захиалгаар хэдхэн ширхэг хийгдсэн “Xnote S1″ нь тун гоёмсог гадаргуйтай бөгөөд тунгалаг цэцгийн загвартай аж. 15.4 ямх хэмжээтэй дэлгэцтэй ба 2.15GHz Core 2 Duo процессор, 2гб түргэн санах ой, 160гб хатуу дискний багтаамжтай гэж мэдээлж байна. 

Лэптопыг Солонгосын зах зээлд зориулан бүтээсэн болохоор үнээ Солонгосууд тогтоох аж. Шидэт Luvaglio –с арай хямд үнэтэйгээр гарна гэж найдаж байна.  Дэлгэрэнгүй »

May
4th

Медиа тоглуулагч уу, гар утас уу?

Категори Дижитал камер | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

atree_200×269_resize.jpgОдоо үед гар утас ба МП3 тоглуулагчийг хооронд нь ялгахад бэрх болсон цаг. Өмнөд Солонгосууд “Atree UJ10″ –ийг гаргасан бөгөөд холоос харвал яг л гар утас мэт. Ойртоод харвал хөгжим тоглуулагч Play болон бусад товчнууд байх ба 2.2 ямх хэмжээтэй дэлгэцээр видео нь гарна. UJ10 нь зөвхөн Азид худалдаанд гарах тул чамин тансаг тек барьдаг залуус маань яаравчлан худалдан авна байгаа..

Дэлгэрэнгүй »