May
9th

Sony Ericsson дараагийн үеийн P1 ухаант утсыг танилцуулав

Категори Шинэ утас | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

se_270×268.jpgSony Ericsson-ий хийсэн мэдэгдэлийн бас нэгэн оргил хэсэг нь тус компаниас өөрсдийн 5 дахь үеийн P-цувралын ухаант утасыг танилцуулав. Sony Ericsson P 1 –ийн хэмжээ нь өмнөх утаснуудтай нь харьцуулвал 25 хувиар жижгэрсэн бөгөөд Symbian ба UIQ үйлдлийн систем дээр суурилжээ. 2.6-ямх хэмжээтэй мэдрэгч дэлгэц ба 3.2-мегапикселийн камер болон и-мэйлийг дэмжих функцыг Exchange ActiveSync ба BlackBerry Connect-ээр дамжуулан идэвхжүүлсэн аж.

Дэлгэрэнгүй »

May
9th

Sony Ericsson гурван шинэ гоолиг утас гаргалаа

Категори Шинэ утас | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

Sony Ericsson өнөөдөр гурван шинэ гоолиг гар утсыг зах зээлд гаргаснаас хоёр нь хойд америкт худалдаанд гарах аж. Дэлгэрэнгүй »

May
4th

APPLE TV том өрөөний iPod

appletv.jpg90-ээд оны сүүлээр Apple нь хэрэглэхэд төвөгтэй техникүүдийг хялбарчилж байсан. iMac нь хувийн компьютерийн хэрэгцээнд, харин iPod нь зөөврийн хамгийн эрэлттэй техникийн нэг болж чадсан. Харин одоо Стив Жобс ба компани нь таны гэрийн зугаа цэнгэлийг нэмэгдүүлэхийн $299-р Apple TV-г худалдаалж байна. Гэхдээ энэ яг юу бэ? Ямар нэгэн утсан холболтгүйгээр iTunes-ийн тоглуулах жагсаалтанд байгаа файлыг 5 хүртэлх компьютерт тоглуулах боломжтойгоос гадна энэхүү хайрцагийн 40GB багтаамжтай хатуу дискнээс мөн та контент уншуулах боломжтой. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та өөрийн компьютерт буй кино, зураг, дуу зэргийг өөрийн өргөн дэлгэцээр хүлээн авах боломжтой. Apple-ийн уриа нь “Хэрэв iTunes-д байвал энэ нь Apple TV-ээр”. Энэ нь ч бараг үнэн болно. Дэлгэрэнгүй »

May
4th

PSP –гийн нэмэлт баттерей

Категори Uncategorized | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

pspbatt-psp_270x270_resizeШөнөжин урдаа PSP –гээ бариад тоглоод суумаар байна уу? PSP-гийн нэмэлт баттерей нь Blue Raven Technology –с худалдаанд гаргасан бөгөөд таны мөрөөдлийн бараа бөлгөө. 4,500mAh –ийн хүчин чадалтай батерейг та 15 цаг PSP –ээ тоглоход элбэг хүрэлцэнэ. PSP –д цаанаасаа ирдэг батерей нь 5 цаг л ажиллах зориулалттай байдаг аж. Нэмэлт батерей нь хэмжээ ба оврын хувьд үндсэн батерейтэй бараг адил. $90 –ийн үнэтэйгээр зарагдаж байгаа бөгөөд үнэ нь хямдрах дам яриа ч гадуур яригдаад буй.

Дэлгэрэнгүй »

May
4th

Хүүхдийн онлайн өвчинг зогсоох удирдлага

Категори Uncategorized | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

netguard_150x199Цоо шинэ
бүтээгдэхүүн "Weemote" –ийг танилцуулж байна. Та хүүхдийнхээ ТВ үзэх
цагийг нь хязгаарладаг байлаа гэж саная. Гэтэл үзэж байсан ТВ-ээсээ уйдаад
компьютерийнхээ урд очоод тоглоом тоглоод эсвэл хичээлээ хийхгүй өөр зүйл
хийгээд суугаад байвал таньд энэ удирдлага яг тохирно.

 

Машинаа
удирдлагаар цоожилж, нээдэгтэй яг ижил зарчимаар ажиллах ба та гал тогоондоо
завгүй байх хооронд хүүхэд тань нөгөө өрөөд тоглоомны дуу гаргаад сууж байвал
та унтраах товчыг дарахад л хангалттай.
22 метрийн зайд та удирдлагыг
ашиглах боломжтой.

Дэлгэрэнгүй »

May
4th

Урт хүзүүт лэптоп

Категори Лаптоп | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

flybook_resize.jpgPhilips –ийн шинэ загвар болох “Longneck” лэптопууд бидний сонирхолыг татаж байна. Үнийн хувьд энгийн хэрэглэгч худалдан авахуйц боломжтойгоор байх ба 12.1-ямх хэмжээтэй өргөн LCD дэлгэцтэй, Intel Core Duo чиптэй, 1GB санах ой ба 100GB багтаамж бүхий хатуу дисктэй үзүүлэлт бүхий лэптопыг та $1,700 –т багтаан авч болно.

Дэлгэрэнгүй »

May
4th

BlackBerry –гийн үйлчилгээг крэкдэж орхив

Категори Мэдээ | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

BlackBerry ашигладаг маш олон хэрэглэгчид хохирв. Өчигдөр шөнө Хойд Америкт байрладаг серверт доголдол гарсан бөгөөд инженерийн ажилтнууд ямар шалтгаантай болохыг судалж байна. Энэхүү технологи нь гар утаснаас арай том аппаратанд и-мэйл хүлээж авдаг нилээд түгээмэл дэлгэрсэн систем бөлгөө.

Дэлгэрэнгүй »

May
4th

Цэнхэр шүдэн дуулга таныг стильтэйгээр осолдуулна

Категори Uncategorized | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

helmet_270x237_resizeMotorola –с хүмүүсийн сонирхолд нийцүүлэн загвар сайтай
бүтээгдэхүүнээс илүү энэ удаад хүний эрүүл мэндийг хамгаалах бүтээгдэхүүнийг
санал болгож байна. Red брэндтэй хамтран дуулга бүхий цэнхэр шүд болон МП3
тоглуулагчийг үйлдвэрлэсэн бөгөөд үүнийг та скитээр гулгах, мөн снөүбордоор
гулгахдаа өмсөөд дуртай дуугаа сонсон алжаалаа тайлах бололмжтой. Амь насанд
тань эрсдэлтэй чөлөөт цагаа өнгөрүүлдэг зуршлуудтай ийнхүү холбогдож байгаа нь
ихээхэн ач холбогдолтой бөгөөд дуулганд зориулсан тусгай удирдлагатай бээлийг
мөн санал болгож байна.

Дэлгэрэнгүй »

May
4th

Автын аюулаас гар утас таныг аварна

Категори Мэдээ | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

Хүний амьдралд гар утас хэрхэн муу нөлөө үзүүлж байгааг бид бүгд байнга л сонсдог.

Энэ удаад тэгвэл арай эерэг мэдээллийг та бүгдэд хүргэхээр шийдлээ. Дэлхийн хамгийн дуртай хэрэгсэл шүү дээ? Nissan саяхан 3G гар утсыг машинд суулган  Nissan-ы Intelligent Transportation System (ITS) буюу Ухаалаг Тээврийн Систем нь гар утсыг ойр хавьд тань явган зорчигч хэт ойрхон ирлээ гэж үзвэл өөрөө зогсоох хүртэл арга хэмжээг авах аж. Энэ явцад гар утас нь өөртөө GPS мэдээллийг цуглуулсаар байх аж.

Явган зорчигчдын байршил тогтоодог энэхүү системийг Nissan болон Японы үүрэн телефоны  NTT Docomo –той хамтран бүтээж байгаа аж. Хэрэв энэхүү бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрвэл энэхүү хүний биед хортой гэгддэг хэрэгслийг хориглох талаар бодсоны ч хэрэггүй болох биз ээ.

Дэлгэрэнгүй »

May
4th

TomTom One XL албан ёсоор зарлагдлаа

Категори PDA болон GPS | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

tomtom_xl_270×202_resize.jpgTomTom One XL өнөөдөр албан ёсоор худалдаанд гарах гэж буйгаа зарлалаа. The One XL нь хуучин загвар болох TomTom One –ийг улам сайжруулан боловсронгуй болгосон хувилбар нь юм. Дэлгэцийн хэмжээг 3.5 ямх байсныг 4.3 ямх болгосон ба тухайн цаг үеийн хөдөлгөөн, урсгалыг мэдэж болох функцыг оруулсан байна. Мөн Хойд Америкийн газрын зурагт сая сая цэгүүдийг нэмж байрлуулсан ба 2 болон 3 хэмжээст байдлаар газрын зургийг харах боломжтой. Текст болон дуут хэлбэрээр зүг чигээ заалгах боломжтой ба Bluetooth 2.0 –ийг өөртөө суулгасан ба цэнхэр шүд бүхий утсаар мөн зүг чигээ заалгуулж болно. The TomTom One XL нь 6 сараас эхлэн худалдаанд гарах тул $399.95 –р худалдаж аваарай