Өгөгдөлд хандалт хийх аргууд
Хоёрдогч хадгалах төхөөрөмжийг ярихын өмнө энэ төхөөрөмж нь хэрхэн
өгөгдөлд хандалт хийдэг тухай ярилцъя. Өгөгдөлд хандах хоёр төрөл байх
бөгөөд цуваа ба шууд гэсэн төрлүүд байна.
Microsoft саяхан шинэ компьютерийн дизайн зохиох уралдааныг зарласан бөгөөд ялагчдийг тодруулсан байна. Bill Gates өөрөө хүртэл энэхүү тэмцээнийг ихэд дэмжин Windows Hardware and Engineering Conference (WinHEC)-ийн үеэр зарим нэгэн мэдэгдэл хийн, ирүүлсэн бүтээлүүдэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Шагналын сан нь өндөр байсан болоод ч тэрүү нилээд өрсөлдөөнтэй болсон энэхүү тэмцээний ялагчаар “Bulb PC” тодорсон байна. Ирээдүйд чиглэгдсэн таблет буюу савхан стилийг илүү оруулж өгсөн байна. Дэлгэрэнгүй зургуудыг эндээс үзнэ үү.
Apple-ийн iPhone гарах цаг ойртсоор л. Тэд нэгэн давааг саяхан давсан бөгөөд АНУ-ын зах зээлд ямар нэгэн үүрэн телефоны шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргахын өмнө Үндэсний Холбооны Хорооноос зарим нэгэн шалгууруудыг давах ёстой байдаг бөгөөд саяхан iPhone буюу “A1203″ нэртэй загвар бүхий утсыг тус шалгалтанд оруулан тэнцүүлсэн байна. Хүний биед ямар нэгэн хор нөлөө учруулахгүй болон бусад нарийн зүйлсийг шалгадаг энэхүү тестийг давсанаар 6 сард худалдаанд гарах л үлдлээ хэмээн Алим компаний төлөөлөгч ярьлаа.
Лэптопуудын ирээдүй юу болох бол? Цаашид ухаант утаснууд тэдний байр суурийг эзэлж чадах болов уу? Одоогоор бид үүнийг мэдэхгүй, мэдэх ч шаардлага байхгүй. Гэхдээ мэдэхийг хүсдэг хүмүүст зориулан нэгэн мэдээг Fujitsu хүргэж байна. “U серийн” нэмэлт болгож “LifeBook” хэмээх лэптоп нь 500 грамм хүнд жинтэй зөөврийн авсаархан бөгөөд 800MHz Intel чип, 20GB хатуу драйв, 512-ийн санах ой ба дотоод хурууны хээ танигчтай. Мөн энэхүү лэптопны дэлгэц нь 5.6 ямх хэмжээтэй. Дэлгэрэнгүй »
Шүршүүрт орохдоо хүртэл технологийн дэвшлийг мэдэрч болох нь. Залхуу хүмүүст зориулсан энэхүү дижитал буюу тоон төхөөрөмж бүхий шүршүүрийн систем нь “Ondus” хэмээх нэртэй бөгөөд Grohe-с гаргаж байгаа өвөрмөц нэртэй бүтээгдэхүүн аж. Усны халуун дулаан болон шүршүүрт ороход зайлшгүй хэрэгтэй зүйлсийг л дижитал маягаар тохируулна гэсэн үг. Залхуу хүмүүст үнэхээр хэрэгтэй зүйл байгаа биз? Алсын удирдлагатай болчихвол бүр ч янзтай даа.
Motorola өнөөдөр шинэ гар утас болох Razr 2-ийг танилцууллаа. Нью-Йорк хотноо болсон уг хэвлэлийн бага хурлын үеэр зөвхөн Razr ч бус Rokr Z6 ба “media monster” хэмээн нэрлэгдээд буй Z8 хэмээх Motorola Q-гийн шинэ загварыг танилцуулсан байна. Мультимедиагаас гадна загварт нь илүү их анхаарал тавьсан нь энэ утасны чимэг болсон аж. Дэлгэрэнгүй »
Заавал харах ёстой машинуудын зарим нэгэн зургийг Нью-Йоркт болсон машины үзэсгэлэнгийн үеэр дарсаныг толилуулж байна. Дэлгэрэнгүй »