May
4th

Автын аюулаас гар утас таныг аварна

Категори Мэдээ | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

Хүний амьдралд гар утас хэрхэн муу нөлөө үзүүлж байгааг бид бүгд байнга л сонсдог.

Энэ удаад тэгвэл арай эерэг мэдээллийг та бүгдэд хүргэхээр шийдлээ. Дэлхийн хамгийн дуртай хэрэгсэл шүү дээ? Nissan саяхан 3G гар утсыг машинд суулган  Nissan-ы Intelligent Transportation System (ITS) буюу Ухаалаг Тээврийн Систем нь гар утсыг ойр хавьд тань явган зорчигч хэт ойрхон ирлээ гэж үзвэл өөрөө зогсоох хүртэл арга хэмжээг авах аж. Энэ явцад гар утас нь өөртөө GPS мэдээллийг цуглуулсаар байх аж.

Явган зорчигчдын байршил тогтоодог энэхүү системийг Nissan болон Японы үүрэн телефоны  NTT Docomo –той хамтран бүтээж байгаа аж. Хэрэв энэхүү бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрвэл энэхүү хүний биед хортой гэгддэг хэрэгслийг хориглох талаар бодсоны ч хэрэггүй болох биз ээ.

Дэлгэрэнгүй »

May
4th

Nokia 8800 Алтан Сирокко: Би алтанд хайртай

Категори Шинэ утас | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

sirocco_200×250_resize.jpgЭрт дээр үеэс л эрэгтэй хүмүүс алтанд дуртай бөгөөд алтыг хайрласаар ирсэн бөлгөө. Энэ нь янз бүрийн тохиолдлуудаар илэрдэг гэдгийг ч бид бүгд мэдэж байгаа. Сүүлийн үед Хаммер машины эд ангийг алтаар гоёдог болоод байгаа.

Одоо бүр гар утасны Nokia хүртэл өөрсдийн гар утасны загварыг алтаар чимэглэхээр шийдсэн байна. Тэд өөрсдийн 8800 Сирокко загварыг $18,000 ийн үнэ бүхий алтаар гадаргуйг нь бүрхэн шинээр гаргасан байна.  Дэлгэрэнгүй »

May
4th

Qantas-ийн нислэгийн үед бичиж болно

Категори Мэдээ | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

qantas_767_270×186_resize.jpgАНУ-д нислэгийн үед гар утсаа унтраахыг шаардсаар л байгаа. Sydney Morning Herald –ийн мэдээлж буйгаар Австралийн хамгийн том агаарын компани нь 3500 метрийн өндөрт нисэж байх үед мессеж бичих туршилтын програмыг нэвтрүүлж байгаа аж. Qantas нь одоогоор ийм туршилт явуулж байгаа анхны агаарын тээврийн компани хэдий Ryanair ба Emirates нар энэ оны сүүлээр мөн ийм төрлийн туршилтыг хийх гэж байгаа аж. Зөвхөн мессеж болон и-мэйлийг бичих боломжтой ярихыг хараахан зөвшөөрөхгүй. Дэлгэрэнгүй »

May
4th

Razr V3xx платинум боллоо

Категори Шинэ утас | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

moto_v3xx_platinum.gifMotorola өөрийн Razr гар утасны загвараараа хүрээгээ маш амжилттай тэлж чадсан. Харин энэ удаад Motorola Razr V3xx нь ямар болох бол хэмээн хүн бүр таамаглал дэвшүүлж байв. V3xx нь Платинум өнгөтэйгээр худалдаанд гарч эхэлсэн ба HSDPA дэмжигддэг Bluetooth, хөгжим тоглуулагч ба өөдгүй 1.3 мегапиксел бүхий камертай энэхүү загварыг та $99 –р үйлчилгээний хамт гэрээ байгуулан АНУ-с авах боломжтой.

Дэлгэрэнгүй »

May
4th

Хөгжим ба утасыг холбогч гүүр

Категори Шинэ утас | 1 Сэтгэгдэл Бичсэн admin |

linx_270×157_resize.jpgГар утас ба медиа тоглуулагчийн өсөлт хурд хамгийн эрчтэй явагдаж буй өнөө үед бас нэгэн шинэ бүтээгдэхүүн гарч ирэв. “B-Tube” нэртэй Linx-ийн энэхүү шинэ бүтээгдэхүүн нь зөөврийн стерео дугаралттай дууны систем буюу утасны чанга яригч юм. Дэлгэрэнгүй »

May
4th

Tellme таньд хаана юу байгааг үнэгүй хэлж өгнө

Категори Мэдээ | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

tellme1.jpgMicrosoft –ийн Tellme Networks нь өнөөдрөөс эхлэн нэгэн үнэгүй үйлчилгээг нэвтрүүлж байна. Хүссэн хүн бүхэн утсаараа текст хэлбэрээр эсвэл дуут үйлчилгээгээр хүссэн газрынхаа байршлын талаар мэдээлэл болон товч танилцуулгыг авах боломжыг бүрдүүлж өгч байна. 1-800-555-TELL (8355) –руу утасдан “business search” гэж хэлэн лавлахаас хүссэн зүйлийнхээ талаар мэдээллийг авна. Жишээ нь “cafes” гэсэн категорийг сонгон цааш үргэлжлүүлнэ. Дэлгэрэнгүй »