Юнител

ТА ОДОО ГАДААДАД ЯВАХДАА ГАР УТСАА БИТГИЙ ОРХИОРОЙ

ЮНИТЕЛ корпораци үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнээс хойш хоёр дахь жилийн ойн босгон дээр Олон Улсын Роуминг үйлчилгээгээр хэрэглэгчдэдээ бэлэг барьж байна. Дэлхийн улс орнуудаар ажлаар, аялалаар явахдаа гар утсаа биедээ авч явж саадгүй холбогдох таатай боломжийг Юнителийн хэрэглэгч Танд олгож байна. ЮНИТЕЛ корпораци эхний ээлжинд монголчуудын хамгийн их зорчдог Орос, Хятад, Өмнөд Солонгос, Япон, Сингапур, Хонг-Конг, Казакстан, Украйн, Белги, Болгар, Тажикстан, Финлянд, Латви, Армен зэрэг улс орнуудад Роуминг үйлчилгээ оруулаад байгаа бөгөөд удахгүй Англи, Малайз, Португал, Саудын Араб, Испани, Тайланд, Турк, Тайван, Итали, Индонез, Филиппин, Бразил, Ирланд, Энэтхэг, Унгар зэрэг Европ болон Азийн улс орнуудад Юнителийн Олон Улсын Роуминг үйлчилгээг …

“Web Self Care” үйлчилгээ

  “Web Self Care” үйлчилгээ гэж юу вэ? “Юнител”-ийн дараа төлбөрт My Life ( 8811, 8810 ), Dream Life ( 8800, 8809, 8808, 8807, 8806, 8805, 8804. 8803, 8802, 8801 ) үйлчилгээний хэрэглэгч Та өөрийн гар утасныхаа хэрэглээ болон төлбөр тооцооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүссэн үедээ авч, одоо ашиглаж байгаа болон шинэ нэмэлт үйлчилгээгээ хүссэн үедээ өөрөө идэвхижүүлж байхыг хүсч байна уу? Тэгвэл энэ боломжийг интернэтэд суурилсан “Web Self Care” үйлчилгээ танд олгож байна.

“Миний туслах” үйлчилгээ

  “Миний туслах” үйлчилгээ гэж юу вэ? Та “Миний туслах” үйлчилгээг ( Missed call log ) идэвхижүүлснээр гар утасны тань цэнэг дууссан эсвэл түр хугацаагаар салгагдсан байх үед гаднаас тань руу залгасан амжилтгүй дуудлага бүрийг бүртгэж, таныг гар утсаа асаахад энэ талаар мэдээллийг мессежээр илгээнэ. “Миний туслах” үйлчилгээг “Юнител”-ийн дараа төлбөрт үйлчилгээ болон урьдчилсан төлбөрт үйлчилгээний бүх хэрэглэгчид ашиглах боломжтой.

UniMusic

“UniMusic” үйлчилгээ гэж юу вэ? Та “UniMusic” үйлчилгээний хэрэглэгч болсноор тань руу залгасан хүн бүрт ердийн дуудлагын дохионы оронд таны өөрийн сонгосон дуу болон аялгууг сонсгох болно. Өөрөөр хэлбэл тань руу залгасан хүн таныг дуудлагад хариу өгөх хооронд таны сонгож тохируулсан дуу, аялгууг сонсож тэрхэн зуур саатах бөгөөд Та хүссэн үедээ өөрийн аянуудаа сольж тохируулан, эдгээр сонгосон дуу, аялгуугаараа өөрийгөө илэрхийлж болох маш сонирхолтой шинэлэг үйлчилгээ юм.

U-Media JME

  “U-Media” үйлчилгээ гэж юу вэ? Та “U-Media” үйлчилгээг ашиглаж бүх төрлийн мэдээ мэдээллийг өөрийн гар утсандаа текстэн байдлаар төдийгүй “MultiMedia” хэлбэрээр ( дуу, дүрс хосолсон видео болон хөдөлгөөнт дүрслэл байдлаар ) хүлээн авч үзэх боломжтой. Харин таны утас JAVA 2.0 дэмждэг байх шаардлагатай бөгөөд гар утсандаа GPRS-ийн тохиргоогоо хийх хэрэгтэй.

New Life

  Үйлчилгээний онцлог Урьдчилсан төлбөрт “New Life” үйлчилгээ нь оюутан залууст зориулсан шинэ үйлчилгээ.

Happy Life

Та 3’000, 5’000, 10’000 төгрөгний цэнэглэгч карт худалдан авах бүртээ худалдан авсан цэнэглэгч картынхаа арын хэсэгт байрлах “Бэлэг” гэсэн хэсгийг хусаж арилгаснаар 500, 1’000, 3’000 төгрөгийн цэнэглэгч картууд хожих боломжтой.

Dream Life

  Үйлчилгээний онцлог Та дараа төлбөрт “Dream Life” үйлчилгээний хэрэглэгч болсноор харьцангуй бага хэмжээний барьцааг байршуулахаас гадна сард ердөө 1$-ийн суурь хураамж төлөөд сүлжээ харгалзахгүй 60 төгрөгөөр ярьж, хүссэн үедээ төлбөрөө онлайнаар хянаж, хүсвэл сарын хэрэглээгээ хязгаарлах боломжтой.

My Life

Та “My Life” үйлчилгээний хэрэглэгч болсноор сар бүр тогтмол 10$-ын суурь хураамж төлөх бөгөөд ингэснээр та хамгийн хямд ярианы тарифаар буюу хот дотор сүлжээ харгалзахгүй ердөө 50 төгрөгөөр ярих боломжтой болно.