Мэдээ

Роботуудын тулаан

Монголын Үндэсний Олон Нийтийн сувагаар гараад байдаг РОБОКОН шиг тэмцээн японд болжээ. Гол ялгаа нь илүү дэвшилтэт роботууд хоорондоо тулалддаг аж. Хэн нь түрүүлж 3 удаа өрсөлдөгчөө араар нь унагасан нь уг тулаанд ялдаг юм байна.

Nintendo 3DS

Nintendo компани өөрийн шинэ бүтээл Nintendo 3DS бүтээгдэхүүнийг албан ёсоор зарлалаа.  Энэ тоглоомын гол онцлог нь 3 хэмжээст дэлгэцтэй бөгөөд ямар ч нүдний  шил хэрэглэхгүйгээр 3 хэмжээст орчинд тоглох боломж юм (3D театрт кино үздэг шиг наашаагаа товойж харагдах юм байх). 2011 оны 3-р сард худалдаанд гарах бөгөөд үнэ нь ямар байх нь одоогоор тодорхойгүй байна. Нинтендогийнхон зөөврийн компьютер тоглоомын технологийг  дараагийн шатанд гаргах энэхүү  шинэ тоглоомныхоо талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэ 6 сард Лос Анжелест болох алдарт E3 Expo (Electronic Entertainment Expo) хэмээх электрон бараааны үзэсгэлэн яармаг дээр танилцуулах гэнэ. Жич: дээрх зураг уг бүтээгдэхүүний жинхэнэ зураг биш бололтой

DAILY FUN – ӨДӨР БҮРИЙГ ЗУГААТАЙ

Мобиком корпорациас “DailyFun” буюу “өдөр бүр зугаатай” нэртэй шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Энэ нь Daily Info үйлчилгээтэй төстэй боловч олон төрлийн боломжийг багтаасан онцлогтой юм байна. Үйлчилгээнд хамрагдахын тулд тун амархан. “On” гэсэн мессэжийг 504 дугаарт илгээснээр таны утсанд цэс суух бөгөөд ямар нэг сарын суурь хураамж төлөх шаардлагагүй юм байна. Бусдад мэндчилгээ илгээх, асуулт хариултаар өөрийгөө сорих, уралдаанд оролцож нэгж хожих, онигоо сонсох, зурхай ном айлтгал сонсох, үзвэрийн хуваарь харах зэрэг маш олон төрлийн мэдээллийг мессэжээр болон сонсох хэлбэрээр авах боломжтой гэнэ. Энэ үйлчилгээг ашиглахад үнийн хувьд хямд бөгөөд DailyFun танд уйдах зав хэзээ ч өгөхгүй, өдөр бүр шинэ мэдээлэл …

Nokia E75 удахгүй зарлагдах байх аа

  2008 оны 9 сард л хамгийн анх Nokia гийн E серийн төхөөрөмжүүдийн сурталчилгааны видеонууд гарч эхэлж байсан. Эхлээд E72 гараад дараа нь түүнийг масс зах зээлд хүргэхийн тулд E73 болгон гаргасан. Гэсэн ч E75 гараагүй үлдсэн. Тун удахгүй зарлагдах гэж байгаа утасны баталгаатай зургийг хүргэж байна. 3.2-мегапиксел камер ба 2.4-инчийн QVGA дэлгэц, 3.5mm ийн аудио оролт, microSD нэмэлт картны оролт ба Wi-Fi ба assisted-GPS тэй.

Toshiba TG01 Smartphone гарна

  Toshiba өөрийн цоо шинэ бүтээгдэхүүн болох TG01 хэмээх смартфоноо iPhone ий өрсөлдөгч болно хэмээж байна. World Mobile Congress ирэх долоо хоногт болох бөгөөд энэхүү хурлаар танилцуулахаар зэхэж байсан ч ийнхүү өмнө нь зарлачихлаа. Qualcomm ийн 1Ghz Snapdragon оор тоноглогдсон нь одоогоор зах зээл дээрх хамгийн хурдан төхөөрөмж болоод байна. 

iPhone 197 ам. доллараар худалдаалаглана

Алдарт Wal-Мart дэлгүүрийн сүлжээнүүдээр “Apple” компанийн алдарт iPhone утсыг өнөөдөр буюу ням гаригаас эхлэн худалдаалахаар болсныг дэлгүүрийн удирдлагууд мэдэгдлээ. Wal-Мart дэлгүүр нь энэхүү утсыг зарах эрхийг авч байгаа хоёрдахь сүлжээний их дэлгүүр юм. Wal-Мart дэлгүүр нь уг утсыг худалдаалах хоёр жилийн гэрээний хугацаандаа зах зээлийн үнээс хоёр дахин хямдхан зарах бөгөөд найман гигабайтын утсыг 197 ам. доллараар, 16 гигабайтынхыг 297 ам.доллараар тус тус худалдаалах юм.

Nokia N97 гарна

  Nokia өөрийн хамгийн сүүлийн N-Series QWERTY-гартай гулсдаг ухаант утас болох Nokia N97 оо танилцууллаа. Nokia N97 нь мэдрэгч бүхий дэлгэцтэй 16:9 ийн өргөн дэлгэцтэй ба Symbian S60 үйлдлийн системтэй UI сайжирсан нь вэбээр хэсэж social network сайтуудаар зугаалахад туйлын тааламжтой болсон аж. Мөн Flash Lite 3.0 ба Flash Video ийг дэмждэг. Nokia N97 нь мөн дотоод A-GPS мэдрэгчтэй ба найзуудтайгаа social network (facebook, myspace, hi5) уудаар зураг болон дуу, видеогоо солилцоход тун тохиромжтой болсоноороо давуу талтай юм байна. 

Nokia 5320 XpressMusic утас

Nokia 5320 нь цоо шинэ аудио чип суулгасан дугаралтыг нь сайжруулсан дунд загварын утас юм. 8GB ийн microSD санах ой ба HSDPA ийг дэмждэг. Хамгийн гол онцлог нь ”Хэлээд Тоглуул” буюу сонсох гэж буй дууныхаа нэр эсвэл уран бүтээлчийн нэрийг нь хэлэхэд тэрхүү дуу нь явдаг.

Асар нимгэн T700 гар утас

Япон ба Шведийн гар утасны хамтарсан үйлдвэрийн бас нэгэн T700 гарах гэж байна. Sony Ericsson ий энэхүү утас нь 10 мм нимгэн гэдгээрээ онцлогтой. 2-инчийн QVGA дэлгэцтэй ба 3 янзын өнгөтэй. Одоогоор үнэ нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ оны сүүлийн улиралаас эхлэн худалдаанд Ази, Номхон Далайн орнуудаар гарна.

Sony Ericsson ийн шинэ Мөнгөлөг Титан C902 Cyber-Shot James Bond 007 утас

Жеймс Бондын фэнүүдэд нэгэн таатай мэдээ дуулгая. Sony Ericsson өөрийн шинэ загварын мөнгөлөг титан C902 Cyber-shot утасны цөөхөн ширхэгийг худалдаанд гаргах гэж байгаа ба энэ утсаар Бонд өөрийн Quantum Of Solace ангин дээрээ ярьж гарах аж. Киноны нээлт 2008 оны 11 сард хийгдэнэ.