voodoo.mn

Jun
10th

Терминалаас- Твитэрдэх нь…

Категори Зөвлөгөө, Программ | 0 Сэтгэгдэл Бичсэн Burneebayar |

twython

Сүүлийн үед жиргэх нь ихсэж байна. Python хэл дээр бичигдсэн уг авсаархан TWYT (That’s what you think) хэрэгслийг хэрэглэж үзээрэй.

Дэлгэрэнгүй »

Mar
31st

Роботуудын тулаан

Категори Мэдээ | 0 Сэтгэгдэл Бичсэн enhbaatar |

Монголын Үндэсний Олон Нийтийн сувагаар гараад байдаг РОБОКОН шиг тэмцээн японд болжээ. Гол ялгаа нь илүү дэвшилтэт роботууд хоорондоо тулалддаг аж. Хэн нь түрүүлж 3 удаа өрсөлдөгчөө араар нь унагасан нь уг тулаанд ялдаг юм байна.

Mar
31st

Dell Aero – ухаалаг гар утас

Dell компани бусдаас яаж хоцрох вэ гэсэн шиг өөрийн Aero нэртэй, мэдрэгч дэлгэцтэй ухаалаг гар утсаа (smartphone) гаргах гэж байна. Энэ утас нь Гүүглийн Nexus One болон Droid утаснуудтай харьцуулахад хамаагүй хөнгөн гэнэ. Ингээд доорхи бичлэгнээс уг утасны боломжуудыг үзээрэй.

Mar
25th

Nintendo 3DS

Категори Видео тоглоом, Мэдээ | 1 Сэтгэгдэл Бичсэн enhbat |

Nintendo компани өөрийн шинэ бүтээл Nintendo 3DS бүтээгдэхүүнийг албан ёсоор зарлалаа.  Энэ тоглоомын гол онцлог нь 3 хэмжээст дэлгэцтэй бөгөөд ямар ч нүдний  шил хэрэглэхгүйгээр 3 хэмжээст орчинд тоглох боломж юм (3D театрт кино үздэг шиг наашаагаа товойж харагдах юм байх). 2011 оны 3-р сард худалдаанд гарах бөгөөд үнэ нь ямар байх нь одоогоор тодорхойгүй байна.

Нинтендогийнхон зөөврийн компьютер тоглоомын технологийг  дараагийн шатанд гаргах энэхүү  шинэ тоглоомныхоо талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэ 6 сард Лос Анжелест болох алдарт E3 Expo (Electronic Entertainment Expo) хэмээх электрон бараааны үзэсгэлэн яармаг дээр танилцуулах гэнэ.

Жич: дээрх зураг уг бүтээгдэхүүний жинхэнэ зураг биш бололтой

Aug
25th

Nokia Booklet 3G Netbook албан ёсоор зарлалаа

Категори Гар утас, Лаптоп, Нэтбүүк | 5 Сэтгэгдэл Бичсэн enhbaatar |

nokia_booklet-3g-1-thumb-450x314
Гар утас үйлдвэрлэгчдийн тэргүүлэгч Нокиа зөөврийн компьютер хийж эхэллээ. Энэхүү нэтбүүк нь Nokia Booklet 3G netbook нэртэйгээр худалдаанд гарах бөгөөд Intel’s Atom процессортой, 12 цаг зайгаа барих чадалтай, 10 инчийн өргөн HD дэлгэцтэй, SD карт уншигч, Webcam, HDMI, 3G, WiFi, Bluetooth, GPS болон Windows 7 үйлдлийн системтэйгээр гарч байгаа юм байна. Удахгүй албан ёсоор үнэ болон бусад зүйлсийг албан ёсоор нийтэд зарлана.

Jun
4th

Nokia N97 гарна

Категори Шинэ утас | 9 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

nokia-n97

Дэлхийд гар утасны үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Nokia өөрийн шинэ бүтээгдэхүүн болох Nokia N97 смартфоныг 2009 оны 6 сараас эхлэн дэлхийн 75 оронд худалдаанд гаргахаар болсоноо зарлалаа. 3.5″ ийн мэдрэгч бүхий дэлгэцтэй, 5 мегапикселийн камер, GPS ба бүтэн QWERTY гартай төхөөрөмж юм.

Дэлгэрэнгүй »

Apr
15th

ШИЛДЭГ МЭНДЧИЛГЭЭНИЙ УРАЛДААН

Категори Мобиком | 3 Сэтгэгдэл Бичсэн Odnoo |

mm2_logo

ШИЛДЭГ МЭНДЧИЛГЭЭНИЙ УРАЛДААН

Та бүхнийг мэндчилгээний уралдаанд оролцож өөрийн авъяас чадвараа сорихийг урьж байна.

Нэг. Танилцуулга
МобиМЕДИА-аас зарлаж буй энэхүү уралдаан нь хэн хамгийн сайн мэндчилгээ зохиохыг шалгаруулах зорилготой бөгөөд оролцогч нь өөрийн зохиосон хэдэн ч мэндчилгээгээрээ оролцож болно. Шалгарсан бүтээлийг МоbiMEDIA, DailyFun үйлчилгээгээр хэрэглэгчдэд хүргэх ба зохиогчтой нь цаашид хамтран ажиллах санал тавих болно.

Хоёр. Бүтээлд тавигдах шаардлага
Мэндчилгээг А4 цаасан дээр үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5, Arial Mon фонтоор бичсэн байна. Бүтээлдээ өөрийн овог, нэр, нас, хүйс, эрхэлсэн ажил-сургууль, холбоо барих утас, хаяг, огноог тавьсан байна. 1 мэндчилгээ 8 мөрт байх ба мэндчилгээгээ юунд зориулсан мэндчилгээ болохыг гарчиг тавьж заасан байна. Жишээ нь дараахи төрлөөс сонгож болно.

№ Мэндчилгээний төрөл
1 Төрсөн өдрийн, Найздаа, Талархлын
2 Өдөр тутмын /Өглөөний мэнд, Өдрийг сайхан өнгөрүүлээрэй, Сайхан амраарай/
3 Баяр ёслолын /Эх үрсийн баяр, Наадам, Улс тунхагласан, Шинэ жил гэх мэт/
4 Хайрын /Ханьдаа, болзоо, уучил, хуримын … /
5 Хошин
6 Эротик /Зөвхөн насанд хүрэгсэд оролцоно/

Гурав. Дүгнэх журам
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг уралдааны комисс шүүнэ. Оролцогчийн илгээсэн мэндчилгээний агуулга, чанар, тооноос хамаарч дүгнэх болно.

Дөрөв. Шагналын сан
Шилдэг мэндчилгээ зохиогч:
1-р байр нэг. 50.000 төг, M-Club ваучер
2-р байр нэг. 40.000 төг, M-Club ваучер
3-р байр нэг. 30.000 төг, M-Club ваучер
Тусгай байр тав. 10,000 нэгж, M-Club ваучер.

Тав. Хугацаа, холбоо барих
2009.04.16-аас 2008.04.30 хүртэл бүтээлийг хүлээн авч 2009.05.05-нд шагналыг гардуулна. Бүтээлээ цахим хэлбэрээр mbs@mongolcontent.mn хаягаар явуулна. Хэвлэмэл байдлаар өгөх бол доорхи хаягаар илгээх буюу биеэр авчирч өгч болно.
Хаяг:
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Төмөрчний гудамж, EXE Plaza, 4 давхар, МобиМЕДИА-д. Лавлах утас 99091074.

Зургаа. Бусад
Уралдаанд оролцогч нь зөвхөн өөрийн зохиосон бүтээлээр оролцох ба бусдын бүтээлийг ашиглаж үл болох бөгөөд үүнээс үүдэн гарах аливаа хариуцлагыг уралдаанд оролцогч хувь хүн бүрэн хариуцна. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг МобиМЕДИА нь үйлчилгээндээ ашиглаж олон нийтэд хүргэх эрхтэй болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 2222 /Мобикомын утаснаас төлбөргүй/, www.mobicom.mn

mobicom-new-logo

Mar
21st

DAILY FUN – ӨДӨР БҮРИЙГ ЗУГААТАЙ

Категори Гар утас, Мобиком, Мэдээ | 0 Сэтгэгдэл Бичсэн Odnoo |

Мобиком корпорациас “DailyFun” буюу “өдөр бүр зугаатай” нэртэй шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ.

Энэ нь Daily Info үйлчилгээтэй төстэй боловч олон төрлийн боломжийг багтаасан онцлогтой юм байна. Үйлчилгээнд хамрагдахын тулд тун амархан. “On” гэсэн мессэжийг 504 дугаарт илгээснээр таны утсанд цэс суух бөгөөд ямар нэг сарын суурь хураамж төлөх шаардлагагүй юм байна.

Бусдад мэндчилгээ илгээх, асуулт хариултаар өөрийгөө сорих, уралдаанд оролцож нэгж хожих, онигоо сонсох, зурхай ном айлтгал сонсох, үзвэрийн хуваарь харах зэрэг маш олон төрлийн мэдээллийг мессэжээр болон сонсох хэлбэрээр авах боломжтой гэнэ.

Энэ үйлчилгээг ашиглахад үнийн хувьд хямд бөгөөд DailyFun танд уйдах зав хэзээ ч өгөхгүй, өдөр бүр шинэ мэдээлэл хүргэх таны хамгийн дотны туслах, найз тань болж чадна гэдгийг Мобикомын зүгээс амлажээ.

Хичээлийн завсарлагааны үеэр, нийтийн унаанд явахдаа DailyFun тай нөхөрлөөрэй!
Үйлчилгээний дэлгэрэнгүйг энд дарж авна уу.

Feb
20th

Gigabyte-ийн GSmart S1200 смартфон

Категори Шинэ утас | 1 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

gsmart-s12001
Компьютерийн эх хавтан буюу motherboard-ийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Gigabyte саяхан өөрийн GSmart S1200 нэртэй смартфоныг Барселонад болсон Дэлхийн Гар Утасны Чуулган дээр танилцуулсан аж. Windows Mobile 6.1 дээр ажиллах бөгөөд S1200 нь 3.1-инчийн WVGA ийн мэдрэгч бүхий дэлгэцтэй ба 3-мегапикселийн автофокус бүхий камертай. 
Дэлгэрэнгүй »

Feb
18th

Samsung Omnia утас гарна

Категори Шинэ утас | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

omniahd

 

Samsung саяхан өөрийн хамгийн анхны Symbian ий бүтэн дэлгэц нь мэдрэгчтэй гар утсаа Samsung OMNIAHD нэртэйгээр танилцуулав. Дэлхий дээрх хамгийн анхны  720P HD видео үзэх боломжтой гар утас бөгөөд 3.7-inch AMOLED (Active Matrix Organic Light Emitting Diode) дэлгэцтэй юм. 

Дэлгэрэнгүй »