
Тошибагийн мини лаптоп буюу нэтбүүк гарлаа. Intel ийн Atom процессортой (1.6GHz), ба 1GB RAM, 120гб ийн хард драйв, 8.9-инчийн өргөн дэлгэц (1024 x 600 нарийвчлал)тэй. Нэтэд холбогдох LAN, WiFi, 3 x USB ба SD слоттой. NB105 нь Windows XP үйлдлийн системтэй ирэх ба 11 сараас эхлэн Мексикт худалдаанд гарч эхлэх ба үнэ нь тодорхойгүй байна.
Дэлгэрэнгүй »

Хэдийгээр Sammy өрсөлдөгчдөөсөө лаптоп үйлдвэрлэх тал дээрээ нилээн хоцорч байгаа хэдий ч тэдний хамгийн анхны лаптоп нь тун дажгүй харагдаж байна гээч. Бүхий л интернэт даяар энэхүү бүтээгдэхүүний талаар мэдээллээр хүмүүс шуугилдаж байна. Одоогоор албан ёсны мэдээлэл цацагдаагүй байгаа ч 10 сарын сүүлээр худалдаанд гарах ба 10.2-инчийн өргөн дэлгэцтэй, гурван янзын өнгөтэй, Intel ийн Atom N270 процесортой.
Дэлгэрэнгүй »

Fujitsu гийн Ази дахь салбараас саяхан 13.3-инчийн өргөн дэлгэцтэй лаптопыг гаргасан нь байнга ажил хэргээр энд тэнд аялж явах шаардлагатай байдаг хүмүүст зориулагджээ. Гаргасан хоёр лаптоп нь хоёулаа дугуй ирмэгтэй бөгөөд DDR3 санах ой, 1.3 мп вэбкамер, Blu-ray тоглуулагч, HDMI, ба хамгийн сүүлийн үеийн Intel Core 2 Duo процесороор тоноглогдсон.
Дэлгэрэнгүй »

Hewlett-Packard саяхан өөрийн шинэ лаптопыг загварт дуртай хэрэглэгчиддээ зориулан гаргалаа. Загвар зохион бүтээгч Vivienne Tam ийн тусламжтайгаар энэхүү лаптопыг олны өмнө загварын шоунд оролцуулсан байна. Ягаан өнгөн дээр суурилсан цэцэгээр чимэглэсэн энэхүү лаптопны дотоод үзүүлэлт нь хэний ч шаардлагыг хангахуйц болсон гэж үйлдвэрлэгчид нь ярьж байна. Дараа жилийн эхээр худалдаанд гарах аж.
Дэлгэрэнгүй »

Sony гийн фэнүүдэд нэгэн мэдээ дуулгая. VAIO A хэмээх шинэ лаптоп нь 18.4-инчийн дэсктопын оронд бүтээсэн Intel Core 2 Duo T9400 (2.53GHz) процессортой эд юм. 18.4-инчийн өргөн дэлгэц (1920 × 1080 нарийвчлал), 500GB HDD, 2GB RAM, NVIDIA GeForce 9600M GT ийн 512MB санах ойтой график карт, Blu-ray тоглуулагч, 1.3mp камер, 802.11a/b/g/n wireless, Bluetooth, wireless LAN, ба Windows Vista Home Premium үйлдлийн систем. VAIO AW серийн үнэ нь $2,798 аас эхэлж байна.
Дэлгэрэнгүй »

Үйлдвэрлэгч бүр л загварлаг бүтээгдэхүүн гаргаад байхад Fujitsu юунаас нь дутахав. Сүүлийн үеийн загварлаг бүтээгдэхүүнд дуртай хэрэглэгчидэд зориулсан L Series нь хамгийн сүүлийн Intel Centrino 2 процессор технологи дээр суурилсан ба нэг товчлуур дараад л хүссэн програмаа хоромхон зуур нээх боломжтой.
Дэлгэрэнгүй »

ASUS саяхан Солонгосын зах зээлд өөрийн шинэ Eee PC загварыг танилцууллаа. Спортлог төрхтэй өнгөлөг загварууд нь залуусын сонирхолыг ихэд татаж буй бөгөөд энгийн “Eee” өнгөөс илүү дур булаам харагдаж байна. Eee PC ‘901′ нь 30GB ийн гадаад хард драйв, дотоод 12GB SSD, ба бусад стандарт Eee-ийн үзүүлэлттэй. 4 төрлийн өнгөтэй бөгөөд Eee PC 901 загвар нь 160GB HDD тай ба Intel Atom процессортой 7 цаг хүртэл батерейгээ барьж 801.11n wireless LAN ба Bluetooth 2.0 холболттой. Eee PC 901 ба 1000H нар нь $535 ба $600 ийн үнэтэй.

Өө лайтай, энийг л хүлээж байлаа гэж. Ямар ч лаптоп хэрэглэдэг хүмүүс мэдэж байгаа 4-6 цаг батерей нь барьдаг үзүүлэлт ажил хэрэгч болон бусад хэрэглэгчидэд төдийлөн хангалттай санагддаггүй. 2008 оны зун Dell компани 19 цаг ажиллах чадвартай батерейг танилцуулсан бол өчигдөр Hewlett-Packard өөрийн 24-цаг ажиллах чадалтай машинаа танилцууллаа. HP EliteBook 6930p нв хорвоо дээрхи хамгийн шилдэг 24 цаг ажиллах батерейгаар тоноглогдсон. Нэг цэнэглээд л Intel SSDs ба LED дэлгэцүүдийг ашигласан нь батерейг хамгийн үр дүнтэйгээр ашиглах боломжыг бий болгосон юм.
Дэлгэрэнгүй »

Нилээн хэдэн сар хүлээлгэсний дараа Dell өнөөдөр Inspiron 9 (буюу Inspiron Mini) гээ танилцууллаа. Интернэтээр хэсч найзуудтайгаа чаатлаж ийш тийшээ их аялдаг хүмүүст зориулсан 1кг гаруй жинтэй энэхүү мини загварын машин нь 8.9″ ийн инчийн дэлгэцтэй ба үнэ нь $349.
Дэлгэрэнгүй »

NEC саяхан шинэлэг загвар бүхий лаптопыг гаргав. NEC Versa E6510 / E6500 серийн 14.1-инчийн шинэ үеийн Intel Core 2 Duo процесортой машин юм. E6500 нь загвар сайтай нимгэн NEC ийн логотой лаптоп. NVIDIA GeForce 9600M GS график карт ба мэдрэгчтэй Touch-n-Go (TnG) панель нь програмууд, хэрэгтэй баримтууд зэргээ хялбараар ачааллах боломжыг олгоно.
Дэлгэрэнгүй »