Sep
23rd

Shuttle D10 дэсктоп гарлаа

Категори Компьютер | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Ер нь ихэнх Shuttle ийн жижигрүүлсэн дэсктопуудын загвар нь төстэй байдаг. Тэгш өнцөгт хэлбэрээ хадгалсаар өнөөдрийг хүрчээ. D10 нь Shuttle ийн хамгийн анхны дотоод 7-инчийн (800×480) LCD мэдрэгч бүхий дэлгэцтэй компьютер юм.
Дэлгэрэнгүй »

Aug
26th

GameRigs Enemy Territory QUAKE Wars ба QUAKE 4 гарав

Категори Компьютер, Лаптоп | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

GameRigs өнөөдөр хард кор геймерүүдэд зориулан шинэ компьютер гаргав. Enemy Territory QUAKE Wars ба QUAKE 4 нар нь геймерүүдийн компьютерт шаардлагатай бүхий л үзүүлэлтийг хангасан ба гурван янзын тохиргоотойгоор худалдаалагдаж байна. HEX, EGO ба OMG —нар нь $2199, ба QUAKE Wars ба QUAKE 4 лаптоп нь 2 төрлийн CORE ба EPIC гэсэн тохиргоотойгоор $1999 аар зарагдаж байна.
Дэлгэрэнгүй »

Jul
30th

Dell ийн Inspiron 13 лаптоп ба 518 дэсктоп

Категори Компьютер, Лаптоп | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Inspiron 13 нь Dell ийн алдарт Inspiron серийн хамгийн сүүлийн бүтээгдэхүүн болон гарч байна. Inspiron 13 нь тун стильтэй $700 ийн үнэтэй үзүүлэлт сайтай компьютер нь таны зөв сонголт байх болно. 13-инчийн өндөр чанарын дэлгэцтэй, нэмэлт медиа товчлууруудтай, 8-in-1 медиа карт уншигч, DVD драйв, дотоод уайрлэс сүлжээ, вэбкамер ба Bluetooth холболттой. Хичээлдээ орж буй оюутнуудад зориулсан энэхүү компьютер нь үнийн хувьд ч тийм өндөр биш. Дараа долоо хоногоос эхлэн Wal-Mart аар эхлэн зарагдана.
Дэлгэрэнгүй »

Jul
30th

Dell Studio Hybrid дэсктоп гарна

Категори Компьютер | 2 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

dell studio hybrid

Ээ бурхан минь гэж энэ үнэхээр Dell үү? Тийм ээ, Studio Hybrid нь сүүлийн үед гарч буй дэсктопуудаас хамгийн дажгүй стильтэй нь билээ. Hybrid нь өвөрмөц гадаад төрхтэйгээс гадна түүний гаднах овор нь тун жижигхэн. Зузаахан толь бичгийн хэмжээтэй л ойролцоо байх. Босоогоор нь эсвэл хэвтээгээр нь байрлуулчих боломжтой. Мөн та Studio Hybrid ийг долоон янзын өнгөнөөс сонгож авах боломжтой юм. Энгийн компьютерүүдээс 70 хувиар бага эрчим хүчийг зарцуулдаг нь хүрээлэн байгаа орчиндоо тун хэрэгтэй гэсэн үг юм.
Дэлгэрэнгүй »

Jul
25th

E-Ball компьютерийн загвар, төсөөлөл

Категори Компьютер | 3 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Бид ирээдүйд гарах компьютерүүдийн өвөрмөц олон олон дизайныг та бүхэнд танилцуулсан. Тэгвэл энэ удаа тусгал бүхий дэлгэц, гартай электрон бөмбөгийг танилцуулж байн. Харахад л шууд күүл харагдаж байгаа биз дээ? Арай л тасархай загвартай юм аа. 6″ ийн диаметртэй болохоор авч явахдаа санаа зовохгүй байж болно. Би лав ийм дизайнтай компьютер дээр ирээдүйд ажилаа хийнэ гэж төсөөлж ч чадахгүй байна.

Дэлгэрэнгүй »

Jul
25th

Apple ийн таблет компьютер гарна

Категори Компьютер | 5 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Хараад сэтгэл чинь хөдөлж байна уу? Тэгэлгүй яахав Apple тун удахгүй өөрийн тач тэблээ энэ намраас эхлэн худалдаанд гаргах гэж байна. 12″ / 13″ орчим хэмжээтэй байх бүтээгдэхүүнийг нь та MacBook Touch ч гэж нэрлэж бараг болох байх. Intel ийн хамгийн сүүлийн үеийн Atom процессор дээр суурилсан DVD бичигчтэй “iPhone-шиг” GPS чиптэй ба Mac OS X үйлдлийн системтэй. 9 эсвэл 10 сард худалдаанд гарах учраас одооноос мөнгөө цуглуулаарай.

Jul
23rd

Acer Veriton S461 гарлаа

Категори Компьютер | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Veriton S461 бол хамгийн гайгүй үнэ санал болгож буй гайгүй үзүүлэлттэй Acer ийн компьютер ба Intel ийн Pentium Dual-Core процессорыг санал болгож байгаа ба үзүүлэлтийн хувьд тун дажгүй.

Үзүүлэлт:

* Intel® Pentium Dual-Core Processor E2200
* Integrated Intel Graphics Media Accelerator 3100
* 2GB DDR2 Memory, with 4 Memory Slots upgradeable to 8GB (one 2GB per slot)
* 80GB SATA II Hard Drive
* DVD-Dual drive (DVD+ /RW)
* Low-profile expansion slots: one PCI Express® x16, one PCI Express® x1, two PCI 2.3
* Gigabit LAN
* PS2 Keyboard and USB Optical Mouse
* Windows Vista® Business, with XP downgrade CD
* Microsoft Office Professional 2007 (60-day trial)

Acer Veriton S461 ийн Хойд Америкт зарагдаж буй үнэ нь $549.

Jul
14th

Acer Aspire X1200 дэсктоп гарлаа

Категори Компьютер | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

acer aspirex1200Компьютерийг ерөнхийд нь компьютер гэдэг утгаар нь бүхий л талаас нь ашигладаг хүмүүст зориулсан нэгэн машин гарсан нь Aspire X1200 юм. Энэхүү дэсктоп нь хос цөмт Athlon процессортой бөгөөд хурдан ажиллагаагаараа таны цагийг хэмнэнэ. Мөн хэрэв та хүсвэл Athlon X2 Dual Core 4850e, Athlon X2 Dual Core 5000+, ба Athlon X2 Dual Core 4850e зэргээс сонголт хийж тавиулж болно. 4GB ийн санах ой, хамгийг дээд талдаа 500GB ийн хард драйв, NVIDIA GeForce 8200 график карт, давхар гадаргуйт DVD бичигч, 14-in-1 медиа карт уншигч, HDMI, 7.1 аудио суваг, ба Vista Home Premium. Acer Aspire X1200 дэсктоп нь худалдаанд гарч эхэлсэн бөгөөд үзүүлэлтүүдээсээ хамааран $450 аас $700 ийн үнэтэй байна.

Jul
9th

Averatec ийн бүгдийг нэг дор багтаасан компьютер

Категори Компьютер | 2 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Электрон бүтээгдэхүүний тэргүүлэх үйлдвэрлэгч болох Averatec саяхан бүтэн ажиллагаатай All-In-One дэсктопыг үйлдвэрлэн худалдаанд гаргахад бэлэн боллоо.

Дэлгэрэнгүй »

Jul
8th

Packard Bell ipower X2.0 гарна

Категори Компьютер | 2 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

packard bell ipowerx2

Packard Bell ийн хамгийн сүүлийн загварын бүтээгдэхүүнүүд нь үнэхээр загварлаг болж чаджээ. Гадаад төрх нь ч загварлаг, дотоод хүчин чадал нь ч улам сайжирсан аж. ipower X2.0 нь өөрчилж болохуйц дэсктоп бөгөөд Acer ийн Predator ба Asus ийн ARES тай өрсөлдөхүйц хүчин чадалтай.
Дэлгэрэнгүй »