
Японы электрон бараа үйлдвэрлэгч Sanyo саяхан нимгэн, загварлаг өндөр чанартай дүрс бичиж авах болон зураг дарах чадалтай Sanyo Xacti DMX-HD800 камкордерийг танилцуулав. 3 хэмжээст дижитал нойс багасгагч фильтр нь улам илүү сайн чанартай видео бичих боломжыг таньд олгоно.
Дэлгэрэнгүй »

Зөөврийн хардныхаа энгийн нэгэн улиг болсон дизайнаас уйдаж байна уу? Тэгвэл та Meninos HDD кэйсүүдийг сонирхоорой. $290 ийн үнэтэй энэхүү хайрцагнууд дотор өөрийн хардаа суулгаад энд тэнд аваад явахад хүмүүсийн хорхой лав хөдлөх нь дамжиггүй ээ.
Дэлгэрэнгүй »

Chinavision саяхан өөрийн шинэ MP4 тоглуулагч болох CVSJ-1304 ийг гаргасан бөгөөд энэ нь дэлхийн хамгийн нимгэн зөөврийн медиа тоглуулагч болж байна. 4.5mm ийн зузаантай ба 1.8 инчийн мэдрэгч бүхий дэлгэцтэй 160 x 128 ийн нарийвчлалыг үзүүлээд P4, MP3, WMA, ASF ба WAV форматуудыг унших чадалтай. Мөн FM тюнер ба дахин цэнэглэдэг батерей, ба 2.0 USB холболттой.
Дэлгэрэнгүй »

Өөрийн ажлын ширээн дээр байлгаж байхад бас л күүл харагдах нэгэн төхөөрөмжийг танилцуулъя. Philips ийн энэхүү камер нь харь гаригийн хүн шиг хэлбэртэй хийгдсэн Bluetooth вэбкамер юм. Одоогоор бодитоор үйлдвэрлэгдсэн эсэхийг нь мэдэхгүй ч хэрэв үйлдвэрлэгдээд гарвал ширээг минь тун дэгжин харагдуулах нь.

Сүүлийн үед хэрэгтэй байгаа гарнуудын нэг нь яах аргагүй энэ USB Хөргөгчтэй Гар ба Хулгана нар юм. Хөргөгч бүхий гар нь дотроо сэнстэй учраас таны гарыг хөлрөхөөс сэргийлнэ. Японы зах зээлд худалдаалагдаж байгаа бөгөөд $65 ийн үнэтэй.

Ер нь харь гаригийнхан гэж байдаг болов уу? Байдаг ч бай, байдаггүй ч бай “Alien Mouse” таньд таалагдах байх аа. Хүрэлтээр бүгдийг зохицуулдаг хулгана гэж дизайнерийнх нь дүгнэснээр бол бугуй ба стресснээс болж таны гарт ямар нэгэн өвчин үүсгэхгүйгээрээ онцлогтой аж. Мөн 8 төрлийн өвчин намдаагч элементүүдээр хулганыг бүтээсэн учраас таны ая тухтай байдлыг сайтар хангахад хүрэлцээтэй.
Дэлгэрэнгүй »

Intel ийн Атом процессорных нь давхар цөмт хувилбар 9 сараас эхлэн гарах гэж байна. Atom 330 нь Атом брэндийн анхны давхар цөмт процессор ба 1.6GHz хүртэл ажиллах хүчин чадалтай. Чип нь 533FSB хурд ба 1MB ийн кэштэй. Мөн 64-битийг дэмждэг бөгөөд $43 ийн үнэтэйгээр 9 сарын 21 нд худалдаанд гарна.

Ажлын ширээн дээрээ элдэв төрлийн чимэг болсон зүйлүүдийг байрлуулах дуртай юу? Тэгвэл таньд USB оролтыг олшруулагч нэгэн үзэмжтэй гизмог санал болгож байна. 4 хүртэл порт оролтыг салаалж болох бөгөөд $20 ийн үнэтэй.

TechCrunch саяхан интернэт таблетийг зохион бүтээснээ зарлав. Тийм өндөр үзүүлэлттэй биш ч гэсэн үнийн хувьд боломжийн байгаа учраас хүмүүсийн сонирхолыг нилээн татаж байгаа аж. Вэб Таблет нь Firefox Tablet ээр тоноглосон нь TechCrunch ийн санаачлагч Michael Arrington ий санаа байсан аж. Нимгэн дэлгэцтэй Linux дээр суурилсан систем нь Firefox ба Skype нарыг ажилуулахад хүрэлцээтэй. Асааж унтраах товч, чихэвчний оролт, дотоод камер ба нам яригч, микрофон, Wi-Fi, нэг USB port, дотоод батерей, 512MB ийн RAM, 4GB хадгалах багтаамж ба iPhone-шиг мэдрэгч бүхий дэлгэцтэй гартай юм. Хэрэв та авахыг хүсвэл $200 таньд хэрэгтэй болох нь.
Дэлгэрэнгүй »

Хэрэв энэхүү компьютерийн гар үнэхээр худалдаанд гарахаар болвол 9 сард геймерүүдийн хувьд нэгэн том зүйл болох нь. Энэхүү гарны хамгийн онцгой зүйл нь гэвэл SideWinder X6 ийн дугаарны товчлууртай хэсэг нь салж нийлдэг бөгөөд зарим нэгэн хэрэгцээтэй товчлууруудыг суурилуулж өгсөнөөрөө онцлог болж чаджээ. Одоохондоо худалдаанд гарна гэдэг нь баталгаатай биш байгаа боловч хэрэв гарвал үнэ нь $80 байх аж.