Feb
6th

USB плазма зүрх

Категори Дагалдах хэрэгсэл | 3 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

plasma-heart1

Валентины өдөр ойртож буй энэ өдрүүдэд бидний зүгээс та бүхэнд санал болгох бэлэг бол зүрхэн хэлбэртэй энэхүү хэрэгсэл юм. Энэ бол USB плазма зүрхэн гаджет юм. Хэрэв таны найз охин тань компьютертээ гийк бол энэ бэлэг хамгийн өвөрмөц бэлэг болох магадлалтай. Үнэ нь $17

Jan
27th

Sony гийн өнгөлөг PSP-3000

Категори Дагалдах хэрэгсэл | 2 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

sony_carnival

Sony саяхан өөрийн PSP ийн цоо шинэ дөрвөн өнгийг танилцууллаа. Усан цэнхэр, улаан, шар ба ногоон өнгүүдийг та худалдаж авах боломжтой болж байна. PSP-3000 ийн шинэ хувилбарууд нь эдгээр бүтээгдэхүүнүүд ба 2009 оны 3 сарын 5 ны өдрөөс эхлэн Японы зах зээлд худалдаанд гарах юм. 2,200mAh ийн батерейтэй ба $223 ийн үнэтэй. 4GB Memory Stick PRO Duo санах ойн карттай ирэх ба жижиглэнгийн үнэ нь $279 байх аж.

Dec
22nd

NVIDIA GeForce GTX 295 dual GPU график карт гарна

Категори Дагалдах хэрэгсэл | 2 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

nvidia_geforce-gtx295
GeForce GTX 295 dual GPU график карт зарлагдав. GeForce серийн хамгийн хурдтай график картыг дэлхий даяар ирэх оны 1 сараас эхлэн $499 ийн үнэтэйгээр худалдаалж эхлэх аж. GTX 260 GPUs ба 576MHz ийн цөм хурд ба 1GHz ийн давтамж бүхий санах тойтой ба 1.8GB ийн багтаамжтай аж. DVI-I ба нэг HDMI порттойгоор ирэх ба Quad SLI төлөв дээр давхар харагдах боломжтой аж.

Dec
18th

Утасгүй жижиг гэрэлтдэг гар

Категори Дагалдах хэрэгсэл | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

wireless-illuminated-keyboard1

Brando өөрийн шинэ бүтээгдэхүүнтэйгээ иргэн ирлээ. Wireless Illuminated Super Tiny Keyboard нь утасгүй шинэлэг загварын гар юм. Нийт  56 товчлууртай бөгөөд авсаархан, хөнгөн, зөөж авч явахад тун эвтэйхэн аж. Энэхүү алгын чинээ гар нь худалдаанд 12 сарын сүүлээр гарч эхлэх бөгөөд $47 оор зарагдах юм байна.

Дэлгэрэнгүй »

Sep
28th

BenQ S6 MID гарна

Категори Дагалдах хэрэгсэл | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Хамгийн сүүлийн үеийн загварын гизмо дунд BenQ өөрийн S6 зөөврийн төхөөрөмжөөрөө нэгдэн орлоо. S6 нь жижиг UMPC бөгөөд 4.8-инчийн мэдрэгч бүхий дэлгэцтэй ба Intel ийн Atom дээр суурилжээ. 328грам энэхүү машин нь зам зуур явахдаа интернэтэд орохгүй байж чаддаггүй хүмүүст зориулагджээ. WLAN ба 3G холболттой. Бусад үзүүлэлт нь тодорхойгүй байгаа бөгөөд $626 орчим үнэтэй байх төлөвтэй.

Sep
28th

Nova Slider X 600 хулгана ба OVER дэвсгэр

Категори Дагалдах хэрэгсэл | 2 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Францын Nova компани саяхан Америкийн зах зээлд өөрсдийн Slider X 600 лазеран тоглоомчидод зориулсан хулгана ба OVER хэмээх хулганы дэвсгэрээ танилцууллаа. Slider X 600 нь тун ухаалаг хулгана бөгөөд өөрийн таашаалдаа нийцүүлэн хувиргаж тохируулах боломжтой. 3200 DPI хүртэл мэдрэгчийг сайжруулж болох ба 3 програмчилагдсан профайлтай ба 8 товчлууртай. USB холбогчоор 1000 Hz аар ажиллах ба 2 жилийн баталгаатай.
Дэлгэрэнгүй »

Sep
28th

T-Flash карт уншигчтай вэбкамер

Категори Дагалдах хэрэгсэл | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Дотроо яригчтай, микрофонтой, гэрэлтэй вэбкамер байгааг бид танилцуулж байсан. Тэгвэл таньд энэхүү удаа дотроо карт уншигчтай вэбкамерийг танилцуулж байна. Brando гийн энэхүү камер нь 19 грам жинтэй бөгөөд халааслаад карт уншигч маягаар аваад явахад ч гэсэн тун боломжийн. Хамгийн сонирхолтой нь 1.3mp ийн камер нь 180 дэлгэгдэж 270 хэм эргэх чадалтай. 640 x 480 нарийвчлалтай зургийг авах ба дотроо микрофон, T-Flash/Micro SD карт уншигчтай. Худалдаалагдаж буй үнэ нь $29.

Дэлгэрэнгүй »

Sep
28th

PC Remote Controller II яг хулгана шиг

Категори Дагалдах хэрэгсэл | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

ТВ ийн удирдлага шиг энэхүү компьютерний удирдлага нь хулганатай цуг ирдэг төхөөрөмж юм. Энгийн хулгана шиг ажиллах чададлтайгаас гадна төрөл бүрийн медиа файлууд, презентаци дээр ашиглах боломжтой. 4 програмчилагдсан товчлууруудтай ба аль нэгэн програмыг нэг товчлуур дараад нээчихэж чадна. Мөн WMP, RealPlayer, KMPlayer, TTPlay, WinDVD, ба PowerDVD ийг хүссэнээрээ удирдана. Тун аятайхан сонсогдож байгаа биз? PC Remote Controller II ийг та $21 аар авах боломжтой.

Sep
23rd

Супер жижиг гар

Категори Дагалдах хэрэгсэл | 2 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Супер Жижг гар нь энд тэнд уулзалтанд очиж аялдаг хүмүүст зориулагдсан эд. Маш нимгэн, жижиг хэмжээтэй энэхүү гар нь тун эвтэйхэн бөгөөд 56 товчлууртай. Үнэ нь $25.

Дэлгэрэнгүй »

Sep
23rd

Intel Atom 330 Dual Core Processor

Категори Дагалдах хэрэгсэл | 1 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч компани өөрсдийн хамгийн сүүлийн Atom давхар цөмт процесороо зарлалаа. Intel Atom Processor 330 нэрээрээ олны танил болсон 45 нанометрийн процесор нь нэтбүүкт зориулсан эд юм. Atom 330 features 1.6GHz core clock хурд, 533MHz хурд, 1MB ийн L2 кэш ба HyperThreading тай. Тогны хувьд 8W зарцуулна. Одоогоор үнэ нь тодорхойгүй байна