
Creative компани ZII дээрээ тулгуурлан MediaBook хэмээх Э-Ном уншигчийг олны хүртээл болгоход бэлэн болоод байнаа. Энэхүү ном уншигч нь видео, зураг, текстээс гадна олон төрлийн үйлчилгээнүүдийг үзүүлэх чадвартай. Хамгийн гол нь дэлгэц нь өнгөт бас даралт мэдрэгчтэй учир дэлгэцээрээ удирдах боломжтой.

Apple компани iPod Nano-гийнхоо шинэ хувилбарыг өргөн барилаа. Видео камер нэмж суулгасан бөгөөд дэлгэцийн хэмжээг илүү томоруулсан байна. Гялгар хөнгөн цагаанаас гадна хурц тод 9 өнгөний гадараас сонголтоо хийж авах боломжтой. Дэлгэрэнгүй »

Apple өөрийн шинэ гурав дахь үеийн 4GB iPod shuffle ийг улам жижигрүүлэн, гаднахыг нь сайжруулан дэлхийн хамгийн жижиг хөгжим тоглуулагч болгон гаргалаа. Мөн тэд VoiceOver хэмээх өвөрмөц технологийг ашигласан ба таны сонсож буй дууг хэн дуулсан, ямар нэртэй дуу гэдгийг энэхүү технологи таньд хэлж өгнө. Мөн хэр зэрэг батерей үлдсэнийг ч хэлж өгөх боломжтой. Дэлгэрэнгүй »

Нэтбүүкүүдийн хувьд хамгийн гол дутагдал нь оптикал драйв буюу ДВД, СД, Блү Рэй драйвууд байдаг. MacBook Air ч гэсэн иймэрхүү дутагдалтай. Тэгвэл Blu-ray + DVD драйв таны энэ бүх асуудлыг шийдвэрлэнэ. Бүх л төрлийн компьютер ба лаптоптой USB ээр холбогдон ажиллах ба Blu-ray дискийг уншиж, DVD бичиж, унших боломжтой. Үнэ нь $105

GoGear Ariaz хэмээх цоо шинэ бүтээгдэхүүнийг Philips танилцуулав. 4 сараас эхлэн Европт худалдаанд гарах энэхүү тоглуулагч нь мэдрэгч бүхий товчлууруудтай ба 2 инчийн дэлгэцтэй, FM radio, FullSound аудио тоноглол, ба MPEG-4 видео гаралтыг дэмжинэ. Ariaz нь 4GB, 8GB, ба 16GB ийн багтаамжтайгаар худалдаанд гарах 79 евро, 99 евро, ба 129 еврогийн үнэтэй. Дэлгэрэнгүй »

Adtec хэмээх Японы компани нэгэн өвөрмөц бүтээгдэхүүнийг танилцуулав. Энэ бол зүүж болдог Bluetooth ийн бугуйвч юм. Бугуйндаа зүүгээд ярилцахад зориулагдсан эдийг ашиглаж байгааг бусад хүмүүс хараад гартайгаа ярьж байна хэмээн эндүүрч болохуйц боллоо. Гүйж байхдаа, загас барьж байхдаа утсаа барьж ярихын оронд энэ төхөөрөмжийг ашиглах нь таньд илүү хялбах байх болно.
Дэлгэрэнгүй »

Чихэвчний үйлдвэрлэлээрээ дэлхийд хамгийн алдартай компани бол Германы Ultrasone юм. Студид, Дижей нарт ба хэрэглээнд зориулсан шинэ чихэвч болох Edition 8 нь Ultrasone ий хамгийн сүүлийн үеийн S-Logic Plus технологи дээр суурилсан бөгөөд дуу авиаг ямар ч өөрчлөлтгүй, нарийн дамжуулах юм Дэлгэрэнгүй »

USB Bamboo Speaker бол сүүлийн үед миний харсан хамгийн дажгүй эд байлаа. Энгийн бөгөөд тун хээнцэр харагдах энэхүү яригчийг өрөөнийхөө ширээн дээр тавьсан байхад бас л чамин харагдах байх. Сувенир байдлаар ч ашиглаж болох энэхүү яригчийг бэлэг болгож найзууддаа бэлэглээрэй. Зарагдаж байгаа үнэ нь $26.99.

Энэхүү бичигч тун загварлаг харагдаж байгаа биз? Asus SDRW-08D1S-U бол бизнесийнхэнд зориулагдсан загвар сайтай зөөврийн драйв юм. Нэтбүүктэй хэрэглэгч нар ч гэсэн ашиглаж болох бөгөөд ямар ч компьютер мэдэхгүй хүн хараад хүртэл алмайрах тийм загвар сайтай драйв.

Валентины өдөр ойртож буй энэ өдрүүдэд бидний зүгээс та бүхэнд санал болгох бэлэг бол зүрхэн хэлбэртэй энэхүү хэрэгсэл юм. Энэ бол USB плазма зүрхэн гаджет юм. Хэрэв таны найз охин тань компьютертээ гийк бол энэ бэлэг хамгийн өвөрмөц бэлэг болох магадлалтай. Үнэ нь $17