Sep
12th

Өмсөж болдог унаа

Категори Гэр ахуйн бараа | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Саяхан ийм өмсөж болдог унаа худалдаанд гарчээ. Бүр уралдаан хүртэл болж байгаа сурагтай. Шинэ үеийн унаанууд ийм л болж дээ.

Sep
2nd

Enter хаалганы хонх

Категори Гэр ахуйн бараа | 2 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |


Гийк хүмүүст зориулсан хамгийн шилдэг төхөөрөмж энэ л байх шиг байна даа. Одоо байгаа хаалганыхаа хонхны товчлуурны оронд нь үүнийг авч тавьбал бас л гоё харагдахаар байгаа биз? Одоохондоо албан ёсоор зах зээлд гарсан талаар мэдээлэл байхгүй байна. Гарвал та авах уу?

Aug
4th

Шинэ LG BD300 блю рэй тоглуулагч

Категори Гэр ахуйн бараа | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Гэр ахуйн барааны дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгч компани LG Electronics ба Netflix нар хамтран хамгийн анхны Blu-ray тоглуулагч ба Netflix ийн хэрэглэгчидэд 12,000 гаруй кинонууд ба ТВ ийн шоунуудыг ямар нэгэн нэмэлт төлбөргүйгээр үзэх боломжыг олгосон байна. LG BD300 Network Blu-ray Disc Player ийн тусламжтайгаар мэдээж та энэхүү боломжыг ашиглах бололцоотой болно.

Дэлгэрэнгүй »

Jul
31st

Шинэ Toshiba Camileo H10 HD камкордер

Категори Гэр ахуйн бараа | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Японы электрон барааны үйлдвэрлэгч Toshiba саяхан өөрийн Camileo гэр бүлийнхээ тоог нэмээр нэмж Camileo H10 загварын зөөврийн SD-дээр суурилсан HD камкордерийг гаргасан нь 720p видеог H.264/Mpeg4 форматаар бичих боломжтой юм.
Дэлгэрэнгүй »

Jul
24th

AMIMON ий уайрлэс технологи

Категори Гэр ахуйн бараа | 1 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Гэр ба оффист тань хөглөрдөг их утаснуудаас та залхаж байгаа гэдэгт би лав тун итгэлтэй байна. Компьютерт холбогдох утас, HD TV, консоль, PC, Blu-ray тоглуулагч гээд бүхий л цахилгаан төхөөрөмжүүд утаснуудаар хоорондоо холбогддог билээ. AMIMON ий тусламжтайгаар бид тун удахгүй тэрхүү ядаргааны утаснаас салах цаг ирж байна. Hitachi, Motorola, Samsung, Sharp, ба Sony гэх мэт томоохон үйлдвэрлэгчид нь өөрсдийн бүтээгдэхүүнүүддээ Wireless Home Digital Interface (WHDI) технологи ашиглахаар болжээ. 2008 он гэхэд энэхүү технологийг стандартжуулахаар төлөвлөж байгаа аж. WHDI гэж яг юу вэ? Хамгийн энгийнээр хэлбэл та ямар ч хувиралгүй HD видеогоо 1080p ээр ямар ч утас, кабелиар холбохгүйгээр үзэх боломжтой болно.
Дэлгэрэнгүй »

Jul
16th

Nintendo-гийн Wii-г улам сайжруулах нь

Категори Гэр ахуйн бараа | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

nintendo wii motion plus

Японы алдартай видео тоглоом үйлдвэрлэгч компани болох Нинтендо саяхан өөрийн хамгийн сүүлийн алдартай бүтээл болох Wii видео тоглоомны удирдлагад нэмж залгадаг бяцхан төхөөрөмжийг танилцууллаа. Wii MotionPlus нэртэй энэхүү жижиг нэмэлт залгагч нь удирдлаганы тусгалыг илүү нарийн, оновчтой, яг таг болгож өгөхөд чиглэгдсэн аж. Үйлдвэрлэгчдийн хэлж буйгаар бол 3-D орон зай шаардлагатай тоглоомуудад энэхүү нэмэлт залгагч нь илүү нарийн ажиллах бөгөөд таны тоглоом дахь өрсөлдөөнийг илүү бодитой болгоно хэмээж байна.

Jul
3rd

2gb санах ойтой SwissKnife

Категори Гэр ахуйн бараа | 1 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

swissknife usbdriveЦогц төхөөрөмж л гэж үүнийг хэлэх байх даа. SwissMemory саяхан аялах дуртай хүмүүст зориулан шинэ үеийн нэгэн технологийг танилцуулсан нь энгийн нэгэн аялал ба бизнесийн зорилготой аялалд ч хэрэг болохуйц эд бөгөөд тонгорого хутганд 2GB флаш суурилуулсан ба лазер тусгагчаар нь PowerPoint presentation ч хийх боломжтой юм. Яг энэхүү загвар нь $148 аар худалдаалагдаж байна.

Дэлгэрэнгүй »

May
12th

ASUS My Cinema-U3100Mini usb тв үзэгч

asus u3100miniДижитал маягаар ТВ үзэх буюу компьютер эсвэл лаптоп дээрээ тв үзэх дуртай хүмүүст зориулан нэгэн шинэ бүтээгдэхүүн гарлаа. ASUS ийн ASUS My Cinema-U3100Mini бүтээгдэхүүн нь хамгийн өндөр чанартай DVBT TV сигнал хүлээн авах, тог хэмнэн технологийн сүүлийн үеийн шийдлийг ашиглах энэхүү бүтээгдэхүүн нь үнэхээр хэрэгтэй эд байна билээ.

Apr
24th

D-Link PC-on-TV гарлаа

Категори Гэр ахуйн бараа | 1 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Миний санаж байгаагаар сарын өмнө би өөрийн мөрөөдлийн төхөөрөмжийн тухай блог дээрээ бичиж байсан санагдаж байна. D-Link ба Интернэт ТВ ийн провайдер Veoh Networks нар хамтран цоо шинэ D-Link PC-on-TV медиа тоглуулагч (DPG-1200) гаргалаа. Өөрөөр хэлбэл миний тэрхүү мөрөөдөж байсан төхөөрөмж юм л даа. PC-on-TV буюу компьютер дээрээ үздэг байсан файл, видеонуудаа том дэлгэцний ТВ дээр тоглуулах боломжыг энэхүү төхөөрөмж олгоно гэсэн үг. Хамгийн өндөр чанартайгаар интернэтээс хүссэн видеогоо сонгоод ТВ дээрээ үзнэ гэдэг жаргал биш гэж үү? Зах зээлийн үнэ нь $239.99 байх аж.

Apr
10th

Foosball буюу шинэ загварын ширээний хөлбөмбөг

Категори Гэр ахуйн бараа | 2 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Foosball Goes Stylish with “Eleven”Ширээний хөлбөмбөг сонирхогч залуучуудын сонирхолыг энэхүү “Eleven” загвар яах аргагүй татах байх. GRO design ба TIM загварын уран бүтээлчид саяхан хөлбөмбөгийн цоо шинэ загварын ширээг зохион бүтээж түүндээ маш гоё гэрэлтүүлэгийн эффект нэмж оруулсан бөгөөд үйлдвэрлэл, бүтээл гэдэг талаас нь харахад ямар ч өөлөх зүйлгүй болсон мэт санагдав.