Dec
29th

650 мянга гаруй хүнд “Орохыг хориглов

Категори Бизнес, Вэб сайтууд, Интернэт | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

ff
Монтенегро улсын Засгийн газраас ажлын байрандаа Facebook, Youtube зэрэг дэлхий даяар хэдэн сая хэрэглэгчидтэй вэбсайтууд руу орохыг хоригложээ. Тус улсын төрийн албан хаагчид ажлын цагаар олон нийтийг холбосон эсвэл видео портал сайтууд болох Facebook, Youtube руу нэвтрэх гэвэл “Орохыг хориглов” гэсэн мессеж гарч ирэх гэнэ. 650 мянга гаруй хүн амтай Монтенегро улсын хувьд сүүлийн хэдэн жилийн хугацаанд интернэт хэрэглээ асар хурдацтай өсч буй орнуудын нэг юм.

Oct
15th

HP Хятадад үйлдвэрээ барина

Категори Бизнес | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

HP гийн хүчин чадлыг нэмэгдүүлж Хятад дахь зах зээлийн хүрээгээ тэлэхийн тулд HP гийн Хятад дахь шинэ үйлдвэрийг барих гэж буйгаа зарлалаа. 20,000-метр квадрат талбайд Chongqing дахь нутаг дэвсгэрт компьютер ба лаптопны үйлдвэр байгуулахаар болжээ. 2010 оноос эхлэн үйлдвэрлэлээ эхэлж бүрэн хүчин чадлаараа ажиллах аж.

Sep
18th

Samsung-ийн $5.85тэрбумын саналыг SanDisk зөвшөөрсөнгүй

Категори Бизнес | 1 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Samsung-SanDisk хэлэлцээр нь Microsoft-Yahoo гийн хэлэлцээртэй тун төстэй харагдаж байна. MS хэрхэн Yahoo г авахын тулд тэднийг ятгах гэж оролдож байсан шиг үйлдлийг Samsung гарган SanDisk ийн менежментийг нэгж хувьцаа тутамд $26 оор тооцох нь ашигтай хэмээн зөвлөж байгаа аж. Нийт 55% ийн хувьцааг нь сүүлийн 52 долоо хоногийн  хамгийн өндөр үнээр нь худалдан авах саналыг тэд тавьсан билээ. Хэрэв SanDisk зөвшөөрвөл тэдэнд шинэ тоног төхөөрөмж худалдан авч илүү шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөөц бололцоо бий болох юм.

Jul
21st

Microsoft AOL ийг сонирхож эхлэв

Категори Бизнес | 0 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Майкрософт онлайн ертөнц дахь нэгэн том тоглогчийг олж авах гэж ихэд хүсэмжилж буй бололтой. Тэд саяхан л Yahoo г худалдаж авах гэж нилээн оролдоод бараагүй. Тэгвэл энэ удаа тэд онлайн ертөнцийн Б үсэг болох  AOL ийг сонирхож өөрсдийн MicroOL ийг бүтээхээр санаархаж байна. Майкрософтын онлайн хэлтэстэй AOL ийг нэгтгэх талаар захирлууд аль хэдийнээ хэлэлцээрээ эхэлсэн сурагтай. Yahoo бол онлайн ертөнцөд маш том байр суурийг эзлэгч компани, гэхдээ AOL үнэхээр Майкрософтод хэрэг болж чадах юм болов уу даа?

May
7th

Yahoo, Microsoft-той нэгдэх хүсэлтэй

Категори Бизнес | 5 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Microsoft-Yahoo гийн хамтын ажиллагаа гэж нэг үхрийн баас шиг юм яваад байнаа. Хамгийн анх Microsoft $44.6 тэрбумаар Yahoo-г худалдан авах санал тавихад нь интернэтийн мангасуудын нэг тэдний саналыг бага байна гээд буцаасан. Дараа нь анх тавьсан саналаа 5 тэрбумаар өсгөсөн боловч мөн л тоогоогүй. Үр дүнд нь Майкрософт өөрийн тавьсан бүх саналуудаа буцаан татаж авахад интернэтийн мангасын хувьцааны үнэ 15 хувиар унав. Yahoo гийн гүйцэтгэх захирал Jerry Yang энэхүү уналтын дараагаар хэлэхдээ “бид МС компанийг илүү ашигтай санал тавьбал хүлээн авах болно” хэмээсэн. Ямартай ч Гүүглийн эсрэг нэгдээд тэмцсэн бол илүү үр дүнтэй болох байсан юм шиг миний хувьд санагдаж байлаа..

Apr
8th

Microsoft, Yahoo-д 3 долоо хоногийн хугацаа өгөв

Категори Бизнес | 1 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Microsoft gives three weeks to Yahoo, otherwise will go for hostile takeoverMicrosoft ийн удирдлагууд Yahoo тай хийх гэрээ хэлцэлээ шавдуулж байна. Тэд Yahoo компанийн нэгж хувьцаа тус бүрийг $31 аар худалдан авах санал хүргүүлсэн бөгөөд эцсийн хариугаа өгөхөд 3 долоо хоногийн хугацаа өгчээ. Хэрэв тэд энэ удаагийн саналыг нь хүлээж авахгүй бол дараа дараагийн ширүүн алхамуудаа хийж ямар ч байсан тус компанийг худалдан авах болно гэдгээ Стив Балмер мэдэгджээ.

Mar
14th

Apple дэлхийн шилдэг 10т орлоо

Категори Бизнес | 3 Сэтгэгдэл Бичсэн Hantulga G |

Apple makes it to the top 10 among biggest phone makersFinancial Times ийн 2008 оны 2 сарын 28 нд гаргасан мэдээллээр Apple нь 2007 оны гар утасны борлуулалтаараа 10 р байранд бичигдсэн аж. Apple ийн хувьд зах зээлийн 0.6% ийг гар утасны борлуулалтаараа эзэлсэн нь тус компанийн хувьд гар утасны төрлөөр эхний 10 т бичигдэж байгаа анхны тохиолдол юм. 2007 онд нийт 1.3 тэрбум шинэ утсыг үйлдвэрлэсэн байна.

Feb
12th

Microsoft-ийн саналыг Yahoo зөвшөөрсөнгүй

Категори Бизнес | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

yahoo_billboard.jpgМайкрософтын тавьсан саналыг Yahoo компани татгалзлаа. Тэд Yahoo компанийг $44.6 тэрбумаар буюу нэгж хувьцааг нь $31 аар үнэлсэн билээ. Yahoo мөн Майкрософтын шинэ санал болох нэгж хувьцаа тус бүрийг $40+ аар үнэлсэн үнэлгээний саналыг мөн татгалзжээ.

Дэлгэрэнгүй »

Feb
4th

Yahoo-г Microsoft авах уу

Категори Бизнес | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

yahoo_google_ms.jpgМайкрософт компанийн Стив Баллмер саяхан 2 хоногийн өмнө Yahoo-гийн захирлуудын зөвлөлд хандан тус компанийн 62%-ийн хувьцааг 44.6 тэрбум доллараар худалдан авах саналтай байгаагаа илэрхийлсэн захиаг илгээсэн байна. Нэгж хувьцааны үнийг $31 аар тооцсон ба өчигдөрийн байдлаар хувьцаа нь $19.18 ийн үнэтэй байгаа. Дэлгэрэнгүй »

Jan
29th

Dell, Microsoft хамтран ДОХын эсрэг

Категори Бизнес | 0 Сэтгэгдэл Бичсэн admin |

dell-microsoft-red.jpgDell саяхан Microsoft компанитай хамтран Африкт бий болсон ДОХын эсрэг хамтдаа тэмцэн ажиллахаар болсон байна. Үүний тулд Dell нь тусгайлан гаргасан RED брэндийн компьютер ба принтер зэргийг нилээн өндөр үнэтэйгээр гаргах аж. RED брэндийн Dell PC нь Microsoft ийн софтуэртэй хамгийн сайн тохирох бөгөөд худалдан авалтын бараа тус бүрээс $50 с $80 ийн тусламж болгон санд хандивлах аж.

Дэлгэрэнгүй »