Tape drive нь tape дискнээс файл унших, хуулахад зориулсан төхөөрөмж.
Харин Tape нь томоохон хэмжээний мэдээллийг хуулж, хадгалахад зориулсан цахилгаан соронзон диск юм. Tape -ийг mainframe компьютер дэхь их хэмжээний мэдээллийг нөөцөлж, архивлан хадгалахад ашигладаг. Харин персонал компьютер дэхь их хэмжээний мэдээллийг архивлан хадгалах зориулалтаар сүүлийн үед шинээр нэвтэрч, нилээд өргөн дэлгэр ашиглагдаж байгаа цахилгаан соронзон диск нь Iomega корпорацийн Zip диск юм.
Дэлгэрэнгүй »
Zip drive нь персонал компьютер дэхь файлуудыг архивлах, хуулж авахад зориулсан жижиг авсаархан төхөөрөмж юм. Iomega корпораци нь zip төхөөрөмжийг өөрийн нэрийн дор гаргаж худалдаалдаг.
Zip төхөөрөмж болон диск нь 2 төрлийн хэмжээтэй байдаг. 100 Mb-н хэмжээ нь үнэн хэрэгтээ 100431872 байт бөгөөд энэ нь 70 ширхэг уян диск бүхий өгөгдөлтэй тэнцэнэ. Мөн 250 Mb-н диск, drive гэж байдаг. Таны хатуу дискэн дээрх бүх файлыг Iomega zip төхөөрөмжийн тусгай программийн тусламжтайгаар бүгдийг нь нэг болон цөөн хэдэн zip диск рүү хуулах боломжтой.
Дэлгэрэнгүй »
Факсын аппарат нь цаасан дээрх текст, гар бичмэл болон зургыг сканердаж дүрс болгон, электрон сигнал руу хувиргаж, телефон утсаар дамжуулан хүлээн авах талын факсын аппарат руу илгээдэг. Харин хүлээн авах талын факсын аппарат нь телефон утсаар дамжиж ирсэн дүрсийг цаасан дээр буулгадаг. Факсын аппарат нь утсаар ярих, факс илгээх, хүлээн авах, автомат хариулагч тавих зэрэг олон үйлдэлтэй цогц систем юм.
Дэлгэрэнгүй »
Бүх цахилгаан хэрэгсэл цахилгаан тэжээлийн үүсгүүрийг хэрэглэдэг бөгөөд үүнийг тэжээлийн блок хангаж өгнө. Тэжээлийн блок нь үндсэн хэд хэдэн хэсгээс бүрдэнэ.
Їүнийг доорхи зурагт харууллаа.
Дэлгэрэнгүй »
Фото зураг, сонин сэтгүүлийн хуудсан дээрх текстэн мэдээлэл, зургыг компьютерт оруулан засварлах, хадгалахад энэ төхөөрөмжийг ашигладаг.
Дэлгэрэнгүй »
Digital camera буюу тоон зургын аппарат нь ердийн 35 мм-ийн зургын аппараттай адил зураг авах үүрэгтэй боловч ажиллах зарчим, зургын чанар, аппаратны бүтэц зэрэг олон төрлийн зүйлээр хоорондоо ялгаатай. Ердийн зургын аппаратанд 24-36 кадр бүхий зургын хальс хийж, зургаа авсаны дараа хальсыг угаалгаж, цаасан дээр буулгадгыг хүн бүхэн мэддэг билээ.
Дэлгэрэнгүй »
Компьютер дээр суулгасан төрөл бүрийн тоглоомыг тоглоход зориулсан залуурын үүрэг гүйцэтгэх төхөрөөмжийг жойстик (Joystick) гэдэг.Жойстикийг дотор нь тоон, аналог гэж хуваадаг.
Дэлгэрэнгүй »
Энэ төхөөрөмжийг бид тог баригч гэж нэрлэдэг. үүний гол үүрэг нь цахилгаан тасарахад богино хугацаанд компьютерийг тэжээлээр тэтгэж, ажиллаж байсан нээлттэй файлуудыг хадгалж хаах, компьютерийг унтраах зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэх боломж олгодог.
Дэлгэрэнгүй »
Surge suppressor -г мөн surge protector гэж нэрлэдэг. Хувьсах гүйдэл бүхий цахилгааны шугам дээр эсвэл телефон утсанд Surge supressor-г тавьснаар цахилгаан цахих, хүчдэлийн хэлбэлзлээс үүдэн гарч болох цахилгаан төхөөрөмжүүдийн гэмтлээс хамгаалдаг.
Surge suppressor нь тогны салаалагч залгууртай ижил харагддаг боловч үүрэг нь өөр юм. Ердийн 220V -ooс их хүчдэл хэдэн миллисекундэд үргэлжлэн ирэхэд surge suppressor байхгүй нөхцөлд тогонд залгаатай төхөөрөмжүүд эвдэрдэг.
Дэлгэрэнгүй »