PDA болон GPS

Flash, Hard Drive news

Android tablet

10″ Android Tablet худалдаалж байна

    Хонг-Конгд үйлдвэрлэсэн хямд үнэтэй Android tablet pc танилцуулж байна. 10″ LCD дэлгэц нь Samsung Tab ийн дэлгэцтэй нэг үйлдвэрт үйлдвэрлэснээрээ онцлогтой. Нимгэн, хурдан, хэрэглэхэд эвтэйхэн тул таньд яг л Samsung Tab хэрэглэхтэй ижил мэдрэмж төрөх болно. Root эрх мөн дагалдаж байгаа. Цөөхөн ирсэн тул яараарай.

    WD My Book World 2TB-тай нь гарлаа

    Western Digital өчигдөр өөрийн шинэхэн бүтээгдэхүүн My Book World Edition буюу сүлжээгээр ажилладаг хадгалах төхөөрөмжийн шинэ загвар юм. Гэртээ болон ажил дээрээ хамаг хэрэгтэй файлаа хадгалахад зориулагдсан энэхүү хард драйвын шинэ нь 1TB багтаамжтайгаар $229.99 ийн үнэтэй ба энэ сарын сүүлээр 2TB ийн хувилбар нь $449.99 аар зарагдаж эхэлнэ.

    Toshiba Fujitsu-гийн HDD бизнесийг авлаа

    Нилээн удаан явсан цуу яриа ийнхүү шийдэгдлээ. Fujitsu саяхан хоёр талын ойлголцлын хамтын ажиллагааны бичигт (HDD) Toshiba гийн хамтаар гарын үсэг зурлаа. 2009 оны эхний улиралдаа багтаан гэрээгээ байгуулахаар төлөвлөсөн аж. HDD-тэй холбоотой бизнесийн 80 гаруй хувийг Toshiba Group худалдаж аван шинээр компани байгуулан ажиллах аж. 20 гаруй хувийг нь Fujitsu өөртөө тодорхой хугацаанд хадгалах юм байна.

    Western Digital 2TB Caviar хардын үнэ 300$

    Томоохон шиг орон зайтай хард дээрээ өөрийнхөө татаж авсан кинонуудыг хадгалах хүсэлтэй байна уу? Тэгвэл таньд Western Digital ийн 2TB хард драйвыг санал болгож байна. Хамгийн сүүлийн үеийн Caviar Green хард драйв нь дэлхийн хамгийн анхны бөгөөд хурдан 2TB ийн ногоон хард драйв юм. 32 MB ийн кэштэй ба USB/FireWire/eSATA зөөврийн хард маягаар ажиллах боломжтой. Western Digital ийн мэдэгдэж буйгаар бол Caviar WD нь энгийн дэсктопны болон бусад компьютерүүдийн WD ийн хард драйваас буюу IntelliSeek, NoTouch, ба IntelliPower технологиос 40 гаруй хувиар бага тог зарцуулдаг. WD Caviar Green 2TB нь $299 ийн үнэтэй.

    Шинэ Apricorn 1.5TB DVR Xpander

      Компьютерийн аксесуар үйлдвэрлэгч Apricorn, Inc компани өөрийн цоо шинэ 1.5TB DVR (Digital Video Recorder) Xpander ийг танилцуулсан нь одоогийн зах зээл дээрх хамгийн том багтаамж бүхий DVR болсоныг зарлалаа.

    Iomega ийн шинэ хард драйвууд

      Шинэ зөөврийн хард драйв авахаар зэхэж байна уу? Тэгвэл таньд Iomega гийн шинэ коллекцийг хямдралын үнээр нь танилцуулж байна. Iomega 500GB Prestige Portable Hard Drive нь $50 аар хямдарч $149.99 болжээ. Оюутан болон файлууд байнга зөөвөрлөх шаардлагатай хэрэглэгчидэд тун хэрэгтэй, чанар сайтай эд юм. 500GB ийн багтаамжтай ба хэрэв таньд энэ багтаамж багадаж байвал $80 аар хямдарч  $89.95 ийн үнэтэй болсоныг худалдаж аваарай!

    Крисмасаар бэлэглэх флаш

    Зул сарын баяр, шинэ жил дөхөөд ирэхээр бусад хүмүүст бэлэглэх зүйлс ховордоод ирдэг. Тэгвэл технологи хөгжиж буй өнөө үед таньд нэгэн бэлэг санал болгоё. Энэ бол X’mas оймсон USB Flash Drive юм. Крисмасын үеэр бусдад бэлэглэх хамгийн шилдэг бэлгүүдийн нэг яах аргагүй байж чадах байх. 4гб ийн багтаамжтай бөгөөд дэлгүүрүүдээр $25 аар зарагдаж байна.

    Hammer Storage ийн 750гб ийн хард

    Багтаамж сайтай зөөврийн хард драйв хайж байна уу? Hammer Storage ийн сүүлд гаргасан бүтээгдэхүүнийг сонирхоод үз. Энэхүү зөөврийн эд нь 2.5-инчийн usb 2.0 ба 160GB аас 750гб хүртэл багтаамжтайгаар худалдаанд гарчээ. Асар хөнгөн хийгдсэн учраас халаасандаа хийгээд явах ч боломжтой. Мөн гаднах арьсыг нь өөрийн хүссэнээр сольж болдог. 160GB ба 500GB ийн загварууд нь худалдаанд гарсан ба 750гб ийн хувилбар нь 2009 оны эхээр гарна.

    WD Caviar Green зарлагдлаа

    WD өнөөдөр хоёр дахь үеийн алдарт WD Caviar Green дэсктопны хард драйвыг танилцуулав. GreenPower хэмээх технологи дээр суурилсан бүтээгдэхүүн нь бусад энгийн хард драйвуудтай харьцуулвал эрчим хүч зарцуулалт нь багассан. 500GB ээс 1TB ийн багтаамжтайга худалдаалж эхлэв. WD гийн хамгийн сүүлийн WD Caviar Green хард драйвууд нь илүү чимээгүй ажиллагаатай юм.