PDA болон GPS

Баркод уншигч терминал

Android tablet

Sony гийн E-Reader – PRS-700

Sony өөрийн гурав дахь үеийн электрон ном уншигч PRS-700 ийг саяхан танилцуулав. 11 сард эдгээр нь худалдаанд гарах бөгөөд US$400 ийн үнэтэй байх аж. PRS-700 нь 280грамм жинтэй бөгөөд PRS-700 нь өөрийн дотоод санах ойдоо 350 номыг хадгалах боломжтой ба нэмэлт санах ойг хийсэн ч болно. Sony гийн BBeB (Broadband electronic book), Microsoft Word documents, Adobe PDF ба International Digital Publishing Forum ийн XML-based EPUB формат унших боломжтой. PRS-700 нь 6-инчийн электрон дэлгэцтэй ба орчин тойрны гэрлийн мэдэрч өөрийн дэлгэцний ялгаралыг тод эсвэл бүдэг болгоно.

GPS аюултай юу

Нью-Йорк хотын таксины жолооч нар тус хотын 13,000 таксины машиныг дотор нь GPS хяналт суулгасан шинэ машинаар солих төлөвлөгөөг эсэргүүцэж байна. Жолооч нар нь энэхүү технологиос ихэд айж буйгаа мэдэгдээд өөрсдийн ямар нэгэн хувийн нууцлал байхгүй болно гэдэг гол эсэргүүцэлийг үзүүлж байгаа аж.

TomTom One XL албан ёсоор зарлагдлаа

TomTom One XL өнөөдөр албан ёсоор худалдаанд гарах гэж буйгаа зарлалаа. The One XL нь хуучин загвар болох TomTom One –ийг улам сайжруулан боловсронгуй болгосон хувилбар нь юм. Дэлгэцийн хэмжээг 3.5 ямх байсныг 4.3 ямх болгосон ба тухайн цаг үеийн хөдөлгөөн, урсгалыг мэдэж болох функцыг оруулсан байна. Мөн Хойд Америкийн газрын зурагт сая сая цэгүүдийг нэмж байрлуулсан ба 2 болон 3 хэмжээст байдлаар газрын зургийг харах боломжтой. Текст болон дуут хэлбэрээр зүг чигээ заалгах боломжтой ба Bluetooth 2.0 –ийг өөртөө суулгасан ба цэнхэр шүд бүхий утсаар мөн зүг чигээ заалгуулж болно. The TomTom One XL нь 6 сараас эхлэн худалдаанд …

Dell: Баяртай PDAs, сайн байна уу, ухаант утас минь?

Тун сонирхолтой л юм. Саяхан л бизнесмэнүүд маань PDA-д дурлаж байсан цаг. DigiTimes-ийн мэдээллэж буйгаар Quanta Computer хэмээх Тайваний лэптоп ба хардуэр үйлдвэрлэгч компани нь "PDA handset" ийг Dell-д зориулан үйлдвэрлэж байгаа бөгөөд түүнийгээ удахгүй худалдаанд гаргах гэж байгаагаа зарлав "Fly" хэмээх нэртэй төсөл Windows Mobile 6 ухаант утас нь QWERTY гар ба HSDPA-г дэмжин ажилладаг. Энэхүү мэдээнээс долоо хоногийн өмнө Dell өөрсдийн PDA болох Axim-ийг үйлдвэрлэхээ зогсоохоо мэдэгдсэн билээ. Ухаант утаснуудын борлуулалт тогтмол өсөн улмаар PDA-г зах зээлээс түрэн гаргасаар байгаа нь ийм шийдэлд хүргэжээ. Ron Garriques нь хуучин Motorola-гийн гар утасны салбарыг ахлан ажиллаж байсан бол одоо Dell-ийн …