Компьютер

Сүлжээгээр Printer- ийг дундаа ашиглах

Сүлжээний нэг давуу тал бол принтерийг дундаа ашиглах явдал юм. Принтрийг сүлжээнд ашиглах тохиргоо хийгддэг. Ингэхдээ: Start-printers and faxes-ээр ороод сүлжээнд ашиглах принтрийг идвэхжүүлэн хулганы баруун талын товчлуурыг дарж Sharing команд өгнө. Sharing цонхоор орж Share This Printer – ыг бөглөөд ОК товчин дээр дарна. Энэ тохиргоог хийснээр принтерийг сүлжээнд дундаа ашиглах боломжтой болно.

Шинэ зөөврийн хэвлэгч гарлаа

  Технологийн чиглэлийн дэлхийд тэргүүлэх үйлдвэрлэгч компани Dell саяхан шинэ халаасны хэмжээтэй Wasabi PZ310 нэртэй зөөврийн өнгөт гэрэл зургийн хэвлэгчийг таницуулав. Хаана ч халаасандаа хийгээд авч явж болохуйц энэхүү хэвлэгчний хорыг ZINK Zero Ink Printing Technology бүтээжээ.

Samsung SCX-4500W хамгийн жижиг утасгүй хэвлэгч

Samsung America өнөөдөр цоо шинэ утасгүй хэвлэгчээ танилцууллаа. CLX-3175FW, ML-1630W ба SCX-4500W загварууд нь дотоод 802.11b/g уайрлэс холболттой бөгөөд цаг, орон зайг тань хэмнэж хамгийн гол нь ширээг тань ямар нэгэн утасгүй харагдуулах нь юу юунаас илүү чухал бөлгөө. Samsung CLX-3175FW бол өнгөт 4-үйлдэл-1 дор багтаасан хэвлэгч, хувилагч, сканер ба факсын үүргийг гүйцэтгэнэ. ML-1630W нь одоогоор дэлхийн хамгийн жижиг хэмжээтэй утасгүй хэвлэгч ба хар өнгөтэй төгөлдөр хуур мэт л харагдах ба хамгийн чимээ багатай хэвлэгчээр мөн тодорчээ.

Samsung CLP-315WK өнгөт утасгүй лазерийн принтер

Өөрийн ажлын болон гэрийнхээ өрөөг яаж ч гоё тохижуулсан гэсэн кабель, утаснууд таны хөдөлмөрийг тэр дор нь үгүй хийнэ. Тийм ч учраас сүүлийн үед томоохон үйлдвэрлэгчид аль болох утасгүй зүйлийг хийхээр идэвх санаачилга гарган ажиллаж байна. Үүний хамгийн сүүлийн жишээ гэвэл Samsung ийн утасгүй технологи ашиглан хийсэн CLP-315WK дотоод сүлжээний өнгөт лазеран принтер юм. 16 цаасыг минутанд хар цагаанаар хэвлэх чадалтай ба 4 ширхэг цаасыг өнгөтөөр хэвлэх чадалтай. Солонгост тун удахгүй зарагдаж эхлэх ба үнэ нь $280.

Canon Шинэ SELPHY ES3 ба SELPHY ES30 фото хэвлэгч

SELPHY ES3 ба SELPHY ES30 нар нь өмнөх Каноны SELPHY ES2 ба ES20 фото хэвлэгч нарын сайжруулсан хувилбар юм. ES3 нь арай илүү том LCD дэлгэцтэй ба ES30 нь 3.0″ инчийн LCD дэлгэцтэй. Зөөврийн маягаар авч яваад зургаа түргэн хугацаанд хялбараар хэвлэх боломжыг олгох зорилготой хэвлэгч нь 1гб ийн дотоод санах ойтой. 15 төрлийн санах ойн картуудыг ашиглах боломжтой бөгөөд энэ 9 сараас эхлэн SELPHY ES3 нь US$199.99 ба SELPHY ES30 нь US$149.99 аар зарагдана.

Polaroid-ийн халаасны хэмжээтэй фото хэвлэгч

Polaroid компани нэгэн шинэ технологийг танилцууллаа. Энэ бол зургийг нь дараад шууд өөрөө хэвлэгч камер юм. PoGo хэмээх хэвлэгчтэй камер нь арын халаасанд багтах жижиг хэмжээтэй ба хэвлэсэн зургаа стикер болгоод наах ч боломжтой. Дижитал эрин зууныг өөрийн өнгө аясаар тодорхойлохыг хичээж байгаа Polaroid ийн хувьд энэхүү бүтээгдэхүүн нь хувьсал хийсэн зүйл боллоо гэж өөрсдөө мэдэгджээ. Ямар ч хор ашигладаггүй Zink цаасан дээр хэвлэдэг технологийг ашигласнаар хороо хэмнэх боломжтой хэдий ч Zink цаас нь хэвлэх тутамд нэмэлт 35 центийн илүү үнэтэй. Polaroid ийн PoGo 7 сарын 6 нас эхлэн Best Buy ийн ихэнх том салбаруудаар $149 ийн үнэтэйгээр худалдаагдана.

Халаасны принтер

“Polaroid” компани зургаа тэр дор нь хэвлэн гаргадаг зургийн аппарат гаргадгаараа олны танил болсон байдаг. Тэгвэл Лас Вегаст болох электрон барааны үзэсгэлэнд гар утас болон зургийн аппаратнаас зураг өнгөтөөр угаах боломжтой жижиг хэмжээний хэвлэгч танилцуулах болсноо мэдэгдсэн байна. Тус принтерийг 150 ам.доллараар зарах гэнэ.

HP-н шинэ Deskjet/Photosmart принтер

Өнөөдөр HP –ээс гурван Deskjet ба нэг Photosmart принтерийг шинээр гаргах гэж буйгаа зарлав. – HP Photosmart C4280 нь гурван үндсэн функцтай бөгөөд хэвлэх, сканердах, хувилах боломжтой. 1.5 ямх хэмжээтэй өнгөт LCD дэлгэцтэй бөгөөд санах ойн оролт, хүрээгүй 4×6 хэвлэх боломжтой өнгөт хэвлэгч болон нэмэлт 6 өнгөөр хэвлэх функцыг өөртөө агуулсан энэхүү бүтээгдэхүүний үнэ нь $100 байх ба 5 сараас худалдаанд гарна.

Lexmark-н шинэ таван өнгөт хэвлэгч

Lexmark өнөөдөр өөрсдийн таван шинэ өнгөт хэвлэгчийг танилцуулав. Хар болон нэмэлт гурван өнгийн тусламжтайгаар өнгөт хэвлэлийг чанартай, бага өртөгтэйгөөр хэвлэх боломжийг олгож байгаа юм. – Z1300– нь $25 –ийн үнэтэй үндсэн хэвлэгч ба хараар 22 хуудсыг 1 минутанд харин 16 хуудсыг өнгөтөөр 1 минутанд хэвлэдэг. 2 төрлийн хор ашигладаг ба хар ба CMY. 3 төрлийн нэмэлт хороор та 6 өнгөөр хэвлэх боломжтой.