Нэтбүүк

Acer Aspire One 521 and 721 netbooks

Сүүлийн үеийн нэтбүүкүүд AMD процессортой болж эхэллээ. Тийм ч учраас Acer ийн шинэ нэтбүүкүүд болох Aspire One 521 ба 721 нар нь шинэ процессортойгоор гарч эхэллээ. Тэдний хамгийн сонирхолтой зүйлс нь гэвэл 2010 AMD HD Netbook Platform той батаерейгээ удаан барих юм.

Хүүхдүүдэд зориулсан нэтбүүк

Энэ зун хүүхэддээ шинэ нэтбүүк авахаар төлөвлөж байна уу? Тэгвэл таньд хүүхдэд зориулсан нэг шинэ нэтбүүкийг танилцуулъя. Яг л хүүхдэд тохирсон загвартайгаас гадна 10.1″ ийн мэдрэгч бүхий дэлгэцтэй.

Суралцахад зориулагдсан Dell Latitude 2110 нэтбүүк

Dell ийн шинэ Latitude 2110 нэтбүүк нь боловсролын салбарт ажилладаг хүмүүст түлхүү зориулагджээ. Latitude 2110 ийн хамгийн сонирхолтой нь оюутнуудад зориулсан тусгай савтай бөгөөд гар нь бохирын хамгаалалт бүхий хэрэгсэлтэй.

Nokia Booklet 3G Netbook албан ёсоор зарлалаа

Гар утас үйлдвэрлэгчдийн тэргүүлэгч Нокиа зөөврийн компьютер хийж эхэллээ. Энэхүү нэтбүүк нь Nokia Booklet 3G netbook нэртэйгээр худалдаанд гарах бөгөөд Intel’s Atom процессортой, 12 цаг зайгаа барих чадалтай, 10 инчийн өргөн HD дэлгэцтэй, SD карт уншигч, Webcam, HDMI, 3G, WiFi, Bluetooth, GPS болон Windows 7 үйлдлийн системтэйгээр гарч байгаа юм байна. Удахгүй албан ёсоор үнэ болон бусад зүйлсийг албан ёсоор нийтэд зарлана.

ASUS Eee PC Seashell 1101HA гарна

Eee PC Seashell ийн шинэ загварыг та харж байна. Acer Aspire One A0751h ийн нэтбүүктэй төстэй Seashell 1101HA нь 11.6-инчийн дэлгэцтэй бөгөөд 1366×768 ийн нарийвчлалтай. Бусад үзүүлэлт нь ч гэсэн сайн бөгөөд Intel Menlow процессортой юм. Мэдээж 6-cell батерейтэй ба 2200 mAh ба 2800 mAh ийн хүчин чадал нь 10 цаг ба 11 цаг ажиллахад тохиромжтой.

ASUS Eee PC 1000HV өөртөө график карттай

Долоо хоног бүр л шинэ шинэ бүтээгдэхүүнүүд гарсаар байна. ASUS ийн шинэ Eee PC гарчээ. Хамгийн сүүлийн Eee гэр бүлийн гишүүн нь 1000HV ийн 10″ өргөн дэлгэцтэй нэтбүүк бөгөөд AMD Radeon HD 3450 график карттайгаар онцлог бөгөөд анхны эх хавтан дээрээ бус тусдаа график карттай нэтбүүк гэдгээрээ онцлог болж байна.

Lenovo IdeaPad S12 гарна

Саяхан Lenovo өөрийн анхны NVIDIA гийн Ion платформ дээр суурилсан нэтбүүкийг гаргалаа. Lenovo S12 нь бусад нэтбүүкүүдтэй ерөнхийдөө төстэй үзүүлэлттэй ба гол онцлог нь эх хавтан дээрээ суурилсан NVIDIA гийн график хурдасгагч юм.

Өдөр хоног өнгөрөх тусам нэтбүүкүүд шинэчлэгдэн гарсаар байна. Dell өөрийн шинэ Inspiron Mini нэтбүүкийг $299 ийн үнэтэйгээр гаргасны дараахан буюу өчигдөр Acer өөрийн шинэ хоёр машиныг танилцуулав. 11.6-инчтэй Аcer Aspire One AO751h ба 10.1-инчийн Acer Aspire One AOD250 нар нь Intel Atom ийн процессортой $349.99 ба $298 ийн үнэтэй аж. Хамгийн сонирхолтой нь 11.6 инчтэй нь Atom Z520 процессор дээр суурилсан ба 11.6-инчийн WXGA 16:9 ийн Acer CrystalBrite High Definition LED back-lit TFT LCD (1364 x 768 resolution) тай.

Acer Aspire One 571 блю рэйтэй гарна

Үнэхээр гайхалтай байгаа биз? Нэтбүүкүүд Блю Рэй байтугай СД РОМтой гарах нь боломжгүй мэт санагдаж байсан цаг саяхан. Тэгвэл Acer Aspire One ийн 571 машин нь жижиг Блю рэй драйвтай ирдэг. Aspire One 571 нь Atom N280 процессортой, 10.1″ 16:9 өргөн дэлгэцтэй ба 1280×720 ийн нарийвчлалтай, Quartics Q1721 Multimedia Coprocessor ийг H.264 контент хувиргахад ашигладаг ба 1GB ийн RAM тай. Одоогоор үнэ нь тодорхойгүй байна.

Asus Eee PC 1004DN анхны оптикал драйвтай нэтбүүк

Нэтбүүкийн зах зээлд хангалттай олон бүтээгдэхүүнүүд бий болчихлоо. Тэгвэл эдгээр үйлдвэрлэгчид содон бүтээгдэхүүн гаргаж байж өрсөлдөх хэрэгтэй болох нь. Тэдний анхдагч  болж PC 1004DN нэртэй N280 процессортой, 1.66GHz ийн хурдтай 3.5-инчийн оптикал драйвтай 10.9 X 7.55 X 1.33 хэмжээтэй 1.7 кг жинтэй. 10-инчийн 1024 X 600 нарийвчлалтай, 120GB PATA хатуу дисктэй ба 2GB SoDIMM ийн санах ойтой. Анхны дотроо оптикал драйвтай энэхүү нэтбүүк нь Windows эсвэл Linux үйлдлийн системтэй ажиллах боломжтой.