Интернэт

10″ Android Tablet худалдаалж байна

    Хонг-Конгд үйлдвэрлэсэн хямд үнэтэй Android tablet pc танилцуулж байна. 10″ LCD дэлгэц нь Samsung Tab ийн дэлгэцтэй нэг үйлдвэрт үйлдвэрлэснээрээ онцлогтой. Нимгэн, хурдан, хэрэглэхэд эвтэйхэн тул таньд яг л Samsung Tab хэрэглэхтэй ижил мэдрэмж төрөх болно. Root эрх мөн дагалдаж байгаа. Цөөхөн ирсэн тул яараарай.

    Lenovo IdeaPad U загварын шинэ лаптоп – U160, U460 ба U460s

    Lenovo өнөөдөр өөрийн шинэ IdeaPad U Series ийн лаптопоо танилцуулав. Lenovo IdeaPad U160, U460 ба U460s нар нь тун загварлаг, өнгөлөг бөгөөд загвар хөөх дуртай хүмүүст яг тохирох аж. Зөөвөрлөхөд хялбар, үзүүлэлт сайтай, загварын хувьд ярилтгүй энэ лаптоп нь олны танил хүмүүст тохирох юм шиг санагдаад байгаам даа.

    Nokia Booklet 3G Netbook албан ёсоор зарлалаа

    Гар утас үйлдвэрлэгчдийн тэргүүлэгч Нокиа зөөврийн компьютер хийж эхэллээ. Энэхүү нэтбүүк нь Nokia Booklet 3G netbook нэртэйгээр худалдаанд гарах бөгөөд Intel’s Atom процессортой, 12 цаг зайгаа барих чадалтай, 10 инчийн өргөн HD дэлгэцтэй, SD карт уншигч, Webcam, HDMI, 3G, WiFi, Bluetooth, GPS болон Windows 7 үйлдлийн системтэйгээр гарч байгаа юм байна. Удахгүй албан ёсоор үнэ болон бусад зүйлсийг албан ёсоор нийтэд зарлана.

    Alienware M17x гарна

    Alienware өөрийн хүчирхэг лаптопын тоог нэмээр нэмж геймерүүдэд зориулан шинэ бүтээгдэхүүнээ гаргалаа. “All Powerful” хэмээх нэртэй M17x загварын машин нь тоглоход зориулсан хамгийн сүүлийн үеийн тоноглолтой бөгөөд Core 2 Extreme Quad-Core processor, 8GB DDR3 RAM, ба хоёр ширхэг GeForce GTX280M GPU тай. Хүчтэй сонсогдож байгаа биздээ?

    Лаптоп авах гэж байна уу?

    Сүүлийн үед янз бүрийн л лаптопуул, нэтбүүкүүд зах зээлд гарах боллоо. Sony Vaio, Toshiba Portege, HP Voodoo Envy 133, Lenovo IdeaPad, ThinkPad X300 нараас гадна хамгийн сайн сонголт гэж болохоор гурван компьютерүүдийг харьцууллаа.  Dell ийн энэхүү цоо шинэ бүтээгдэхүүн нь маш олон хүний анхаарлыг татаж байна. Dell Adamo * $1,999 (Dell Web site) * 4 pounds * 13.4-inch screen * 1.2GHz Core 2 Duo * Intel GS45 Integrated Graphics * Internal optical drive: no * Wi-Fi 802.11n wireless * 128GB solid-state drive * One-year warranty

    Gateway TC Series 14.1″ загварлаг лаптоп

      Gateway өөрийн шинэлэг, загварлаг лаптоптойгоо эргэн ирлээ. TC серийн шинэ лаптопуудын үзүүлэлтүүд нь тун сайжирсан байна. Хөнгөн бөгөөд авч явахад хялбар 14-инчийн High Definition дэлгэцтэй лаптоп нь $649.99 аас үнэ нь эхэлж байна.  TC7306u нь хар ба бургунди өнгөтэй. Intel Pentium Dual-Core Mobile T4200 процессор (2.0 GHz), 4GB DDR2 RAM, Intel Graphics Media Accelerator 4500M, Dual Layer DVD Burner, 320GB hard drive, Wireless, Card Reader, ба Microsoft Windows Vista Home Premium тай ирнэ.

    LG Xnote P510 гийн шинэ лаптоп

      Asus өөрийн N81Vg лаптоп хамгийн сүүлийн үеийн NVIDIA GeForce GT 120M график карттай гаргасан бол үүнээс нь LG ч гэсэн хоцорсонгүй. Тэд өөрсдийн Xnote P510 хэмээх сүүлийн бүтээгдэхүүнээ бизнесийн хүрээний хэрэглэгчдэд зориулан NVIDIA GeForce GT 130M видео гартаар тоноглов. 15.4” LCD дэлгэц LED тэйt, Intel Core 2 Duo T9800 (2.93GHz) processor, 64GB SSD + 500GB HDD, 4GB ийн DDR3 RAM, NVIDIA GeForce GeForce GT 130M график карт 512MB санах ойтой, ба Blu-ray drive.

    Eurocom D900F Phantom i7 лаптоп гарна

    Intel ийн Core i7 процессор бол маш хүчирхэг гэдгийг бид өмнө нь мэдээллэж байсан. Хэрэв лаптопууд энэ процессорыг ашиглавал асар хурдан болох нь мэдээж. Үүний сонгодог жишээ бол Eurocom ийн D900F Phantom i7 юм. 17-инчийн дэсктопыг орлож чадахуйц үзүүлэлттэй лаптол болжээ. Intel i7 процессор ба X58 чипсэттэй ба 1.5TB ийн хард драйв, 8GB DDR3 RAM, ба NVIDIA G280 график карттай. Хэрэв таньд мөнгө л байвал үзүүлэлтийг тань хүссэнээр чинь өгье л гэж байна дөө.

    Acer Ferrari 1200 лаптоп гарна

    Acer өчигдөрхөн өөрсдийн шинэ бүтээгдэхүүн болох Ferrari-дээр суурилсан лаптопуудаа гаргах гэж буйгаа зарлав. Ferrari 1200 серийн лаптоп нь машин сонирдог, хүчин чадал, хурдыг эрхэмлэдэг хэрэглэгчидэд зоруилагджээ. 12.1-инчийн дэлгэцтэй Ferrari 1200 нь Acer ийн Ferrari 1100 ийг сайжруулсан загвар юм. Turion X2 процессортой ба 4GB RAM, ба ATI график карт нь таны хэрэгцээг хангаж чадна. F1 ийн машиныг хийхэд ордог зарим материалыг уг лаптопонд оруулж өгсөнөөрөө тун онцлог болжээ.

    Sony гийн VAIO G3 гарна

    Японы Sony корпораци өнөөдөр G-Serie ийн шинэ загвар болох VAIO G3 ийг танилцуулав. Хамгийн сүүлийн үеийн Vaio нь 12.1-инчийн зөөвөрлөхөд тун хялбараар хийгдсэн эд юм. Хөнгөн бөгөөд ажиллагаа нь дундаж бизнесмэнүүдийн хэрэгцээг хангаж чадахуйц бүтээгдэж. 898 грам жинтэй ба 13 цаг батерейгээ барьдаг ба Intel vPro Technology дээр суурилсан. Бас нэгэн сонирхолтой зүйл нь гэвэл компьютерийн гар нь усны хамгаалалттай бөгөөд 200сс ийн ус асгахад яах ч үгүй.