PDA болон GPS

Баркод уншигч терминал

Android tablet

10″ Android Tablet худалдаалж байна

    Хонг-Конгд үйлдвэрлэсэн хямд үнэтэй Android tablet pc танилцуулж байна. 10″ LCD дэлгэц нь Samsung Tab ийн дэлгэцтэй нэг үйлдвэрт үйлдвэрлэснээрээ онцлогтой. Нимгэн, хурдан, хэрэглэхэд эвтэйхэн тул таньд яг л Samsung Tab хэрэглэхтэй ижил мэдрэмж төрөх болно. Root эрх мөн дагалдаж байгаа. Цөөхөн ирсэн тул яараарай.

    Kingston 256GB USB FLASH ХУДАЛДААНД ГАРГАЛАА

    Бидний сайн мэдэх Kingston Technology компани саяхан өөрсдийн Kingston DataTraveler 300 серийн 256GB ийн багтаамжтай USB флэш дискийг гаргасан ба энэ нь одоогоор европын зах зээлд 657 еврогийн үнэтэй зарагдаж байна.

    Dell Inspiron ийн шинэ дэсктоп

    Dell ийн Inspiron лаптопууд нь тун фанки стильтэй байсан. Гэхдээ дэсктопууд нь төдийлөн санаанд хүрэхүйц байж чадаагүйг бид мэднэ. Тэгвэл өнөөдөр Dell тэр бүх асуудлыг шийдвэрлэн нимгэн , шинэ Dell Inspiron ийг танилцуулав. 8 янзын өнгөнөөс сонгож авах боломжтой бөгөөд унтлагын өрөөндөө тавьчихсан байхад хүртэл нэг их зай эзлэхээргүйгээр хийгджээ.

    Dell Studio One 19 шинэ компьютер

    Dell саяхан бүгдийг нэг дор багтаасан компьютерээ Dell Studio One 19 хэмээн нэрлэн гаргалаа. Хөнгөн цагаан, шилээр бүрсэн энэхүү компьютер нь 18.5-инчийн дэлгэцтэй ба 16:9 ийн 1366 x 768 нарийвчлалтай.

    CyberPower Gamer Dragon тоглоомын дэсктоп

      Өнөөдөр CyberPower өөрийн шинэ дэсктопыг зарласан нь Gamer Dragon байв. Хамгийн сүүлийн үеийн AMD Phenom процессортой бөгөөд Gamer Dragon нь гурван төрөлтэй. Эхнийх нь Gamer Dragon 8000 ба дундаж хэрэглээнд Gamer Dragon 9000 буюу хамгийн супер хэрэглээнд Gamer Dragon CrossFire X Ultimate ийг ашиглавал зохино. Стандарт үзүүлэлтүүд нь бүх л Gamer Dragon загваруудад AMD Phenom II X4 CPU 920/940 процессортой; AMD 790GX эх хавтан; 4GB DDR2 санах ой; ATi Radeon видео график карт; өндөр хурдны SATA-II хард драйв; Blu-Ray; ба Microsoft Windows Vista Home Premium Edition тай ирнэ.

    Maingear Remix Workstation гарна

    Maingear саяхан шинэ дэсктопоо танилцуулсан нь Remix байв. Хамгийн их хүчин чадал шаарддаг дэсктопыг ашиглах шаардлагатай хүмүүст энэ бүтээгдэхүүн зориулагджээ. Видео монтаж хийдэг, график дизайнер гэх мэтийн хүмүүст тун хэрэгтэй эд болж чадсан аж. Intel Core i7 процессор ба илүү хурдтай DDR3 RAM зэрэг нь энэ дэсктопыг улам хүчирхэгжүүлж чаджээ.

    HP Pavilion IQ506 Touchsmart Intel Desktop PC

    HP Firebird 803 тоглоомчидод зориулсан компьютер

    Hewlett-Packard ийн тоглоомчидод зориулсан Firebird 803 нэртэй компьютер гарлаа. NVIDIA nForce 760i SLI чипсеттэй Core 2 Quad Q9550 2.83GHz процессор бөгөөд хос NVIDIA GeForce 9800S график карт, 4GB ийн RAM, 2x 320GB HDD, Blu-ray drive, 5in1 карт уншигч, Wireless, Bluetooth, ба Vista тай. Одоогоор үнэ нь тодорхойгүй байна.