Зурагт

SAMSUNG 3D ЕРТӨНЦ

Цахим техник үйлдвэрлэгчид хамгийн нимгэн зурагтыг бид бүтээлээ гэсэн утгатай мэдээллийг сүүлийн хоёр жилд мөн ч ихээр цацжээ. Гэтэл ердөө 8 мм зузаантай хирнээ 55 инчийн ийм “хуудсан” зурагт бас байдаг ажээ! Ийм зүйл урд хожид байгаагүй билээ. Техник үзүүлэлт: ҮНЭ: 9000$ ДЭЛГЭЦИЙН НЯГТРАЛ: Full HD (1920x1080p) ДЭЛГЭЦИЙН ДАВТАМЖ: 200 Гц ТЮНЕР: аналог: (PAL, SECAM, NTSC, NICAM), тоон: DVB-T/C (CI, PCMCIA слот) МАЛЬТИМЕДИА: USB, DLNA, Internet@TV ДЭМЖИХ ФОРМАТУУД ба ФАЙЛУУД: MPEG-4 (H.264-ийг оролцуулаад), tp, ts, mkv, MP3, WMA, JPEG ОРОЛТ: 4 HDMI, 1 SCART, 1 компонентын, композитын, 1 VGA, 2 USB, 1 LAN, аналог аудио ба CI-слот ГАРАЛТ: 1 оптик …

ASUS-ийн HDTV гаргах төхөөрөмж гарлаа

Саяхан ASUS компани медиа сонирхогчидод таатай нэгэн мэдээг дуулгав. HDTV Suite-HDMI нь High Definition тусгай бөгөөд үнэтэй ТВ худалдан авах шаардлагагүйгээр үзэх боломжыг олгож буй бүтээгдэхүүн юм. ТВ бокс нь өөрийн энгийн дэлгэцэндээ залгаад л Өндөр Чанар буюу High Definition ийг үзэгчиддээ мэдрүүлэх боломжтой. Дүрсний чанар нь 1920×1200 хүрдэг. Мөн та компьютертээ холбоод дэлгэцэндээ тааруулаад компьютер дээрээ үзэх боломжтой болно.

Matsushita Electric компани 150 инчийн зурагт гаргана

Японы “Matsushita Electric” компани саяхан 150 инчийн плазма дэлгэцтэй зурагт гаргах гэж байгаагаа зарласан байна. Хэрэв энэ бүтээгдэхүүн худалдаанд гарвал дэлхийн хамгийн том плазма зурагт болох юм байна.“Panasonic” брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ олны танил “Matsushita Electric” компани ирэх сард АНУ-д болох цахилгаан барааны үзэсгэлэнд уг зурагтаа танилцуулах болсон байна. Харин албан ёсны нээлтээ 2009 онд хийхээр төлөвлөж байгаа аж.

Samsung SDI 31 инчийн органик дэлгэцээ гаргалаа

Дэлхийд зурагт болон компьютерийн дэлгэцний үйлдвэрлэлтээрээ тэргүүлдэг компаниудын нэг Өмнөд Солонгос улсын “Samsung SDI” өчигдөр маш нимгэн, 31 инчийн органик дэлгэцээ танилцууллаа.

Segnity – ярьдаг, халаасны телевизор

Түүнчлэн түүнд ямар команд өгч байгаагаас хамааран танд зөвлөгөө өгнө. Дууг нь чангалах үед Segnity нь “Хэтэрхий чанга биш үү?” гэж танд сануулж, дэлгэцийг бүдгэрүүлэх үед “Үүнээс илүү бүдгэрүүлж хэрэггүй юм биш үү? Айн?” гэх зэргээр танд сануулдаг байна. 4 ш ААА зайгаар 3 цаг ажиллана. USB холболттой энэхүү халаасны ТВ нь12800 иен буюу 110 ам долларын үнэтэйгээр Японд ирэх долоо хоногоос худалдаанд гарах юм байна. 

Алгаа ташаад л зурагтаа удирдана

Victor Company of Japan буюу бидний хэлж заншсанаар JVC компанийнхан “алгаа ташингаа хэрхэн телевизороо удирдах” тухай CEATEC үзэсгэлэн дээр танилцуулжээ. Хэрэглэгчид алгаа таших эсвэл гарынхаа дохио зангаагаар зурагтаа удирдах гэнэ. JVC нь 2 жилийн өмнөөс л энэхүү алга ташилт, гарын дохио зангаагаар зурагт удирдах талаар судалж эхэлсэн ажээ.

Автомашины жолоодлогын системийн мотоциклуудад зориу

RWC компани 10 сарын 2-6-нд Япон улсад зохиогдсон СЕАТЕС үзэсгэлэн дээр RM-A4000 хэмээх энэхүү системээ танилцуулсан юм.

СЕАТЕС үзэсгэлэн дээр 1 мм нимгэн плазма-д суурилсан дэ

RGB плазма хоолойнууд нь тусгаарлагдсан учраас 3 мм-н пикселтэй. 100х50 см-н дэлгэц нь 43 инчийн дэлгэцтэй эн зэрэгцэх гэнэ. Плазма хоолойн технологи нь илүү том дэлгэцийг бүтээхийн тулд жижиг хэсгүүдийг зүйдэлгүйгээр нэгэн бүхэл болгоход зориулагдсан юм. Тиймээс 1 м/кв дөрвөлжин хэсгүүд нь дахин тоноглолгүйгээр 1х2 м эсвэл 2х3 м дэлгэцийг бүрдүүлэх аж.Одоогийн байдлаар энэхүү технологи эхний шатандаа явж байгаа бөгөөд иймэрхүү нимгэн ТВ-үүд нь 5-10 жилийн дараанаас л үйлдвэрлэгдэж магадгүй гэнэ.

Sony-гийн 3мм-ийн зузаантай ТВ

Шинээр гарсан Sony Drive XEL-1 OLED TV-ийг харахад та хоёр зүйлийг биширнэ. Нэг нь 1,000,000:1 контрастын харьцаа ба хоёр дахь нь уг ТВ-ийн зузаан нь 3-мм. 11-ямх ТВ нь 960 x 540 пикселийн нарийвчлалтай бөгөөд дижитал удирдлага, 2x 1W яригч, HDMI, USB, ба Ethernet оролттой. Хэмжээсүүд нь ойролцоогоор 287 x 140 x 253-мм ба хүнд нь 2кг (3.3-pounds).

Хүүхдийг ТВ-ээс салгах хялбар арга

Эцэг эхчүүд маань хүүхдээ ТВ-ийн урд удаан байлгахгүйн тулд янз бүрийн аргуудыг авч хэрэгжүүлдэг. Харин тэрхүү аргууд дундаас хамгийн оновчтой буюу үр ашигтайг нь та бүхэнд танилцуулж байна. ТВ-ийн тогны залгуурыг “TV Timer”-т залгаад дараа нь тогонд холбох ба энэхүү автомат цаг тоолуур нь өгөгдсөн хугацаа нь дуусахад ТВ-г автоматаар унтрааж орхино.Хүүхдүүдээ удаан хугацаанд орхиж явахдаа ч гэсэн санаа зовох хэрэггүй болж байна. өдөрт асаалттай байлгах цагийн хязгаарыг нь тохируулаад л болоо.