Дэлгэц

AOC V17 супер нимгэн LCD: $200 ийн үнэтэй

AOC ийн хамгийн сүүлийн LCD дэлгэц нь өөрийн энэ категоритоо хамгийн шилдэг байж одоогоор чадаж байна. 17-инчийн V17 нь дизайн сайтай төдийгүй үзүүлэлт нь ч сайн. Загварын хувьд 12mm ийн зузаантай ба шилэн бүрхүүлэн 1W stereo дотоод яригчуудтай нь их таалагдав. 1,440 x 900, 5000:1 contrast ratio, 200cd/m2 brightness, 10ms response time, ба VGA вэбкамертай. V17 нь энэ оны сүүлээс эхлэн $200 аар зарагдана.

NEC 22-инчийн MultiSync EA221WM LCD дэлгэц

NEC өчигдөр шинэ 22-инчийн өргөн дэлгэцийг танилцуулав. 22-инчийн MultiSync EA221WM өргөн LCD дэлгэц нь үзүүлэлтийн хувьд хамгийн сайн нь байж чадах бөгөөд ашиглагдсан технологийн хувьд ч 5ms ийн хариу өгөх хугацаатай. Өргөн өнцгийн 176 хэмээс харагдах боломжтой контраст харьцаа нь 1000:1. Өөртөө 4 USB оролт, дотоод яригч зэрэг нь бусад дэлгэцүүдээс ялгарах давуу тал.

Тоглоомчдын жаргалын дэлгэц

Та өөрийн мульти монитороороо бахархдаг уу? Тэгвэл наадах чинь аль хэзээний моодноос гарсан гэдгийг хэлье. Таньд танилцуулах гэж байгаа энэ монитор бол засгийн газрын танхимд байрлах 27 ширхэг 67″ ийн HD мониторуудыг нийлүүлсэнтэй адил хэмжээтэй дэлгэц юм. Бурхан минь гэж.. Та төсөөлж чадаж байна уу? 12×4 метрийн хэмжээтэй энэхүү дэлгэц нь 12,600 x 3,150 ийн нарийвчлалыг үзүүлэх чадалтай.

Мэргэжлийн дизайнерт зориулсан дэлгэц

DS-24000 Studio бол 24 инчийн өргөн өнцгийн LCD дэлгэц бөгөөд мэргэжлийн график дээр ажилладаг хүмүүст зориулагдсан эд. Гадаад үзэмж нь ч тэр тун дажгүй бөгөөд үзүүлэлт нь ч сайн. Хамгийн дээд хэмжээндээ 10,000:1 контраст ялгаруулах чадалтай. Samsung ийн  Super-PVA (Patterned Vertical Alignment) ийн тохиргоотой ба Color Tuning функцыг ч мөн ашиглах боломжтой ба бүтэн HD нарийвчлалтай. Солонгосын дотоодын зах зээлд худалдаалагдаж байгаа бөгөөд үнэ нь тодорхойгүй байна.

ASUS Eee Дэлгэц гарлаа

Нилээн удаан хүлээлгэсний эцэст Eee Дэлгэцийг нэг нь ямар ч байсан үйлдвэрлэж эхэллээ. ASUS ийн энэхүү алдартай Eee брэнд нь iMac ийн бүгдийг нэг дор багтаасан компьютер шиг харагдуулах аж. Гэхдээ одоогоор зүгээр дэлгэц байх уу, бүгдийг нэг дор багтаасан компьютер байх уу гэдгээ хараахан үйлдвэрлэгчид нь шийдэж амжаагүй байна. iMac шиг ганцхан цагаан өнгөнд баригдахгүй бөгөөд өөр олон янзын өнгийн хувилбартайгаар гарах аж. 19″ эсвэл 20″ ийн хэмжээтэй дундаа вэбкамертай ерөнхий дүр зураг харагдаж байна. Баруун талд нь 2 usb порт ба карт уншигч, дэлгэцний доод хэсэгт цайруулалт, контраст тохируулах хэсэг ба Denon стерео яригчтай. Одоогоор хэзээ гарах нь …

BenQ дэлхийн анхны 21.5” 16:9 Full HD LCD дэлгэц

Дэлхийн хамгийн анхны 21.5” ийн 1080p Бүтэн HD LCD дэлгэцийг 1920×1080 нарийвчлалтайгаар BenQ E2200HDA гаргалаа. 10,000:1 DCR ба 300nit цайралт нь хамгийн баялаг 16.7сая өнгийг чанарын хамгийн өндөр түвшинд ялгаруулан харуулах бололцоотой. Дотор нь суурилуулсан өсгөгч нь мөн чанарын нилээн гайгүй дугаралтыг (2 x1W) ялгаруулдаг. Ямартай ч дүрсний чанарыг дахин нэг мэдрэх боломжыг энэхүү дэлгэц таньд олгож байна.

Sanyo гийн усны хамгаалалттай 52″ LCD дэлгэц

Усны ба электрон бараа үйлдвэрлэгчдийн тулаан үргэлжилсээр. Sanyo CE52SR1 саяхан зах зээл дээр танилцуулагдав. Энэхүү дэлгэцний хамгийн онцлог чанар нь гэвэл усны хамгаалалтандаа оршино. Үйлдвэрлэгчдийн хэлж байгаагаар дэлгэцнээс гадна бусад хэсгүүд рүү ч ус нэвтрэхгүй байхаар хийгдсэн юм байна. Хэдийгээр CE52SR1 ийг гадаа талбайд байрлуулах зорилгоор үйлдвэрлэсэн ч хэрэв та хүсвэл угаалгын өрөөний ханан дээрээ ч байрлуулах боломжтой юм. Бүрэн чанарын HD нарийвчлал (1920 by 1080 pixels), ба 1500:1 контраст харьцаа ба 1500cd/m2 ийн цайралттай учраас нар туссан ч гэсэн та дүрсийг нь үзэх боломжтой гэсэн үг. SANYO CE52SR1 нь энэ 10 сараас эхлэн $13,995 ийн үнэтэйгээр зарагдана.

Asus LS221H нь дэлхийн хамгийн нимгэн 22″ дэлгэц

Гэртээ хамгийн сүүлийн үеийн дижитал төхөөрөмжийг цуглуулах дуртай хүмүүст зориулан гаргасан нэгэн шинэ бүтээгдэхүүнийг танилцуулъя. Asus өчигдөр дэлхийн хамгийн нимгэн 22-инчийн Widescreen LCD дэлгэцийг LS221H LCD гаргав. Маш нимгэн энэхүү дэлгэцний гаралт нь мөн тун сайн бөгөөд дэлгэцний гадна хэсгийг шилээр хийсэн болохоор ямар нэгэн зураас гарахгүй давхар хамгаалалттай аж. Үзүүлэлтүүд:

VMJ-гийн дэлхийн хамгийн том 3 хэмжээст дэлгэц

VMJ Japan дэлхийн хамгийн том 3D дэлгэцийг 65″ ийн өргөн дэлгэцтэйгээр гаргалаа. Энэхүү дэлгэцний хамгийн том давуу тал нь та ямар нэгэн нүдний шил зүүлгүйгээр 3 хэмжээст графикийг мэдрэх боломжтой юм. 1,920 × 1,080 дэлгэцний нарийвчлалыг харуулах боломж, 6ms хариу хандалтын хугацаа ба 120 хэм эргүүлж үзэх боломж зэрэг нь энэхүү бүтээгдэхүүний үнэ цэнийг улам ихэсгэж 6 сард $29,708 ийн үнэтэйгээр худалдаанд гарах аж.

Тог ашиглахгүй дэлгэц

Fujitsu хэмээх Японы шинийг санаачлагч компаний тухай бид хангалттай их сонссон. Саяхан тэд Siemens тэй хамтран нэгэн цоо шинэ дэлгэцийг танилцуулсан нь амрах үедээ ямар нэгэн тог ашигладаггүй бүтээгдэхүүн юм. Дэлгэц ажиллах хамгийн гол зарчим нь монитор унтрах үед тусгай свич ажиллан тогноос салган дэлгэцийг амраах юм. Үйлдвэрлэгчдийн мэдээллэж буйгаар бол энэхүү свич нь жилд маш олон мянган еврогийн цахилгаан хэмнэх боломжтой. Ажлын өдөр тутамд ажил тарсаны дараа дэлгэцүүд нь компьютерээс сигнал ирэхгүй байх тохиодлолд хадгалалтын горимд шилжин ажилладаг. Энэ горимд ажиллаж байгаа тохиолдолд тодорхой хэмжээгээр тог зарцуулдаг. Ямартай ч энэхүү дэвшилтэт технологи бүхий “тэг ватт”ын дэлгэц нь 2008 оны …