Гэрийн хөгжим

Барбигийн Мп3 тоглуулагч

  Энэ жил буюу 2009 онд Барби хүүхэлдэйний 50 насны төрсөн өдөр болж байна. Тэмдэглэлт ойн хүрээнд Mattel хэмээх тоглоом үйлдвэрлэгч компани MP3 тоглуулагчийг INNO Design ий тусламжтайгаар гаргасан байна. Косметикийн саванд багтах энэхүү ягаан өнгөтэй тоглуулагч нь 2 гб ийн багтаамжтай, радио тоглуулагчтай бөгөөд хүзүүндээ зүүж болохуйц байдлаар хийгдсэн.

Касетаа Alesis TapeLink USB аар дижиталжуул

1970 аас эхлээд 1990 ээд оны сүүл хүртэл бид касет тоглуулагчийг ашигладаг байсан. 90 ээд оны сүүлээс эхлэн компакт диск хэмээх сайхан технологи гарч ирсэнээс хойш касетны дугаралтын чанар ч гэсэн гологдох болсон билээ. Тэгвэл тухайн үедээ хийж бүтээж байсан зүйлээ, эсвэл дурсгалтай бичлэг, дуу, хоолойгоо архивлан үлдэхийг хүсвэл таньд хамгийн сүүлийн үеийн дунд оворын Alesis ийн TapeLink ийг санал болгож байна. USB холбогчоор компьютер лүүгээ холбоод касетнаасаа гарах авиаг мп3 болгоод хадгалах боломжтой боллоо.

Шинэ iPod Nano гарав

Apple өөрийн хамгийн нимгэн iPod (6мм-ийн зузаан) оо шинэ загвараар урлан танилцууллаа. 2-инчийн LCD дэлгэц (320×240 пиксел) тэй ба гадуураа хөнгөн цагаанаар бүрэгдсэн дөрөв дэх үеийн iPod nano юм. Дэлгэцний ялгаруулалт улам сайжирсан ба шинэ iPod Touch дээр хэрэглэгдсэн технологийг ашиглан 9 янзын мөнгөлөг, чернелэн ягаан, хөх, ногоон, улбар шар, шар, ягаан, улаан ба хар өнгөтэйгээр зарагдаж байна.

iPod -оо чангалцгаая

Аудио технологи улам жижгирсээр байгааг бид мэднэ. Жижгэрэх тусам илүү хүмүүсийн сонирхолыг татаж байгаа хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа хэдий ч зарим нэгэн үйлдвэрлэгчид түүний эсрэг зүгт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Жишээ нь “Geneva Sound System XL.”

iPod –ийн удирдлага хар өнгөтэй болов

Keyspan –ий гаргаад удаагүй байгаа iPod –ийн удирдлага болох “TuneView” –ийн гадаад үзэмжинд хэрэглэгчид нилээн голсон байдалтай хандаж байсныг тус компани харгалзан үзээд хар өнгөтэй болгож өөрчилсөн байна. Саарал өнгөтэй Өмнө нь саарал өнгөтэй тун үзэмжгүй харагдаж байсан гэж ихэнх хэрэглэгчид ярив. iLounge –ийн мэдээлж буйгаар бол шинэ гялгар тод хар өнгөтэй загварыг $180-р худалдан авах боломжтой аж.