Гэрийн театр

APPLE TV том өрөөний iPod

90-ээд оны сүүлээр Apple нь хэрэглэхэд төвөгтэй техникүүдийг хялбарчилж байсан. iMac нь хувийн компьютерийн хэрэгцээнд, харин iPod нь зөөврийн хамгийн эрэлттэй техникийн нэг болж чадсан. Харин одоо Стив Жобс ба компани нь таны гэрийн зугаа цэнгэлийг нэмэгдүүлэхийн $299-р Apple TV-г худалдаалж байна. Гэхдээ энэ яг юу бэ? Ямар нэгэн утсан холболтгүйгээр iTunes-ийн тоглуулах жагсаалтанд байгаа файлыг 5 хүртэлх компьютерт тоглуулах боломжтойгоос гадна энэхүү хайрцагийн 40GB багтаамжтай хатуу дискнээс мөн та контент уншуулах боломжтой. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та өөрийн компьютерт буй кино, зураг, дуу зэргийг өөрийн өргөн дэлгэцээр хүлээн авах боломжтой. Apple-ийн уриа нь “Хэрэв iTunes-д байвал …

Зөөврийн MP80D тоглуулагч

ДВД үзэх дуртай залуусын хамгийн чамин сонголт бол зөөврийн тоглуулагч байдаг. Хэдэн сарын өмнө MP70D хэмээх зөөврийн тоглуулагч маш олон хүний анхаарлыг татаж байсан цаг саяхан, тэгвэл энэ удаа түүний ах нь ирэх нь энэ. 8 ямх хэмжээтэй дэлгэцээр та дүрсийг хамгийн тод, хурц байдлаар харах боломжтой.

Samsung –ийн шинэ бүтээгдэхүүн “Дүо HD” Blu-ray/HD DVD тоглуулагч

Samsung өөрийн өрсөлдөгч LG –тэй нэгдэн HD диск тоглуулагчийг гаргах гэж байна. Сэтгүүлчдэд мэдэгдсэнээр Солонгосын электрон бараа үйлдвэрлэдэг хамгийн том хоёр компани хамтран BD-UP5000 буюу “Дүо HD” тоглуулагчийг 2007 оны эцсээс өмнө гаргахаар ажиллаж байгаа аж. Энэхүү тоглуулагч HD-DVD ба Blu-ray дискийн форматын технологи болох HDi ба BD-Java –г дэмжинэ. Одоогоор үнээ хараахан тогтоож амжаагүй байна хэмээн ярив.

Sony VAIO VGF-WA1 –ийг удахгүй Хойд Америкийн зах зээлд

Sony –гийн шинэ аудио төхөөрөмж удахгүй зах зээлд нэвтрэх гэж байна. VGF-WA1 нь VAIO PC хэсгээс гаргаж буй маамуу нь аж. Wi-Fi –г идэвхжүүлсэн энэхүү тоглуулагч нь 4 цаг хүртэл хугацаанд өөрийн батерей-р ажилладаг. Мөн түүнчлэн MP3, AAC, WAV, ба ATRAC3 форматын аудиог тоглуулна. Windows XP/Vista PC –с VGF-WA1 –тай холбогдон вэб радио станцаас мөн тоглуулж болно.