Видео тоглоом

Nintendo 3DS

Nintendo компани өөрийн шинэ бүтээл Nintendo 3DS бүтээгдэхүүнийг албан ёсоор зарлалаа.  Энэ тоглоомын гол онцлог нь 3 хэмжээст дэлгэцтэй бөгөөд ямар ч нүдний  шил хэрэглэхгүйгээр 3 хэмжээст орчинд тоглох боломж юм (3D театрт кино үздэг шиг наашаагаа товойж харагдах юм байх). 2011 оны 3-р сард худалдаанд гарах бөгөөд үнэ нь ямар байх нь одоогоор тодорхойгүй байна. Нинтендогийнхон зөөврийн компьютер тоглоомын технологийг  дараагийн шатанд гаргах энэхүү  шинэ тоглоомныхоо талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэ 6 сард Лос Анжелест болох алдарт E3 Expo (Electronic Entertainment Expo) хэмээх электрон бараааны үзэсгэлэн яармаг дээр танилцуулах гэнэ. Жич: дээрх зураг уг бүтээгдэхүүний жинхэнэ зураг биш бололтой