Техник хэрэгсэл

M7225 гар терминал

Хөнгөхөн, чанартай, олон талын ашигтай M7225 нь олон функцтэй, утасгүй зөөврийн компьютер бөгөөд үүнийг худалдаа, үйлдвэрлэл, агуулахад зориулж бүтээсэн. Хүнд нөхцөлд тэсвэртэй тул үйлдвэрлэл , уул уурхайд ашиглахаас гадна хөнгөн жинтэй, авсаархан тул худалдаа болон бусад нөхцөлд хэрэглэх боломжтой. Windows® CE 6.0 үйлдлийн систем суурьлагдсан, энэхүү төхөөрөмж нь 802.11b/g+Bluetooth® утасгүй холболт, лазер болон 2D зураасан код унших ба, 3.5″ LCD точ дэлгэцтэй. Зураасан кодтой холбоотой аль ч асуудал дээр M7225 нь хамгийн ухаалаг шийдэл байх болно. Ердөө 500гр жинтэй Бүхэл өдрийн турш баркод уншуулсан ч та цуцахгүй. Windows® CE 6.0 Microsoft© компаниас гаргасан хамгийн сүүлийн үеийн үйлдлийн систем. Шаардлагатай програм …

Баркод уншигч терминал

OpenERP — Хүний нөөц — Ажилтан бүртгэх

OpenERP систем дээр ажилтан бүртгэх. Мөн байгууллагын бүтцийг систем дээр хэрхэн тусгах тухай харуулая. Хүний нөөц нь цалин, амралт чөлөө, хүний нөөц бүрдүүлэлт, зардал зэрэг туслах модулиуд дагалдана. Мөн төслийн менежмент, санхүүгийн модультай холбогдно

Android tablet

Мэдээллийн системийн ангилал

ERP байгууллагад ямар хэрэгтэй вэ

10″ Android Tablet худалдаалж байна

    Хонг-Конгд үйлдвэрлэсэн хямд үнэтэй Android tablet pc танилцуулж байна. 10″ LCD дэлгэц нь Samsung Tab ийн дэлгэцтэй нэг үйлдвэрт үйлдвэрлэснээрээ онцлогтой. Нимгэн, хурдан, хэрэглэхэд эвтэйхэн тул таньд яг л Samsung Tab хэрэглэхтэй ижил мэдрэмж төрөх болно. Root эрх мөн дагалдаж байгаа. Цөөхөн ирсэн тул яараарай.

    Opensource ERP systems

    Google ээр нээлттэй эх бүхий ERP системийг хайлт хийсэн тоог харьцуулсан сонирхолтой графикийг та бүхэнд хүргэе.

    OpenERP — Дэлгэцийн зураг

    OpenERP вэб интерфейсийг сонирхоно уу

    OpenERP систем — Агуулахын удирдлага

    OpenERP системд өөр хоорондоо холбогдсон агуулах, хангамж, борлуулалт, үйлдвэрлэлт, санхүү модулиуд бизнес үйл ажиллагааг цахим хэлбэрт загварчилж боловсруулалт, автоматжуулалт хийх бөгөөд энэ нь менежер, шийдвэр гаргагчийн салшгүй хэрэгсэл болсон байна. Хамгийн түрүүнд хангамжийн ажлын урсгалтай танилцъя. Үүнд дараахь үндсэн обьектүүд оролцоно: Хангамжийн захиалга Худалдан авалтын захиалга /ҮСХүсэлт/ Агуулахын хөдөлгөөн /Орлого/ Нэхэмжлэл /Өглөг/

    Google Docs — Өгөгдлүүдийг шүүх

    Google ээс гаргасан бүтээгдэхүүн дотроос олны таашаал хүлээсэн нь яах аргагүй Google docs мөн. Бидний мэдэх excel, word, powerpoint зэрэг оффисын хэрэглээний програмуудын бараг бүх функцууд орсон, зарим тохиолдолд бараг илүү баялаг үйлдлүүдтэй болон хөгжиж байна. Хамгийн гол нь бидний баримт бичгүүд Google ийн сэрвэрүүд дээр хадгалагдаж, вирустэх устах зэрэг эрсдлээс найдвартай хамгаалагдсан байгаа юм.  Нэг файлд олон хэрэглэгч нэгэн зэрэг хандаж бичих(редакторлох) нь миний ажилд ч их хэрэг болж байгаа эд дээ. Одоо харин spreadsheet буюу бидний мэдэх эксел дээр хэрэг болох нэгэн чухал үйлдлийг та бүхний хүртээл болгоё