Дагалдах хэрэгсэл

PSP –гийн нэмэлт баттерей

Шөнөжин урдаа PSP –гээ бариад тоглоод суумаар байна уу? PSP-гийн нэмэлт баттерей нь Blue Raven Technology –с худалдаанд гаргасан бөгөөд таны мөрөөдлийн бараа бөлгөө. 4,500mAh –ийн хүчин чадалтай батерейг та 15 цаг PSP –ээ тоглоход элбэг хүрэлцэнэ. PSP –д цаанаасаа ирдэг батерей нь 5 цаг л ажиллах зориулалттай байдаг аж. Нэмэлт батерей нь хэмжээ ба оврын хувьд үндсэн батерейтэй бараг адил. $90 –ийн үнэтэйгээр зарагдаж байгаа бөгөөд үнэ нь хямдрах дам яриа ч гадуур яригдаад буй.