Интернэт

Интернэт хэрэглэгчдийн тоо 1 тэрбумыг давав

  McDonald ийн ресторан ба дэлхийн Интернэтэд ижил зүйл нэг байдаг. Нэг сарын дотор 1 тэрбум хүмүүс үйлчлүүлээд гардаг гэсэн тооцоо бий.  Өнгөрсөн 12 сард дэлхийн интернэтэд нийт давхардаагүй тоогоор 1 тэрбум гаруй хэрэглэгч хандаж ашигласан гэдэг тооцоо гарчээ. 41.3 хувийг Номхон Далай, Азийн бүс нутгаас хандсаныг ComScore тогтоожээ.

Интернэтэд 1 триллион хаяг байна

Ээ бурхан минь гэж.. интернэтэд ойролцоогоор 1,000,000,000,000 юник буюу давтагдаагүй URL байна гэдэгт та итгэж байна уу? Вэбийн ертөнц ямархуу хурдацтай явж байгааг эндээс харж болох байх. Google ийн системд бүртгэгдсэн ижил төстэй хуудаснуудаас арай өөр, ондоо хаягуудыг авсан нь энэ. Энэ хурдаараа цааш өсөн нэмэгдвэл ирээдүй ямар байх бол? Хэмжээ хязгаар гэж байх болов уу?

Имэйл спам 30 нас хүрлээ

30 жилийн өмнө Гэри Туерк хэмээх Digital Equipment Corporation ий маркетер залуу Arpanet ийн 393 хэрэглэгчидэд спам имэйлийг анх явуулж байжээ. Энэ нь хамгийн анхны албан ёсны спамд тооцогддог билээ. Хамгийн анх Туерк өөрийгөө нуудаггүй байсан ба хүмүүс түүний спам мэйлэнд нилээн сэтгэл дундуур байв. Тун удалгүй спам нь маш том асуудал болон хувирж улмаар өдөрт 120 тэрбум мессежийг явуулдаг болжээ. 2004 онд ноён Билл Гейтс хэлэхдээ 2006 он гэхэд ямар ч спам байхгүй болно хэмээн мэдэгдсэн ч тэрбээр хэрхэн бүтэлгүйтсэнийг бид харж байгаа.

Internet Explorer 8 2008 оны дунд үед

  Компьютер хэрэглэгчдийн хамгийн түгээмэл интернэт хөтөчийг бүтээсэн Mozilla Foundation-ийнхэн саяхан 3 дахь үеийн төлөөлөгч болох Firefox 3 хөтөчийн  Beta 2 туршилтын хувилбарыг гаргасан билээ. Одоо Firefox 3 цахим хөтөчийн албан ёсны хувилбар хэрэглэгчдэд хүрэхэд ердөө сар гаруйн хугацаа үлдэхтэй үгүйтэй болжээ. 

Интернэтийн түүхээс

Одоогоос 37 жилийн өмнө буюу 1969 онд, АНУ-ын Батлан хамгаалах яам ARPANET гэдэг нэртэйгээр 4 компьютерыг хооронд нь холбож Интернэтийг анх vvсгэжээ. Yvний гол зорилго нь цэргийн судалгаа шинжилгээ хийж байсан цөөн хэдэн их дээд сургуулиудын компьютерvvдийг хооронд нь холбох явдал байсан. Энэ сvлжээндээ компьютерvvдийг нэмж холбосоор 1974 он гэхэд 62 компьютер холбогджээ.

Интернэт дэх хаяг

Интернэтэд холбогдсон хvн бvхэн бусад компьютертэй харьцаж мэдээлэл хайх боломжтой. Vvнд хаяглалт онц чухал vvрэгтэй бөгөөд, маш нарийн зохицуулагдсан байдаг. Та броузер дээрээ аль нэг сайтын хаягийг(домэйн нэрийг) бичмэгц, эсвэл аль нэг хаягаар(домэйн нэр бүхий и-мэйл сайтын нэг хэрэглэгч/хайрцаг руу) и-мэйл илгээмэгц тэр бүгд эхлээд заавал домэйн нэрийн үйлчилгээний сервэр рүү хандаж зохих IP-хаягийг нь олоод дараа нь ажиллаж эхэлдэг. Иймд домэйн нэрийн үйлчилгээ бол Интернэтийн хамгийн чухал бөгөөд гол холбогч үйлчилгээ юм.

Facebook-ийн ноёрхол

2004 оны 2 сарын 4 нд Марк Зюкэрбэрг (Mark Zuckerberg) Facebook-ийг Харвардын Их Сургуульд сурдаг хажуу өрөөнийхөө компьютерийн чиглэлээр суралцдаг хоёр найзтайгаа санаачлан хийж байв. Найзуудтайгаа байнга холбоотой байж болохуйц гүүр маягийн вэб сайтыг тэд анх бүтээхээр зорьж байв.

АНУ-ийн цэргийн лабораторид халджээ

АНУ дахь хамгийн чухал шинжлэх ухааны лабораторит хакерууд нэвтэрч чадсан байна. Энэхүү лаборатори нь Тэннисий мужид байрладаг бөгөөд Oak Ridge National Laboratory (ORNL) нэртэй аж. Харин нөгөөх нь Los Alamos National Laboratory нэртэй ба Нью Мексико мужид байдаг.

Францад P2P-ийг хориглов

Саяхан шинээр батлагдсан Францын пиратын тухай хуулинд интернэт холболтоор хууль бус дуу, кино татаж авсан хэрэглэгчийн холболтыг нь хаах заалтыг оруулсан байна. Гурван талт хэлэлцээрийн үр дүнд энэхүү хуулийг санаачилж буй бөгөөд засгийн газар, интернэт холболтын компаниуд ба дотоодын дуу бичлэгийн холбооныхон энэхүү хуулийн заалтад ихээхэн ач холбогдол өгч байгаа аж.

Firefox 3 ийн бэта хувилбар гарлаа

Хэдэн сарын өмнөөс л Firefox 3 ийг гаргах гэж буй талаар ярилцаж туршилтанд оруулаад байгаа яриа газар авсан. Тэгвэл бэта хувилбар нь саяхан гарсан бөгөөд хөгжүүлэгчид болон туршигчид энэхүү програмын шинэ хувилбарыг турших боломжтой болж байна.