Вэб сайтууд

iPhone-оор Facebook ийн покер тоглоорой

“Call” эсвэл “fold? iPhone утсыг  хэрэглэгчид одоо дэлхийд хамгийн алдартай Покер тоглоомыг Facebook ба MySpace ээр дамжуулан  Apple iPhone оор тоглох боломжтой болов. Дэлхийд хамгийн алдартай social networking энэхүү сайтуудаар дамжуулан покер тоглодог хүмүүс маш их байдаг нь Apple-ийг нэгийг бодогдуулахад хүргэснээр энэхүү програм бий болжээ. Apple ийн App Store руу ороод програмыг нь суулгаад түүнийхээ дараачаар Facebook дээ логин хийж орсоноор найзуудтайгаа энэхүү тоглоомыг утаснаасаа тоглох боломжтой болж байна.

Зургаа хуваалцах үнэгүй сайт

Хэдийгээр сүүлийн үед social network, блог сайтууд олон болсон ч гэсэн зургаа бусадтай хуваалцах дажгүй сайтууд нь цөөрсөн юм шиг. Байсан хэдүүд нь улам ашиглахад төвөгтэй болсоор л. Тэгвэл саяхан нэг ийм сайт байдгийг олж мэдэв. Ашиглахад хялбар, илүү дутуу зүйл байхгүй учраас хүссэн зургаа хуулж оруулаад л найзуудтайгаа хуваалцах боломжыг бүрдүүлчихнэ, амар эд.

Өдөр бүр шинэ тоглоом гаргадаг сайт

Өдөр бүр шинэ тоглоомоор тоглож байхыг хүсч байна уу? Тоглоомд дуртай хэрэглэгчиддээ зориулж нэгэн сонирхолтой сайтыг танилцуулж байна. GameHouse хэмээх сайт нь үнэгүй бөгөөд хязгааргүй олон тоглоомтой дэлхийн хамгийн том сан нь өөрсдийн гишүүддээ үнэ төлбөргүйгээр татаж авах эрхийг нь олгож байна. Мөн та нэмэлт төлбөр төлж илүү давуу эрхийг ч мөн эдлэх боломжтой. 

Facebook-ийн эсрэг хүмүүс тэмцэв

  Facebook хэмээх дэлхий дахинаа хамгийн олон хэрэглэгчтэй сайтуудын нэг болж чадсан энэхүү social network сайт нь хэдэн долоо хоногийн өмнө Terms of Use буюу хэрэглэх нөхцөлийг шинэчлэн гаргаснаар шинээр бүртгүүлсэн хэрэглэгчид нь түүнийг нь уншин хүлээн зөвшөөрч байж сайтад нэвтрэх эрхтэй болсон. Гэтэл тэрхүү шинэ нөхцөлд нь олонх хэрэглэгчидэд таалагдаагүй заалт оржээ. “Манай сайт бүртгүүлсэн хэрэглэгч болон түүний оруулсан контентийн зохиогчийн эрх нь тус хэрэглэгчийн өмч мөн. Гэхдээ аливаа хэрэглэгч манай сайтаас өөрийн профайлаа устгасан тохиолдолд тэр хэрэглэгчийн оруулсан контентийн зохиогчийн эрхийг тус хэрэглэгчийнх мөн гэдгийг бид хариуцахгүй” гэсэн утгатай нөхцөл заажээ. Өөрөөр хэлбэл та facebook-ээс уйдаад бүх аккаунтаа …

Gmail-ийн оффлайн үйлчилгээ нээгдлээ

Google албан ёсоор хэрэглэгчдийгээ нилээн удаан хүлээлгэсэн  “offline Gmail” үнэгүй вэбмэйлийн үйлчилгээг АНУ ба Их Британийн хэрэглэгчиддээ нээлттэй болголоо. Энэхүү шинэ үйлчилгээ нь ашиглалтанд орсоноор хэрэглэгчид нь өөрийн Inbox ийг нээж, мэйлээ унших боломжыг интернэтийн холболт нь оффлайн байснаас үл хамааран хийх боломжтой болгож байгаа аж. Бичсэн мэйл тань хадгалагдан үлдээд интернэтэд холбогдсон тохиолдолд шууд эзэндээ очих юм. 

2008 оны шилдэг social media сайтууд

2008 оны хамгийн шилдэг social media сайтууд юу юу байв? ComScore саяхан өнгөрсөн оны 11 сарын байдлаар хамгийн их эрэлттэй байсан сайтуудыг жагсаасан бөгөөд үүнд нь 12 сарын үзүүлэлт ороогүй болохыг анхаарна уу. Social network сайтууд ба блог платформууд үүнд нь багтаж байгаа бөгөөд Blogger энэхүү жагсаалтыг тэргүүлсэн ба 222 сая давхардаагүй хүн 11 сард хандсан аж. Харин Facebook 200 сая хандалтаар удаалсан ба араас нь Myspace 126 саяар удаалж 4р байрт WordPress 114 сая хандалтаар оржээ.

650 мянга гаруй хүнд “Орохыг хориглов

Монтенегро улсын Засгийн газраас ажлын байрандаа Facebook, Youtube зэрэг дэлхий даяар хэдэн сая хэрэглэгчидтэй вэбсайтууд руу орохыг хоригложээ. Тус улсын төрийн албан хаагчид ажлын цагаар олон нийтийг холбосон эсвэл видео портал сайтууд болох Facebook, Youtube руу нэвтрэх гэвэл “Орохыг хориглов” гэсэн мессеж гарч ирэх гэнэ. 650 мянга гаруй хүн амтай Монтенегро улсын хувьд сүүлийн хэдэн жилийн хугацаанд интернэт хэрэглээ асар хурдацтай өсч буй орнуудын нэг юм.

Yahoo Messenger-т нуугдаж байгааг шалгагч

Таниас нэг хүн гол гарах гээд, эсвэл ямар нэгэн шалтгаанаар нуугдаж байгааг мэдмээр байна уу? Тэгвэл таньд энэ вэбийг санал болгож байна. Нинжадаж байгаа хүнийхээ хаягийг оруулаад товч дараад л гүйцээ. Энд дараад вэбээр нь ороорой.

Гүүглийн өрсөлдөгч Күүл?

Өнөөдөр алдарт Гүүглийн шинэ өрсөлдөгч хайлтын систем төрөн гарлаа. Хуучин Ирландын мэдлэг гэдэг үгнээс гаралтай күүл хэмээн уншигдах Cuil нь Стэнфордын их сургуулийн эхнэр, нөхөр болох Tom Costello ба Anna Patterson нарын бүтээл юм. Гүүглийн одоогийн хайлтаас үзүүлж буй үр дүнгээс 3 дахин илүү үр дүн ба Майкрософтынхоос 10 дахин илүү үр дүнг хайлтаар харуулах чадалтай аж. Хэр олон хүн үүнийг нь хэрэглэж, хэр их нэртэй болох нь хамгийн сонирхолтой асуулт хэвээр үлдэж байна.

Facebook-ийн дизайн шинэчлэгдлээ

Алдарт үнэгүй хандалт бүхий соүшл нэтүөрк вэб болох Facebook саяхан өөрсдийн шинэ, цэвэрхэн, энгийн дизайнтай сайтаа гаргалаа. Тэдний шинэ загвар нь гуравдагч талаас орж ирэх програмуудыг хүмүүст илүү ойлгомжтой, хүртээлтэй байдлаар дизайнаа хийхийг урьтал болгожээ.