Бизнес

Шинэ санаа ямар үнэтэй вэ?

Та бидний мэдэх технологийн том том пүүсүүд R&D буюу судалгаа шинжилгээний ажилд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулдаг. Мөн тэдгээрээс олох ашиг нь ч харилцан адилгүй байдаг. Жишээ нь бид Apple компанийн 2006 оны нэгдүгээр улирлаас хойшхи R&D салбарт зарцуулсан хэмжээг харъя:

650 мянга гаруй хүнд “Орохыг хориглов

Монтенегро улсын Засгийн газраас ажлын байрандаа Facebook, Youtube зэрэг дэлхий даяар хэдэн сая хэрэглэгчидтэй вэбсайтууд руу орохыг хоригложээ. Тус улсын төрийн албан хаагчид ажлын цагаар олон нийтийг холбосон эсвэл видео портал сайтууд болох Facebook, Youtube руу нэвтрэх гэвэл “Орохыг хориглов” гэсэн мессеж гарч ирэх гэнэ. 650 мянга гаруй хүн амтай Монтенегро улсын хувьд сүүлийн хэдэн жилийн хугацаанд интернэт хэрэглээ асар хурдацтай өсч буй орнуудын нэг юм.

HP Хятадад үйлдвэрээ барина

HP гийн хүчин чадлыг нэмэгдүүлж Хятад дахь зах зээлийн хүрээгээ тэлэхийн тулд HP гийн Хятад дахь шинэ үйлдвэрийг барих гэж буйгаа зарлалаа. 20,000-метр квадрат талбайд Chongqing дахь нутаг дэвсгэрт компьютер ба лаптопны үйлдвэр байгуулахаар болжээ. 2010 оноос эхлэн үйлдвэрлэлээ эхэлж бүрэн хүчин чадлаараа ажиллах аж.

Samsung-ийн $5.85тэрбумын саналыг SanDisk зөвшөөрсөнгүй

Samsung-SanDisk хэлэлцээр нь Microsoft-Yahoo гийн хэлэлцээртэй тун төстэй харагдаж байна. MS хэрхэн Yahoo г авахын тулд тэднийг ятгах гэж оролдож байсан шиг үйлдлийг Samsung гарган SanDisk ийн менежментийг нэгж хувьцаа тутамд $26 оор тооцох нь ашигтай хэмээн зөвлөж байгаа аж. Нийт 55% ийн хувьцааг нь сүүлийн 52 долоо хоногийн  хамгийн өндөр үнээр нь худалдан авах саналыг тэд тавьсан билээ. Хэрэв SanDisk зөвшөөрвөл тэдэнд шинэ тоног төхөөрөмж худалдан авч илүү шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөөц бололцоо бий болох юм.

Microsoft AOL ийг сонирхож эхлэв

Майкрософт онлайн ертөнц дахь нэгэн том тоглогчийг олж авах гэж ихэд хүсэмжилж буй бололтой. Тэд саяхан л Yahoo г худалдаж авах гэж нилээн оролдоод бараагүй. Тэгвэл энэ удаа тэд онлайн ертөнцийн Б үсэг болох  AOL ийг сонирхож өөрсдийн MicroOL ийг бүтээхээр санаархаж байна. Майкрософтын онлайн хэлтэстэй AOL ийг нэгтгэх талаар захирлууд аль хэдийнээ хэлэлцээрээ эхэлсэн сурагтай. Yahoo бол онлайн ертөнцөд маш том байр суурийг эзлэгч компани, гэхдээ AOL үнэхээр Майкрософтод хэрэг болж чадах юм болов уу даа?

Yahoo, Microsoft-той нэгдэх хүсэлтэй

Microsoft-Yahoo гийн хамтын ажиллагаа гэж нэг үхрийн баас шиг юм яваад байнаа. Хамгийн анх Microsoft $44.6 тэрбумаар Yahoo-г худалдан авах санал тавихад нь интернэтийн мангасуудын нэг тэдний саналыг бага байна гээд буцаасан. Дараа нь анх тавьсан саналаа 5 тэрбумаар өсгөсөн боловч мөн л тоогоогүй. Үр дүнд нь Майкрософт өөрийн тавьсан бүх саналуудаа буцаан татаж авахад интернэтийн мангасын хувьцааны үнэ 15 хувиар унав. Yahoo гийн гүйцэтгэх захирал Jerry Yang энэхүү уналтын дараагаар хэлэхдээ “бид МС компанийг илүү ашигтай санал тавьбал хүлээн авах болно” хэмээсэн. Ямартай ч Гүүглийн эсрэг нэгдээд тэмцсэн бол илүү үр дүнтэй болох байсан юм шиг миний хувьд санагдаж …

Microsoft, Yahoo-д 3 долоо хоногийн хугацаа өгөв

Microsoft ийн удирдлагууд Yahoo тай хийх гэрээ хэлцэлээ шавдуулж байна. Тэд Yahoo компанийн нэгж хувьцаа тус бүрийг $31 аар худалдан авах санал хүргүүлсэн бөгөөд эцсийн хариугаа өгөхөд 3 долоо хоногийн хугацаа өгчээ. Хэрэв тэд энэ удаагийн саналыг нь хүлээж авахгүй бол дараа дараагийн ширүүн алхамуудаа хийж ямар ч байсан тус компанийг худалдан авах болно гэдгээ Стив Балмер мэдэгджээ.

Apple дэлхийн шилдэг 10т орлоо

Financial Times ийн 2008 оны 2 сарын 28 нд гаргасан мэдээллээр Apple нь 2007 оны гар утасны борлуулалтаараа 10 р байранд бичигдсэн аж. Apple ийн хувьд зах зээлийн 0.6% ийг гар утасны борлуулалтаараа эзэлсэн нь тус компанийн хувьд гар утасны төрлөөр эхний 10 т бичигдэж байгаа анхны тохиолдол юм. 2007 онд нийт 1.3 тэрбум шинэ утсыг үйлдвэрлэсэн байна.

Microsoft-ийн саналыг Yahoo зөвшөөрсөнгүй

Майкрософтын тавьсан саналыг Yahoo компани татгалзлаа. Тэд Yahoo компанийг $44.6 тэрбумаар буюу нэгж хувьцааг нь $31 аар үнэлсэн билээ. Yahoo мөн Майкрософтын шинэ санал болох нэгж хувьцаа тус бүрийг $40+ аар үнэлсэн үнэлгээний саналыг мөн татгалзжээ.

Yahoo-г Microsoft авах уу

Майкрософт компанийн Стив Баллмер саяхан 2 хоногийн өмнө Yahoo-гийн захирлуудын зөвлөлд хандан тус компанийн 62%-ийн хувьцааг 44.6 тэрбум доллараар худалдан авах саналтай байгаагаа илэрхийлсэн захиаг илгээсэн байна. Нэгж хувьцааны үнийг $31 аар тооцсон ба өчигдөрийн байдлаар хувьцаа нь $19.18 ийн үнэтэй байгаа.