Microsoft Office

Google Docs — Өгөгдлүүдийг шүүх

Google ээс гаргасан бүтээгдэхүүн дотроос олны таашаал хүлээсэн нь яах аргагүй Google docs мөн. Бидний мэдэх excel, word, powerpoint зэрэг оффисын хэрэглээний програмуудын бараг бүх функцууд орсон, зарим тохиолдолд бараг илүү баялаг үйлдлүүдтэй болон хөгжиж байна. Хамгийн гол нь бидний баримт бичгүүд Google ийн сэрвэрүүд дээр хадгалагдаж, вирустэх устах зэрэг эрсдлээс найдвартай хамгаалагдсан байгаа юм.  Нэг файлд олон хэрэглэгч нэгэн зэрэг хандаж бичих(редакторлох) нь миний ажилд ч их хэрэг болж байгаа эд дээ. Одоо харин spreadsheet буюу бидний мэдэх эксел дээр хэрэг болох нэгэн чухал үйлдлийг та бүхний хүртээл болгоё

Microsoft Excel 2000 Хичээл 20

Өмнөх хичээлээр координатын мужид грфик байгуулах, тэдгээрийн төрөл хэлбэрийг өөрчлөх аргуудтай танилцсан билээ. Харин энэхүү хичээлээр байгуулагдсан координатын мужийн объектууд, координатын тэнхлэг, графикийг форматлах аргуудтай танилцах болно. 20.1. Координатын мужийн объектуудыг форматлах Координатын мужийг бүрдүүлж байгаа бүх элементүүдийг координатын мужийн объект гэнэ.

Microsoft Excel 2000 Хичээл 19

Хүснэгтэн мэдээллийг боловсруулах явцад мэдээлэлд шинжилгээ хийх, мэдээллийг хэрэглэгчдэд ойлгомжтой болгох зорилгоор график байгуулах шаардлага олонтаа гардаг. Энэхүү хичээлээр график байгуулах, грфаикийн бэлэн загварыг ашиглах, үүсгэх аргуудтай танилцах болно. Графикийг байгуулахдаа Insert/Chart командыг сонгох буюу Standard бүлгийн (Insert Chart) командын хэрэглүүр дээр дарна. График байгуулах горимоос гарахдаа уг идэвхтэй цонхны гадна Microsoft Excel программын ажлын талбарын дурын газарт нэг даралт хийнэ. Графикийг засварлахдаа тухайн координатын мужийн дурын газар хулганы заагуурыг байрлуулаад, xoc даралт хийн, график горимд шилжин, шаардлагатай засвар өөрчлөлтийг хийнэ.

Microsoft Excel 2000 Хичээл 18

Энэхүү хичээлээр байгуулагдсан хүснэгтэн мэдээлэлд тодорхой нөхцөл тавьж оновчтой утгыг олох аргуудтай танилцах болно. 18.1. Параметр сонгох Хэрэглэгч тодорхой утганд хүрэхийн тулд тэр нүдний нөлөөлөгч нүднүүдийн утгыг өөрчлөх шаардлагатай. Уг нөлөөлөгч нүднүүдийн өгөгдлийг Tools/GoalSeek командаар тодорхойлно. Энэ командыг хэрхэн ашиглахыг жишээгээр авч үзье.

Microsoft Excel 2000 Хичээл 17

Энэхүү хичээлээр нийлмэл функцуудтай танилцаж, тэдгээрийн тусламжтайгаар хүснэгтэн мэдээллүүдэд боловсруулалт хийх тухай үзнэ. Нийлмэл функцуудыг ашиглах явцад буюу холбогдох команд нь тухайн цэсэнд байхгүй бол ухайн функцад харгалзах дэд программ компьютерт ачаалагдаагүй буюу суулгагдаагүй тохиолдолд Microsoft Excel программыг дэд программуудаар өргөтгөх шаардлага гардаг. Шаардлагагүй олон дэд программыг ачаалах нь санах ойг дүүргэх муу талтай тул зөвхөн хэрэглэх үедээ сонгож ачаалах хэрэгтэй.

Microsoft Excel 2000 Хичээл 16

Томоохон хүснэгтэн мэдээллийг ойлгомжтой, хэрэглэхэд хялбар болгож, өөрийн хэрэгтэй мэдээллийг хялбархан олох, ашиглах боломжийг өгөгдлийн сан олгодог. Ажлын талбар дахь хүснэгтэн мэдээллийн мөрүүдийг бичлэг, багануудыг талбар, баганы гарчгийг талбарын нэр гэвэл уг хүснэгтэн мэдээллийг өгөгдлийн сан гэж ойлгож болно (Зураг 16.1). Гэхдээ хүснэгтэн мэдээлэл бүр нь өгөгдлийн сан болж чадахгүй. Өгөгдлийн сан болж чадах хүснэгтэн мэдээллийг үүсгэхдээ:

Microsoft Excel 2000 Хичээл 15

15.1. Дүрсэн дотор текст бичих Ажлын талбарын нүдэнд текстийг бичиж ашиглах нь энгийн боловч ямар нэгэн нүдэнд бичихгүйгээр тухайлбал, текстийг зургийн тайлбар, гарчиг байдлаар дүрсэн дотор бичиж ажлын талбарын аль нэгэн хэсэгт байрлуулж ашиглах шаардлага гарна. Дүрсэн дотор текст бичих хамгийн энгийн арга нь Drawing бүлгийн (Text box) командын хэрэглүүрийг ашиглах явдал юм. Үүнд: 1. Drawing бүлгээс Text box командын хэрэглүүр дээр дарна. 2. Хулганы заагуурыг текст бичих байрлалдаа шилжүүлэн, чирэх даралтаар тэгш өнцөгт зурна. 3. Текстээ оруулна. 4. Ажлын талбарын дурын нүдэнд нэг даралт хийж, Text box-оос гарна.

Microsoft Excel 2000 Хичээл 14

Хичээл 14. Дүрсийг форматлах ба дүрсэн дотор текст бичих Энэхүү хичээлээр зурагдсан дүрсний хүрээ шугам, өнгө сүүдрийг өөрчлөн форматлах, 3 хэмжээст огторгуйд дүрслэх, сүүдэрлүүлэх, дүрсэн дотор текст бичих болон тэдгээртэй холбоотой форматуудтай танилцах болно. 14.1. Дүрсийг будах ба дүрсийн шугамыг форматлах Тэмдэглэгдсэн битүү дүрсийг өнгө сонгож, будах боломжтой. Будах буюу өнгийг нь солих битүү дүрсийг тэмдэглээд, Drawing бүлгийн (Fill Color) командын хэрэглүүрийн нээгч товчлуураар нээгдэх талбараас өнгийг сонгож будна. Энэ талбар нь үндсэн өнгөөс гадна дараах сонголтуудтай:

Microsoft Excel 2000 Хичээл 13

Энэхүү хичээлээр төрөл бүрийн энгийн дүрснүүдийг ажлын талбарт оруулах, хэмжээг өөрчлөх, хуулах, зөөх, дүрсннүүдийг нэгтгэж нэг объект хэлбэрт оруулах аргуудтай танилцах болно. 13.1. Дүрс оруулах 1. Дүрс оруулах ажлын болон графикийн талбарыг нээнэ. 2. Drawing бүлгийн AutoShapes командын хэрэглүүр дээр дарна. 3. Нээгдэх талбараас дүрсүүдийн ангиллыг сонгоно.

Microsoft Excel 2000 Хичээл 12

Энэхүү хичээлээр баримтыг хэвлэх хуудсыг форматлах, баримтыг хэвлэх төхөөрөмж, цаасыг сонгох аргуудтай танилцана. Харин хичээлийн 3 дахь сэдвээр томъёог хэрхэн ашиглах тухайтай танилцана. 12.1. Хуудас форматлах Ажлын талбар дахь баримт нь хуудаснуудад хуваагдаж, түүнийг цаасан дээр хэвлэж авна. Цаасны хэмжээ, баримтыг хуваах хуудас ны чиглэл, байрлал, хуудасны дээд ба доод хэсэгт гаргах мэдээлэл (Header and Footer) зэргийг тодорхойлохыг хуудас форматлах гэнэ.